Пригожин өөрийнхөө үхлийн талаар хошигнож байжээ

Пригожин өөрийнхөө үхлийн талаар хошигнож байжээ

Пригожин өөрийнхөө үхлийн талаар хошигнож байжээ

Евгений Пригожин нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө өөрийнхөө үхлийн талаар хошигнож байжээ. Телеграмд нийтлэгдсэн бичлэгээс харахад тэр Африкийн хаа нэгтээ машинтай явж байв.

"Намайг үхсэн үү, амьд уу, яажшуухан байна гээд байгаа хүмүүст хандаж хэлэхэд, би Африкт байна. 2023 оны наймдугаар сар хоёрдугаар хагастаа орчихсон байна. Өнөөдөр амралтын өдөр. Тэгэхээр миний үхэл, хувийн амьдрал, ашиг орлогын талаар хэлэлцдэг шүтэн бишрэгчиддээ хэлэхэд би сайн байна" гэж тэр хэлжээ.

Бичлэгийг яг хэзээ, хаана авсан нь тодорхойгүй ч өмссөн хувцас, баруун гар дахь цагнаас нь харахад "Вагнер"-ын телеграм сувагт наймдугаар сарын 21-нд нийтлэгдсэн Африк дахь бичлэгтэй адилхан байсан. Пригожин бичлэгтээ наймдугаар сарын сүүлийн хагасын амралтын өдрүүдийн талаар дурдсан гэхээр онгоцны ослын өмнөхөн буюу наймдугаар сарын 19, 20 байх магадлалтай. Тэрбээр наймдугаар сарын 23-нд Москвагаас Санкт-Петербург руу нисч байх үедээ онгоцны ослоор нас барсан билээ. 

Онгоц сүйрсэн шалтгаан хараахан тодорхой болоогүй байна. Газар-агаар ангиллын пуужин онгоцыг оносон гэсэн мэдээлэл байхгүй байгааг Пентагоны хэвлэлийн төлөөлөгч өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Харин ажиглагчид онгоцыг Путины тушаалаар зориудаар унагасан гэж үзэв. Зургадугаар сард гарсан "Вагнер"-ын бослого Кремлийн доторх өндөр түвшний цэвэрлэгээг эхлүүлсэн гэж үзэж байна. Пригожиноос Путин өшөө авч магадгүй гэж барууныхан таамаглаж байсан. Тухайлбал, АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Билл Бернс долдугаар сард Пригожин ямар нэг байдлаар шангаа хүртэх магадлалтай гэж хэлж байв. Мөн ерөнхийлөгч Жо Байден түүнийг идэж буй зүйлдээ болгоомжтой хандах хэрэгтэй гэж хошигносон удаатай. 

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
9
ХөөрхөнХөөрхөн
9
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-01 66.181.189.62

новшийн амьтны үхэл хүртэл новшийн байх юм даа

Avatar

zochin 2023-09-01 66.181.189.19

Tuuniig Putin ustgah yamar ch shaardlaggui

Avatar

Нэргүй 2023-09-01 213.87.151.125

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-01 202.21.108.32

ПРИГОЖИНЫГ БАРУУНЫХАН УСТГАСАН…АФРИКИЙГ БУЖИГНУУЛААД ХЭД ХЭДЭН ОРОНД ТӨРИЙН ЭРГЭЛТ ЗОХИОН БАЙГУУЛЧИХЛААШТЭЭ..АНГЛИ ФРАНЦ ЗЭРЭГ УЛСУУД КОЛОНИ ОРНУУДАА АЛДЧИХЛААШТЭЭ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж