Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Драгон худалдааны төвийн шилэн барилгад наймдугаар сарын 21-нд гал гарч их хэмжээний хохирол учирсан. НОБГ-ын аврах, гал унтраах баг газар дээр нь ажиллаж галыг хурдан хугацаанд бүрэн унтраасан ч худалдаа эрхлэгчдийн хохирлын хэмжээ их байгаа. Тус үйл явдлыг худалдаа эрхлэгчдийн зүгээс санаатай гэж үзэж байгаа талаар бид өмнө мэдээлсэн.
Одоогоор Драгон худалдааны төв хэвийн ажиллаж байгаа бөгөөд галын шалтгаан нөхцөлийг эцсийн байдлаар тогтоогоогүй байна.
Харин худалдаа эрхлэгчдийн зүгээс нэг өдөр "Даргон" төвийг нүүлгэн шилжүүлэхээр болсны цаана хэн нэгний ашиг сонирхол байгаа гэдэгт худалдаачид баттай итгэлтэй байгаа аж. Эрх мэдэлтнүүд энгийн иргэдийнхээ амьдралд хошуу, гар дүрдгээс болоод ийм байдалд орлоо гэж тэд бухимдана. Тэдний ихэнх нь зээлтэй. Тиймээс зээлээ яаж төлнө гэсэн хүмүүс ч цөөнгүй. Эхний ээлжинд галын дүгнэлтийг хурдан шуурхай, шударга гаргах хэрэгтэйг ч тэд сануулж байв. Галын дүгнэлт гарах гэж сар болдог, гарсан хойноо хохирлыг нь хэн барагдуулах нь тодорхойгүй уддаг. Тиймээс ашиг орлогоо алдсан тэдний хувьд галын дүгнэлтийг л хүлээж сууна гэдгийг хэлж байлаа.
Холбоотой мэдээ