Допинг илэрсэн гэх бөх В сорьцоо шинжлүүлэх эсэхээ өнөөдөр мэдэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2023.09.01-нд нийтлэгдсэн

Допинг илэрсэн гэх бөх В сорьцоо шинжлүүлэх эсэхээ өнөөдөр мэдэгдэнэ

Допинг илэрсэн гэх бөх В сорьцоо шинжлүүлэх эсэхээ өнөөдөр мэдэгдэнэ

Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг 12 хоногийн өмнө /2023.08.21/ үндэсний баяр наадмаар барилдсан 32 бөхийн шинжилгээний хариу ирснээс нэг бөхөөс допинг илэрсэн талаар мэдээлсэн. Тухайн бөхийн нэрийг зарлаагүй бөгөөд 14 хоногийн дараа В сорьцын шинжилгээгээ өгөх эсэхээ өөрөө мэдэгдэнэ. Хэрэв мэдэгдэхгүй бол хариуг зөвшөөрсөн гэж үзэж нэрийг зарлана гэсэн юм.

Тэгвэл өнөөдөр допинг илэрсэн гэх бөх В сорьцоо шинжлүүлэх эсэхээ мэдэгдэх сүүлийн өдөр. Хэрэв өнөөдөр сорьцоо дахин шинжлүүлэхгүй гэвэл ирэх Даваа гаригт /2023.09.04/ тухайн бөхийн нэрийг нийтэд зарлана.

Олон улсын гэрээ конвенци болон дүрэм журамд заасны дагуу уг бөхийн нэр усыг зарлах боломжгүй. Тус бөхөл эхлээд мэдэгдэнэ гэсэн юм. Тодруулбал, тухайн бөх өөрийн эрхийн дагуу В сорьцын шинжилгээнд орох эсэхээ шийдсэний дараа бөхийн нэр тодорхой болно. В сорьцын хариуг харж байж арга хэмжээ авах асуудал яригдахыг албаныхан мэдэгдсэн билээ.

Допингийн шинжилгээний талаар Допингийн эсрэг үндэсний төвийн дарга Д.Мөнхболдын хэлснээр "Допингийн В сорьц нь дахин шинжилгээ өгөх асуудал биш юм. А, В сорьц нэг өдөр, нэг савлагаатайгаар лабораторид очдог. Хэрэв тухайн бөх А сорьцын шинжилгээг хүлээн зөвшөөрөхгүй бол В сорьц өгөх боломжтой байдаг. 32 бөхөөс 31-ийнх нь допингийн шинжилгээний хариу Допингийн эсрэг үндэсний төвд долдугаар сарын 27-нд ирсэн. Нэмэлт төлбөр төлсөн шинжилгээний хариу 72 цагийн дотор гардаг. А сорьцын шинжилгээний хариуг В сорьцын хариу давтахгүй бол хүчингүй болдог. Тийм тохиолдол бараг гардаггүй. Хэрэв тухайн тамирчин В сорьцын шинжилгээ хийлгэх  бол 14 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй" гэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж