Украин дахь дайныг эрчимжүүлэх зорилгоор ОХУ зэвсэг хэрэгсэл, түүхий эдийн хайгуулд эрчимтэй гарчээ. Тэдний хамгийн сүүлийн үеийн төлөвлөгөөний дагуу Хойд Солонгос, ОХУ хоорондын зэвсэг нийлүүлэх нууц хэлэлцээ урагштай байгаа аж. Энэ талаар Цагаан ордны дээд албан тушаалтан энэ долоо хоногт мэдэгдлээ.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн сард их бууны сум худалдахыг ятгахаар Хойд Солонгост очсон гэж АНУ мэдээлсэн. Сергей Шойгугийн айлчлал Пёньянд болсон сүр дуулиантай цэргийн парадтай давхацжээ. Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар айлчлалын дараа хоёр орны хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхээ амлаж, харилцан захидал солилцож байсныг Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгдэв.
Мөн Шойгугийн дараа Оросын өөр албан тушаалтнууд хоёр улсын хоорондын боломжит зэвсгийн наймааны талаар хэлэлцэхээр Хойд Солонгост очсоныг Жон Кирби мөн мэдэгдлээ. Ирэх саруудад хийгдэх эдгээр хэлэлцээрийн дагуу ОХУ нь Хойд Солонгосоос их хэмжээний бөгөөд олон төрлийн зэвсэг хүлээн авах аж.
Оросын арми энэ зэвсгийг мэдээж Украинд ашиглахаар төлөвлөж байна. Мөн Оросын батлан хамгаалах аж үйлдвэрийн баазыг дэмжих түүхий эдийг нийлүүлэх зэрэг боломжит хэлэлцээр үүнд багтана.
Дайн эхэлснээс хойш ОХУ нь Хойд Солонгос зэрэг зарим улсаас аюулгүй байдал, тэр дундаа зэр зэвсгийн тусламж хүссээр ирсэн. Энэ үйлдлийг нь Байдены засаг захиргаа байнга буруутгахын зэрэгцээ Путины цөхрөлтэй холбон тайлбарладаг. Мөн энэ нь АНУ болон барууныхны Москвагийн эсрэг авсан хориг арга хэмжээтэй салшгүй холботой.
Хойд Солонгосоос гадна Оросыг дэмжигч өөр нэг улс бол Иран. Украины хотууд болон иргэний дэд бүтцэд халдлага үйлдэхэд ашигладаг олон мянган тэсрэх дроныг Иранаас ОХУ-д нийлүүлсэн.
Хойд Солонгос улс ОХУ-ын үндсэн армиас гадна “Вагнер” бүлэгт пуужин нийлүүлсэн гэх мэдээлэл мөн энэ оны эхээр гарсан. Хэдэн сарын дараа ОХУ энэ тусламжийн хариуд ядуурал, өлсгөлөнд нэрвэгдсэн Хойд Солонгост хүнс нийлүүлснийг Цагаан ордон илчилжээ.
Украины арми Оросын харвасан пуужингийн хэлтэрхий, үлдэгдлийг шинжлээд Хойд Солонгосынх байна гэж дүгнэсэн. Дараа нь үүнийгээ Оросын армийн эсрэг ашигласан гэж мэдэгджээ. Хойд Солонгос улс Орост зэвсэг худалдахгүй гэж удаа дараа мэдэгдсэн ч яриа хэлэлцээр үргэлжилж байгаад санаа зовж буйгаа АНУ илэрхийлж байна. Хоёр улс хоорондын зэвсгийн наймаа нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн үйлдэл болох юм.
“Бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд ОХУ-тай зэвсэг нийлүүлэх хэлэлцээрээ зогсоож, зэвсэг нийлүүлэхгүй, худалдахгүй гэсэн амлалтаа биелүүлэхийг Хойд Солонгост уриалж байна. ОХУ, Хойд Солонгос хоорондын зэвсгийн наймааг хөнгөвчлөхийн төлөө ажиллаж байгаа хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд хориг арга хэмжээ авна” гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгдлээ.
АНУ-ын Сангийн яам энэ оны гуравдугаар сард Хойд Солонгос, ОХУ-ын хооронд зэвсгийн наймаа хийхийг оролдсон Словак улсын иргэнд хориг арга хэмжээ авчээ. Энэ нь ОХУ арилжааны нисэх онгоц, түүхий эд болон бусад бараа бүтээгдэхүүний оронд Хойд Солонгосоос зэвсэг, сум авах наймаа байсан. “Энэ хүний төлөвлөсөн зэвсгийн наймааны схемийг харахад Путин Иран, Хойд Солонгос зэрэг хамгийн сүүлийн арга болсон нийлүүлэгчид рүү хандаж байна” гэж АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен тухайн үед хэлжээ.
Украины арми өдгөө нутгийн зүүн болон өмнөд хэсэгт ширүүн сөрөг довтолгоогоо үргэлжлүүлсээр байна. Тиймээс ОХУ бусад орноос цэргийн дэмжлэг авах арга зам тасралтгүй эрэлхийлсээр байгааг Байдены засаг захиргаа энэ долоо хоногийн Лхагва гаригт анхаарууллаа.
Украины тал ахиц муутай байна гэж барууны зарим албан тушаалтан шүүмжилж байгаа ч Вашингтон болон НАТО-ийн холбоотнууд Киевт цэргийн дэмжлэг үзүүлэх амлалтаа дахин бататгав. Энэ хүрээнд Пентагон энэ долоо хоногийн эхээр 250 сая ам.долларын аюулгүй байдлын тусламжийн багцыг шинээр зарлалаа. Үүнд агаарын довтолгооноос хамгаалах дэвшилтэт шинэ систем, сум, мина цэвэрлэх тоног төхөөрөмж багтжээ. Москвагийн хамгаалалтын шугам нь минатай талбай, хуяг эсэргүүцэх саад, суваг шуудуунаас бүрдэнэ. Үүнтэй холбоотойгоор Украины арми хурдацтай давшиж чадахгүй байгаа тул мина цэвэрлэх тоног төхөөрөмж сэлт нь зайлшгүй шаардлагатай тусламж юм.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Зочин 2023-09-01 213.87.151.125
>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-09-01 212.37.50.94
Энэ биеэ үнэлэгчдээ яагаад монголын цагдаа хуулийн байгууллага нь анхааралдаа авч хариуцлага тооцодгүй? Монголчууд хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй. Гол нь хуулиндаа биш хуулийг хэрэгжүүлэх нь чухал!
hoid solongosuud ih buunii sum ogvol buzar hereg bolood l baruunii 54 oron zevseg ogohoor enh taivan ireh yum yriad l . 2023-09-01 66.181.190.142
Baruunii tarhi ugaalt sh de. Hoid solongos ulsiig ediin zasagiin horigt oruulij 24 say hvniig olsoj alahaar shiidsen baij orosuud ene ard tvmend tuslamj ogj vr taria hvns ogohoor uurlaad baih yum daa. vnendee orosuud hoidaas abaad baih sum heregsel zevseg tehnik baihgui l dee. hoiduud harin ene veiig ashiglaj orostoi hudaldaanii hariltsaagaa saijiruulij bna.putin helehdee orost horig tavisan mortoloo solongosd bitgii hvns vr taria og horig tabih geed baih yuma.oorsdoo orosd horg
Харьцуулагч 2023-09-01 49.0.139.10
Үнэн мэт мэдээ өгч чигийг өөрийнхөөр өгнө гэдэг яахгүй арга байх, хүн бүр ойлгох болсон байлгүй. Гэхдээ энэ муухай ужигтай байж болно.
ОРОС ХОЙД СОЛОНГОСЫН ЗӨВ ЗӨВ 2023-09-01 103.57.92.27
БАРУУНЫХАН НАТО УКРАИНЫГ ЗЭВСЭГЛЭСЭЭР ИРЛЭЭ
миний бие 2023-09-01 139.5.217.64
барууныхан үүний дотор АНУ украинд маш з****г нийлүүлсэн биз дээ
яадаг юм одоо орос украйны энгийн иргэдийг нь нүүлгэн шилжүүлээд үлдсэний нь шууд газартай тэгшлэх хэрэгтэй
Зочин 2023-09-01 59.153.114.151
Энэ сэтгүүлч хэлэлцээр гэсэн байна. Гарын үсэг зурсан баримт бичиг гэсэн үг үү? Хэлэлцээ, хэлэлцээр хоёрыг ялгаж сурна байгаа хөө.
Зочин 2023-09-01 184.60.63.245
Пүүтин будаа одоо Украйнд бууж өгвөл таарна.
cham shig erguu orkuud tegej bodon doo.. 2023-09-01 66.181.190.142
cham shig maluud tegej bodon doo. ukirain svireed nogoo baruunii gaimshig devshilt tehnikuud chin zomgol shig shataad baihad uu daa. deer baruund ukraind ogoh oor zevseg tewhnik baihgui geed bna. orosiin tseregiin tosov 65 han terbum bol baruuniihan ukraind 150 terbumiin zevseg ogood bgaa ch dee.. oros ylah odoo tsag hugtsaanii asuudal bolson doo.
Зочин 2023-09-01 66.181.183.159
Айя мояанууд ууртай байна шvv. Емдее тайлаад бегсее тослоод хvлээгээд байдаг, орос ах нар нь Украйныг эзэлчихээд дараа нь монгол руу гэсэн байдаггvй ээ
Зочин 2023-09-01 66.181.161.203
Укрнацистыг дэмждэг нөхдийн сэтгэгдэл үзэл бодол, сэдэл нь яг НАЦИСТ үг хэллэгтэй юм.66.181.183.159 ийн бичсэнийг уншаад боловсрол мэдлэг нимгэн ёс суртахуун дорой хүмүүсийн үг хэллэгээр бичжээ.Нүүр царайг нь нэг харах юм сан .Үнэн балиар тэнэг ааш зан нь адгас шиг хүн байгаа гэдэгт мөрий тавьсан ч алдахгүй. Харин энэ удаа хайран украйн хүмүүс гэж уйлан дуугарах мөртлөө монголын өвгөд хөгшид үхэх хэрэгтэй гэж бичээгүй байна шүү. ТЭГЭЖ бичдэг л нөхөр дөө
Ганаа 2023-09-01 66.181.183.143
үнэхээр нууц л мөн юм бол энэ сэтгүүлчид мэдэгддэг нууц гэж байх уу. хөөрхий хаанаас ч юм олж хуулж бичжээ дээ. энэ том улс орнууд нууцаа ийм амархан алдахгүй байхаа
Хэлэлцээшүү 2023-09-01 59.153.113.74
нууц хэлэлцээ урагштай байгаа гэчихээд гарчгаа хэлэлцээр гээд авчихсан нь ямар учиртай вэ Хэлэлцээртээ гарын үсэг зурчихсан бол болно
Ким 2023-09-01 66.181.181.147
Өмхий амёрикууд болохоор болдог хойд Солонгос болдоггүй наймаа гэж байх уу. Боломжийг ашиглаад зэвсгээ зарах хэрэгтэй
Зочин 2023-09-01 202.21.108.16
УКРАЙН УДАХГҮЙ БУУЖ ӨГНӨ ККК…
Зочин 2023-09-01 202.126.90.136
б** сумаа хийж чадахгүй байж ацаа хийж дайн өдөөдөг байна аа, энэ иванууд
mald orkoo medej baij bur za. 2023-09-01 66.181.190.142
amerikuud chin ih buunii sumaa ukraind ogood duusaad odoo delhii dayr sum guigaad ybj bna. omnod solongosoos 0.2 say sum hudaldaj avaad ogson bol brazil argetin ulsuud ogohoos mtatgalzaj blaa. german frans italiud sum ni duusaad bgaa.getel orosuud tsergvvded sumanii dutagdal algaa. orosiin tseregiin aj vildver 3 eeljeer ajilaj bna.
Путин 2023-09-01 202.9.46.244
Оросын арми дэлхийн дэг журмыг сахиулнаа.
Зочин 2023-09-01 192.82.64.153
АНУ зэвсэгш нийлүүлж болдог бусад нь болдоггүй энэ ардчилал уу
Зочин 2023-09-01 202.9.46.69
Тэнэгг малуу чи ?..Нэг нь эх орноо хамгаал гэж з****г өгж байна нөгөө нь Украйнчуудыг алл гэж өгж байнаа …
Дебил пиздуу юу чи
Зочин 2023-09-01 202.126.89.118
з****г өгч эх орноо хамгаал гэвэл ёстой ТЭНЭГ хэрэг.Украйн дуусах болтугай л гэсэн үг.з****г өгч байхаар яриа хэлэлцээ хий гэвэл харин украйн болоод дэлхийд сайнаар нөлөөлнө.Хүчирхийлэл ийн эсрэг хүчирхийлэл , зэвсэгийн оронд з****г л байдаг.АНУ , БАРУУНЫХАН украйнчууд үхтлээ дууслаа тулалд гээд з****г өгөөд байгаа гэж ойлгогдож байна.
Иргэн 2023-09-01 103.57.95.132
Байден өөрөө энэ хоёр улсын дотоодын хэрэгт оролцож, улам дайны галыг өрдөөд байгаа юм бишүү??? Украни болохоор бусад улс орноос зэвсэгийн туслам авч болдог юмуу.Энэ хоёр улс дотоодоо асуудлаа шиидэх ёстой баймаар юм. АНУ юм болгонд оролцож, дэлхийд ноёрхолоо тогтоох гэж байна шүү.Орос улсыг дотроос нь задалсан, одоо хооронд байлдуулж байдаг. ДЭЛХИЙД ЭНХ ТАЙВАНААР ОРШИН ТОГТНОХ НЬ ЧУХАЛАА??? ЖИРИЙН ИРГЭД БИД ЭНХ ТАЙВАНЫГ ХҮСНЭЭ.
Зочин 2023-09-01 103.57.92.50
өөрөө барахгүй байж яах гэж хөрш рүүгээ түрэмгий дайн хийсэн юм, гэрээ зарж одонгийн найраа хийлээ гэдэг шиг дайн эхлүүлж улсаа сүйрүүлэв биш үү, ккккк. хойдуудаас сум з****г авч ч байх шиг алингаа алдаж байна доо.
Зочин 2023-09-01 203.23.199.183
Путин цөхөрсөн гэх юм, миний бодлоор АНУ, НАТО цөхөрөөд байх шиг
Зочин 2023-09-01 59.153.87.56
үгүй ээ, та нар оркууд л цөхрөөд байна. ах чинь тэнд хэцүү байх шиг, очиж туслаач