ОХУ хавраас хойших хамгийн том цохилтыг Киевт өгөв

Хуучирсан мэдээ: 2023.09.01-нд нийтлэгдсэн

ОХУ хавраас хойших хамгийн том цохилтыг Киевт өгөв

ОХУ хавраас хойших хамгийн том цохилтыг Киевт өгөв

ОХУ нь хавраас хойших хамгийн том агаарын цохилтыг өнгөрсөн шөнө Украины нийслэл Киев хотод хийснээр урьдчилсан байдлаар хоёр хүн амь үрэгджээ. Агаарын цохилтод орон сууцны барилгууд, цэцэрлэгт хүрээлэн, дунд сургууль өртсөн байна. Киев хотын нэгэн супермаркетын ойролцоох хэсэгт шөнийн тэнгэрээс галт бөмбөлөг унаж, ойролцоох орон сууцны барилгуудыг гэрэлтүүлсэн асар том дэлбэрэлтийн  дүрс бичлэгийг Ройтерс агентлаг буулгажээ.

Киевт нэг шөнийн дотор хийсэн цохилтын үеэр гурван хүн шархадсан бөгөөд байлдааны нисгэгчгүй онгоцууд Житомир хотын төвийн бүс дэх дэд бүтцэд халдаж, барилга байгууламж, төмөр зам эвдэрч, галт тэрэг саатсан гэж мэдэгдэв. Киевийн баруун хойд хэсэг дэх оршин суугч 57 настай багш Людмила Савчук хэлэхдээ, "Дэлбэрэлтийн давалгаа бүх цонхыг хагарсан, орох хаалганууд ч эвдэрсэн. Бид маш их айсан" гэв.

Украины Агаарын довтолгооноос хамгаалах зэвсэгт хүчнийхэн нэг шөнийн дотор орж ирсэн 28 пуужинг бүгдийг нь, 16 нисэгчгүй онгоцноос 15-ыг нь устгасан байна. Агаарын дайралт мөн Хар тэнгисийн Одесса мужийг онилсон гэж Украины зэвсэгт хүчний ерөнхий командлагч, генерал Валерий Залужный мэдэгдэв.

Харин ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас мэдээлснээр, тус улсын хүчнийхэн Украины хэд хэдэн команд, тагнуулын цэгт цохилт өгчээ. Түүнчлэн Украины талаас Оросын баруун хэсэгт нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдсэн гэж Москва мэдэгдэв.

Оросын арми өнгөрсөн тавдугаар сард Украины нийслэлд томоохон хэмжээний агаарын довтолгоо хийснээс хойш энэ зун Киевт тогтмол боловч бага хэмжээний агаарын цохилт өгсөн. Хамгийн сүүлийн халдлага нь янз бүрийн чиглэлээс Киев рүү нисэгчгүй онгоцуудаар хийсэн бөгөөд дараа нь стратегийн бөмбөгдөгч Ту-95 пуужингаар цохилт хийсэн байна. 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж