Монголын газраас Хятадад шилжүүлсэн гэж мэдээлсэн 2 иргэнийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2023.08.31-нд нийтлэгдсэн

Монголын газраас Хятадад шилжүүлсэн гэж мэдээлсэн 2 иргэнийг шалгаж байна

Монголын газраас Хятадад шилжүүлсэн гэж мэдээлсэн 2 иргэнийг шалгаж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Олон нийтийн сүлжээнд “Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрладаг хилийн отрядыг Гурвантэс сум руу шилжүүлж, улсын хилийн 15 км газар нутгийг хилийн хяналтаас гарган БНХАУ-д шилжүүлж өгсөн” гэх ташаа мэдээлэл цацагдсан. Мэдээллийг нийтэлсэн байж болзошгүй хоёр иргэнийг ТЕГ болон Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байна. Энэхүү мэдээлэл гарсан шиг хэрэг гараагүй гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-БНХАУ-тай 1962 оноос хилийн гэрээ байгуулж, 1964 он хүртэл хилийг газар дээр нь тэмдэглэж, 1975 онд НҮБ-д бүртгэгдсэн. Монгол Улсын БНХАУ-тай хиллэж буй хил бол НҮБ-д бүртгэгдсэн ямар нэгэн хөдөлгөөнгүй баримт бичигтэй. Сонирхуулж хэлэхэд, ОХУ-тай хиллэж буй хилээ шалгах хамтарсан ажлын хэсэг байгуулж ажлаа эхлээд явж байна. Бүр эргэлтийн цэгийг тэмдэглэж, баримтжуулан тэмдэглэгээг байгалийн чулуугаар хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Үүнээс гадна ОХУ-тай хиллэж буй эргэлтийн цэгүүдийг тэмдэглэх ажлын нэг чухал хэсэг нь орчин цагийн геодези зураг зүйн аргаар бүртгэж НҮБ-д баталгаажуулна. Ингэснээр манай хоёр улс хил хязгаарын ямар нэгэн маргаангүйн дээр НҮБ-д бүртгэгдэх юм. Сүүлийн үед улс орны аюулгүй байдалд ноцтойгоор халдах мэдээлэл гарч байгаад тагнуулын байгууллага дүгнэлт хийж, хариуцлага тооцохоор ажиллаж байна. Монгол улсын хил 24 цагийн турш хараа хяналтан дор аюулгүй байгаа та бүхэнд хэлье.

https://fb.watch/mM6jqHK82E/

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж