Допинг илэрсэн гэх бөх В сорьцоо шинжлүүлэх эсэхээ өнөөдөр мэдэгдэнэ

Допинг илэрсэн гэх бөх В сорьцоо шинжлүүлэх эсэхээ өнөөдөр мэдэгдэнэ

Допинг илэрсэн гэх бөх В сорьцоо шинжлүүлэх эсэхээ өнөөдөр мэдэгдэнэ

Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг 12 хоногийн өмнө /2023.08.21/ үндэсний баяр наадмаар барилдсан 32 бөхийн шинжилгээний хариу ирснээс нэг бөхөөс допинг илэрсэн талаар мэдээлсэн. Тухайн бөхийн нэрийг зарлаагүй бөгөөд 14 хоногийн дараа В сорьцын шинжилгээгээ өгөх эсэхээ өөрөө мэдэгдэнэ. Хэрэв мэдэгдэхгүй бол хариуг зөвшөөрсөн гэж үзэж нэрийг зарлана гэсэн юм.

Тэгвэл өнөөдөр допинг илэрсэн гэх бөх В сорьцоо шинжлүүлэх эсэхээ мэдэгдэх сүүлийн өдөр. Хэрэв өнөөдөр сорьцоо дахин шинжлүүлэхгүй гэвэл ирэх Даваа гаригт /2023.09.04/ тухайн бөхийн нэрийг нийтэд зарлана.

Олон улсын гэрээ конвенци болон дүрэм журамд заасны дагуу уг бөхийн нэр усыг зарлах боломжгүй. Тус бөхөл эхлээд мэдэгдэнэ гэсэн юм. Тодруулбал, тухайн бөх өөрийн эрхийн дагуу В сорьцын шинжилгээнд орох эсэхээ шийдсэний дараа бөхийн нэр тодорхой болно. В сорьцын хариуг харж байж арга хэмжээ авах асуудал яригдахыг албаныхан мэдэгдсэн билээ.

Допингийн шинжилгээний талаар Допингийн эсрэг үндэсний төвийн дарга Д.Мөнхболдын хэлснээр "Допингийн В сорьц нь дахин шинжилгээ өгөх асуудал биш юм. А, В сорьц нэг өдөр, нэг савлагаатайгаар лабораторид очдог. Хэрэв тухайн бөх А сорьцын шинжилгээг хүлээн зөвшөөрөхгүй бол В сорьц өгөх боломжтой байдаг. 32 бөхөөс 31-ийнх нь допингийн шинжилгээний хариу Допингийн эсрэг үндэсний төвд долдугаар сарын 27-нд ирсэн. Нэмэлт төлбөр төлсөн шинжилгээний хариу 72 цагийн дотор гардаг. А сорьцын шинжилгээний хариуг В сорьцын хариу давтахгүй бол хүчингүй болдог. Тийм тохиолдол бараг гардаггүй. Хэрэв тухайн тамирчин В сорьцын шинжилгээ хийлгэх  бол 14 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй" гэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-01 213.87.151.125

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

зочин 2023-09-01 66.181.190.179

Хууль зүйн яаманд өөр хийх ажил алга уу. Бөхийн допинг нтр гэсэн юм яриад сууж байх.
Булганы цагдаагийн алба хаагчийн утсыг хянасан, цалинг хассан, алба хаагчдаас мөнгө татсан гээд
будлианууд хамар дор чинь гараад байдаг юм бишүү. Тийшээ анхаарч ажиллаа. Салбараа ахнаар.

Avatar

Зочин 2023-09-01 202.9.46.179

С. Ундармаа бичсэнээ унш, бод. 14 хоногийн дараа биш 14 хоногийн дотор В сорьцоо шинжлүүлэх эсэхээ мэдэгдэнэ. 2-рт В сорьцын шинжилгээ өгөх биш В сорьцоо шинжлүүлэх гэж бичмээр юм даа.Чи наад хүмүүсийнхээ ярьсаныг буруу бичээд байна шүү дээ. Допингтой маш сайн тэмцэх хэрэгтэй. Тэмцэхгүй хяналтгүй болох юм бол их спортод ямарч амжилт гаргахгүй. Чөлөөт, Жудо Самбо гээд л …… Ер нь хүний бие, амьдралд маш хортой зүйл шүүдээ.

Avatar

Zochin 2023-09-01 88.64.52.8

shinjilgee hiilgehgui tegeel mahan bumbugnuud bugd dofing shaachaal, chi ih shaaj, bi baga shaajee geel tom tom mashin, sureg suregeer n mal,saya sayaraan amandaa mungu chihuuleel ybj chadahaa bolij altsagnaad yrbailt shaasan pizdanuud bolohnee

Avatar

33 2023-09-01 202.131.238.26

Би бөх сонирхохоо больсон. Гэхдээ өмнөөс нь санаа зовоод зовлонтой юм бэ яасан.

Avatar

иргэн 2023-09-01 59.153.85.210

Допинг шинжилгээ авахаа боль. олон улсын тив дэлхийн тэмцээн биш, монгол түмний наадам . Олон түмэн наадам хийгээд баярлаж цэнгээд төрийн тэргүүн нь цол олгох зарилаг гаргаад бүх ажиллагаа явагдсан хойно рекет ажиллагаа явуулахаа боль.

Avatar

Zochin 2023-09-01 88.64.52.8

doping shaalgaal ,turuuleel mashin,mal, mungu abaal bayajaal goe uu te

Avatar

иргэн 2023-09-01 202.55.191.194

яамаадаа ганцхан байнашдээ хойтон бол цэвэр байх нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж