У.Баатар: "Murray Mining"-ийнхан дэлхийд байхгүй төмөр хийц, гагнуурыг хийж байна

Хуучирсан мэдээ: 2023.09.02-нд нийтлэгдсэн

У.Баатар: "Murray Mining"-ийнхан дэлхийд байхгүй төмөр хийц, гагнуурыг хийж байна

У.Баатар: "Murray Mining"-ийнхан дэлхийд байхгүй төмөр хийц, гагнуурыг хийж байна

"Murray Mining Services" ХХК-ийн Ерөнхий захирал У.Баатартай ярилцлаа. 


-Та өөрийгөө болон компаниа бидэнд танилцуулахгүй юу. "Murray Mining Services" ХХК хэзээнээс үйл ажиллагаагаа эхлүүлж, өргөжүүлээд явж байна вэ?

-Миний бие "Murray Mining Services" ХХК-ийн Ерөнхий захирлаар ажилладаг. АНУ-д ерөнхий боловсролоо эзэмшиж, их сургуулиа Монголдоо олон улсын менежментээр  төгсөөд ажиллаж эхэлсэн. Манай компанийн хувьд 2018 онд үйл ажиллагаагаа эхлүүлж, идэвхтэй зургаа дахь жилдээ ажиллаж байна.

Монголын уул уурхай болон хүнд үйлдвэрлэлийн салбарт төмөр хийц, гагнуурын засвар үйлчилгээ, чанар хяналт, будаг, гадаргуугийн барзгаржуулалт, үл эвдэх сорилтын тест, инженерийн зураг тооцоолол зэрэг үйлчилгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу хийж гүйцэтгэдэг.

Манайх дэлхийд номер нэгдүгээрт эрэмбэлэгддэг Австралийн "Byrnecut" группын охин компани. Толгой компани маань нийт 8000 гаруй ажилтантай том хэмжээний групп. Дэлхийд 18 улсад үйл ажиллагаа явуулж байгаа компани. Тиймдээ ч Монголд төдийгүй дэлхийд ганц үйлдвэрлэлүүдийг хийж байгаа онцлогтой. "Murray Mining Services" ХХК-ийн хувьд дотооддоо 100 гаруй ажилтантай, олон харилцагч компанитай хамтарч ажилладгаас  "Оюу толгой" ХХК-д гэхэд 3-4 төсөл хэрэгжүүлээд явж байна. Ерөнхийдөө манай компани "Оюу толгой" ХХК-ийн туслан гүйцэтгэгч компаниудад голдуу ажлыг нь хийж, гүйцэтгэж хамтарч ажилладаг. Инженер, үйлдвэр, чанар, маркетинг бизнес хөгжлийн зэрэг хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулж байна. 

-Онцлох төслүүд олон бий, тэр дундаа "Оюу толгой" ХХК-д хийж гүйцэтгэж байгаа ажлууд их байгаа гэв үү?

-Тийм ээ, "Оюу толгой" ХХК-ийн төмөр хийцтэй холбоотой бүх л ажлыг бид гүйцэтгэж байгаа. Зарим ажил дээр сонгон шалгаруулалтаар өрсөлдөөд авах, хасагдах үе бий. Тухайлбал, гүний уурхайн хавхалгыг бид өмнө нь дөрвийг үйлдвэрлэсэн. Одоо дахин гурвыг хийж байна. Үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо ширхэг нэмэгдэхийн хэрээр туршлага, ноу-хау тогтож байгаа гэсэн үг. Үүний хэрээр харилцагч компаниуд маань ч нэмэгдэж байна. "Оюу толгой" ХХК-д явж байгаа 32 ширхэг "комацу 930" самосвалын тэвш угсаргааг бид хийж, амжилттай хүлээлгэж өгсөн. Мөн гүний уурхайтай холбоотой бусад бүхий л зүйлсийг манай компанийнхан хийж байгаа. Ер нь л гүний уурхайд ашигладаг чарга, хоолой, агааржуулалтын хаалга зэрэг зүйлсийг манай компанийнхан үйлдвэрлэдэг.

Онцолбол, чүть буюу хүдрийг нэг төвшнөөс нөгөө түвшин рүү хуваарилж буулгаж өгөх зориулалттай хэрэгсэл байна. Энэхүү үйлдвэрлэлийг монгол залуус дэлхийд анх удаа хийснээрээ онцлог.

МОНГОЛ ЗАЛУУС ДЭЛХИЙД ХААНА Ч БАЙХГҮЙ ЗҮЙЛИЙГ АНХ УДАА БАРЬЖ, БҮРЭН ХЭМЖЭЭНД ҮЙЛДВЭРЛЭСЭН НЬ БИДНИЙ ТОМ ТҮҮХ

Хүдрийн түвшин хоорондын зай 30-40 метр хавьцаа байдаг. Энэ нь өөрөөр хэлбэл олборлолтын түвшнээс ачилтын түвшин рүү буулгах хавхалга гэсэн үг. Энэхүү хэрэгслийг монгол инженер залуус даац, тооцооллыг нь хийж гүйцэтгэсэн. Түүхий эдийн тухайд Хавтан төмрийг тухайн материалд орсон химийн найрлагын дагуу шилж, сонгож авч, бүх зүйлийг нь чанарын бичигтэй нь тулгаж үзээд БНХАУ-аас оруулж ирж байгаа. Эцсийн хүлээн авагчид бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд сэтгэл ханамжтай байх нь хамгийн чухал. Тиймээс мэргэжлийн хүмүүс, хүлээн авагчид маань өөрсдөө ирж бүх зүйлсийг нарийвчлан шалгаж, хүлээж авч байгаа. Үүний дараагаар бид элсэн буу буюу гадаргуу байдлыг цэвэрлэж өгнө. Учир нь гүний уурхай чийг өндөр. Тэгэхээр зэв идэх зэрэг асуудал гарах эрсдэлтэй. Ийм асуудал үүсгэхгүйн тулд гадаргууг элсэн буугаар сайн цэвэрлэж, крунт, үндсэн суурь будгаа тавьдаг байгаа.

"Оюу толгой" ХХК-ийн гүний уурхайн стандарт гэж бий. Техник, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлаас гадна бүтээгдэхүүний будгийн зузааныг хүртэл тааруулах ёстой. Энэ бүх шат дарааллын дараа эцсийн бүтээгдэхүүнээ хүлээлгэж өгч байгаа.

"Murray Mining Services" ХХК маань энэхүү чүтийг өмнө нь дөрвөн удаа хийж, үйлдвэрлээд хүлээлгэж өгсөн. Одоо ч "Оюу толгой" ХХК-ийн гүний уурхайд ашиглаад явж байна. "Оюу толгой" ХХК-ийн тухайд онцлог уурхай. Олборлолтын хувьд түгээмэл биш учир тус уурхайд тусгайлан зориулсан том хэмжээний чүтийг бид энэ удаа Канадын компанийн гаргаж өгсөн дизайнаар Монголдоо 100 хувь үйлдвэрлэсэн гэдгээрээ онцлог төсөл байгаа. Монгол залуус гадаадын инженер, мэргэжилтнүүдийн оролцоогүйгээр ийнхүү томоохон хэмжээний бүтээгдэхүүн хэрэгсэл үйлдвэрлэж байгаа нь мэргэжилтнүүд чадварлаг болж байгаагийн илрэл. Тиймдээ ч бид байгууллагынхаа ажилтнуудын ур чадвараа хөгжүүлэх, сурах боломж, үүд хаалгыг ч үргэлж нээлттэй байлгадаг.

Монгол инженер, гагнуурчид бие дааж томоохон хэмжээний үйлдвэрлэл хийж чадаж байгаа нь хамгийн том бахархал.

"ТӨМӨР ХИЙЦ, ГАГНУУРЫН МЭРГЭЖИЛ БОЛ УР УХААН, НАРИЙН ШААРДСАН АЖИЛ"

-Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарт төмөр хийц, гагнуурын засвар үйлчилгээ чухалд тооцогдоно. Харин зарим хүн гагнуурын мэргэжлийг төдийлөн ойшоохгүй байх тохиолдолтой таарч байлаа. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Өмнө нь бол гагнуурчин, төмөр хийцийн үйлдвэрлэлийн мэргэжил хар ажилт тооцогддог байсан. Харин одоо бол эдгээр мэргэжилд маш нарийн хийц, ур, эв дүй шаарддаг гэдгийг хүмүүс ойлгодог болж. Төмөр, гагнуурын утас хоёр нь нэг химийн найрлагатай байж нэг цул болдог. Хэрэв цул болохгүй бол чанар, аюулгүй байдлын баталгаа байхгүй гэсэн үг. Даацын тооцооллоос эхлээд зөрвөл эрсдэл их учирна. Тэгэхээр инженерийн тооцоолол, чанарын бичиг, гагнуурын технологи маш чухал.

Гагнуурын дотор цаад хэсэгт нь юу байгааг хэт авианы багажаар үздэг. Хүнээр яривал жирэмсэн эхийн хэвлий дэх хүүхэд шиг үзэж, оношилдог.

Ан цав, шороо тоос, бөмбөлөг үүссэн бол яваандаа тэр зүйл маань таталдалтын эрчинд цууралт үүсч, салж унах магадлалтай. Тиймээс бид бүх үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ итгэмжлэгдсэн хөндлөнгийн үл эвдэх сорилоор бүх гагнуурыг нь шалгуулж, тайлангаар баталгаажуулдаг. Тиймээс гагнуурын мэргэжил маш нарийн ур чадварт тооцогдоно. Монгол залуус цаашид гагнуурын технологийн картыг уншдаг болж   гадаадын томоохон төсөлд монгол залуус гар бие оролцох бүрэн боломжтой болж байна. Ингэснээр дараа, дараагийн ажилд орохдоо өндрөөр үнэлэгдээд явж байна.

"Murray Mining Services" ХХК-ийн цаашдын зорьж байгаа ажлууд томоохон төслүүд дээр төвлөрч байгаа юу?

-Мэдээж дараа, дараагийн төслүүдээ амжилттай авч хэрэгжүүлэх төлөвлөгөө байна. Мөн сургалтын бааз руу орох, олон улсын түвшинд монгол залуусаа гаргах тавцан болохыг зорьж байгаа.

Ирэх жилүүдэд харилцагчийн тоогоо нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилтуудаа дэвшүүлээд ажиллана.

МАНАЙ КОМПАНИ АВСТРАЛИ УЛСАД МӨРДӨГДДӨГ ТӨМӨР ХИЙЦЛЭЛИЙН СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАДАГ ОНЦЛОГТОЙ

-Дээр хэлсэнчлэн манайх дэлхийд номер нэгдүгээрт эрэмбэлэгддэг Австралийн "BYRNECUT" группын охин компани. Сонирхуулахад, толгой групп маань энэ сарын 17-нд олон улсын далд уурхайн үйлчилгээний нэг тэрбум ам.долларын гэрээг байгуулаад байна. Энэ бол группын үйл ажиллагаа хэр өргөн хүрээнд явагддаг болохын нэг жишээ. Тэр утгаараа манай компани Австрали улсад мөрдөгддөг төмөр хийцлэл болон бүтээцийн AS/NZS 1554.1:2014; AWS D14.1/D14.1M:2005 стандартыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Төмөр хийц, гагнуурын засвар үйлчилгээ, чанар хяналт (QA/QC), будаг гэхчлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу Монголын уул уурхай болон хүнд үйлдвэрлэлийн салбарт хийж гүйцэтгэж байгаагаараа үргэлж бахархдаг.

Мөн түүнчлэн MTG, Австралийн FUZEPlasCorp Pty LtdTechMine Solutions Pty, Канадын Variant Mining Technologies зэрэг компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээлд нийлүүлдэг.

Цаашид “Byrnecut” болон “Murray Mining Sevices" ХХК мегатөслүүдийг хэрэгжүүлж, дотоодод төдийгүй олон улсад стандартад нийцсэн үйлдвэрлэгч болохыг зорьж байна. Тиймээс та бүхэн манай компанитай холбогдох болон төсөл хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЦАХИМ хаягаар нэвтэрч холбогдох боломжтой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж