1. Л.Гантөмөртэй хамт АН-ыг ирэх сонгуулиар удирдах, ялсан нөхцөлд ямба эдлэх, ялагдсан тохиолдолд ялыг нь үүрэлцэх 16 даргаа АН сонгов. С.Баярцогт ба бусад 15 даргын томилгоо цэвэр Л.Гантөмөрийн өөрийнх нь сонголт биш болох нь мэдээж. Л.Гантөмөрийн “халааснаасаа” гаргаж ирсэн нэрсийг харахад нам дахь фракцуудынхаа тэнцвэрийг хангахад тэрбээр голчлон анхаарчээ.
Анхнаасаа таван намын нэгдэл дээр суурилсан АН хэзээнээсээ олон фракцтай. Үүнийгээ дотоод ардчилал гэх үгээр тайлбарлана. Одоогоор сөрөг хүчин дотор “Нэг Монгол”, “Морьтон”, “Monde”, “Хийморь”, “Од” гээд арав гаруй фракц шинээр мэндэлсэн. Аль ч намд үзэл бодлоороо нэгдсэн фракцууд мэндэлдэг нь эрүүл үзэгдэл гэх нь бий. Гэхдээ АН-ын фракцуудынх нь хэрүүл намынх нь төдийгүй Монголын зовлон болж хувирдаг. Тиймээс бүгдийнх нь амбийц, ашиг сонирхлыг нэгтгэж чадахгүй бол Л.Гантөмөр гартаа байгаа “хальсгүй өндөг”-өө хагалах аюултай.
2. Өнгөцхөн дүгнэвэл 15 хүн албан тушаалд очсон гэж харагдана. Гэвчиг Л.Гантөмөрийн сонгуулийн стратегийн эхлэл нь энэхүү томилгоо байлаа. Нэг талаас АН 15 дэд даргатай болж "зуун ямаанд 60 ухна" гэгч харагдаж байгаа. Гэхдээ АН 15 даргатай болж байгаа юм биш 15 менежерээ томилж байгаа юм. Нам дахь эрх мэдлээ фракцууддаа тэгш хүртээмжтэй хуваасан нь Л.Гантөмөрийн АН-ыг лидерийн биш бодлогын нам, дарга төвтэй биш бодлого төвтэй болгох стратеги нь гэж харагдав, уншигдав. Мөн С.Баярцогт ба Х.Баттулга гэх хоёр хүний зөрчил АН-ыг арав, хорь хуваахаас сэргийлсэн арга тактик нь байх нь гарцаагүй. Ядаж эдгээр 15 хүн намын бодлогоосоо гажиж, хувийн тоглолт хийх боломжгүй болж байна. Үүнээс харахад Х.Баттулга АН-ын атгаж байгаа юм биш Л.Гантөмөр Х.Баттулгын барьцыг тавиулж байна. Нөхрөө ойр байлга, дайснаа бүр ойр байлга гэдэг дээ.
3. АН-ын 15 дэд даргын нэрсийг харахад тоон дотор цохиж яваа үсэгнүүд цөөнгүй. Ийм эрээвэр, хураавар томилгоо хийсэн нь Л.Гантөмөр тэдэнд илүү хариуцлага үүрүүлэх гэсэн зорилготой. Нэг ёсондоо тэдгээр 15 дарга Л.Гантөмөрөөс ирэх 2024 оны сонгуульд нэр дэвших мандатаа албан бусаар авлаа гэсэн үг. Бөхөөр бол тунаанаас гарсан. Л.Гантөмөр өөрөө ч тойрогт нэр дэвшихээ илэрхийлсэн. Тэгэхээр С.Баярцогт ба бусад 15 дэд дарга тойрогт хүч үзэх нь гарцаагүй болж байна. Ялбал аз, ялагдвал хохь нь гэсэн үг.
Харин Л.Гантөмөр сонгуулийн гол хөзрөө нууц үлдээж, гол хүмүүсээ албан тушаалаас ангид авч үлдсэн мөн л учир шалтгаантай. Өөрөөр хэлбэл, намын жагсаалтад багтаах хүмүүстээ тэрбээр албан тушаал амлаагүй гэсэн үг.
4. Хэр улстөрч болсныг нь хэр өндөрт гарснаар нь биш унаж, боссон замналаар нь дүгнэдэг. С.Баярцогт бол туг ч барьж, тугал ч хариулж үзсэн улстөрч. Түүн шиг “зодуур” амссан, бас түүн шиг тэвчээртэй улстөрч цөөхөн.
Улс төрд түүнийг “эргэн ирэх”-ээс айдаг хүмүүс “гэр”-ийнх нь гадна, “гэр” дотор нь цөөнгүй байгаа. Гэхдээ түүнийг бусадтай хэл амаа хамгийн сайн ололцдог гэх утгаар нь Л.Гантөмөр багтаа урьсан, тэгээд бүр тэргүүн дэд даргын суудлаа өгсөн биз. Үндсэндээ АН-ын сонгуулийн гол бодлого Л.Гантөмөр+С.Баярцогт хоёр дээр төвлөрнө. Мэдээж, 15 дарга нар тодорхой хэмжээнд оролцоотой байх ойлгомжтой. Гэхдээ тамга барьсан хүн тоглоомын дүрмийг тогтоодог, удирддаг.
5. Хэдийгээр жар хүрч, жаргаж уух насан дээрээ очсон ч характер, харизмыг нь бодсон ч Х.Баттулга тэтгэвртээ суухгүй нь ойлгомжтой. Тэгээд л С.Ганбаатар, А.Адъяасүрэн хоёрыг асар, басар болгож дагуулж яваад байгаа нь улс төрд эргэн ирэхийг хүссэнийх. С.Баярцогтыг улс төрд эргэж ирэхээс Х.Баттулга айж байгаа бол Х.Баттулга улс төрд эргэн ирэх нь МАН-д ашиггүй. Тэрбээр Ерөнхийлөгчид нэр дэвших эрх нь Үндсэн хуулиар хязгаарлагдсан ч Ерөнхий сайд болох эрх нь нээлттэй, энэ суудлыг төлөө л ирэх сонгуульд нэр дэвшихийг горилж яваа нь гарцаагүй. Монгол бол шоронгоос төрийн ордонд орж ирдэг, төрийн ордноос шоронд руу ачигддаг ардчилсан тогтолцоотой орон. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат шоронд хоригдож байхдаа сонгуулиар ялалт байгуулж, Төрийн ордонд орж ирсэн байсан. Х.Баттулга яллагдагчаар татагдсан байхдаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулж байсан тохиолдол бий. Түүнийг нүүрсний хэрэгт холбоотой болохыг МАН-ын дарга нар удаа дараа зарладаг ч одоогоор нэг нь баривчлагдаж, нөгөө нь баригдсан юм алга. Энэ чигээрээ Х.Баттулга явах юм бол УИХ-д гарч ирж чадна. Түүнийг дэмжих монгол ялначууд хангалттай их бий.
6. Ардчилсан намын томилгооноос товчхон дүгнэлт хийдэ, нэгд, Монголын улс төр дэх нэг намын үнэмлэхүй олонхоос олон нийт залхсан байна. Хоёрт, төрийн авлига хулгайд хяналт тавих хүчтэй сөрөг хүчнийг нийгмээрээ үгүйлсэн байна. Гуравт, Ардчилсан намын болоод Монголын ардчиллын цаашдын хувь заяа хаашаа эргэх нь эдгээр томилгоотой шууд холбоотой нь ч үнэн.
галаа 2023-09-01 124.158.70.253
Баатархүү яагаад хаягдав өөрөө татгалзав уу Тэр хүн Гантөмөрийн оронд орсон бол 2024 оны сонгуульд 12 хүнтэй салах байсан Одоо нэг ч хүн сонгогдохгүй ,энэ 15 дарга чинь бүгд байцаагдаж баримтфактанд орооцолдож байсан нөхдүүд Улиг болсон үг ярьсан хоцрогдсон мануухай МАНКУРТ нууд байх,тэгээд Баярцогт дарга болчихдог аль ч үгүй юм болох болзлоо хангаждээ
Өвгөн 2023-09-01 103.57.95.175
Баруун төвийн үзэлтэйл юм бол одоо түүн дээрээ бат зогсож, эвлэлдэн нэгдэж Үнэт зүйлсээ хамгаалах цаг болсон шүү. Алдагдсан эрх мэдлийг биш эрх чөлөөгөө авч ард нийтээр жаргацгаах болтугай. АМЖИЛ ХҮСЬЕ
Ard 2023-09-01 202.126.89.70
Za ta nariig bid neg nuderee ch harahguu dee.Higiin mongoi sain tsats ur ur.
Зочин 2023-09-01 66.181.183.102
Х.Баттулга харизмтайдаа улс төрд орох гээд байгаа юм биш шүү дээ, тэр маш их айж байгаа, энэ удаад л сонгуулиар гарч ирэхгүй бол шууд шоронд ачигдана шүү дээ.
Зочин 2023-09-01 213.87.151.125
>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
СОНГОГЧ 2023-09-01 202.9.46.118
нэр хүндгүй болсон ан сэргэж чадах уу?
Зочин 2023-09-01 66.181.181.48
АН-д шударга ёсны ойлголт байхгүй, байсан ч баримтлахгүй. Төрөлхийн гэмээр ухамсар боловсрол нь тийм юм. Амаар брл сайхан бурна- янз бүрийн төсөл хөтөлбөр яриад баахан мөнгө олон нугалж дээрэмдэнэ. МАН бол бодлого зорилтынхаа төлөө л зүтгэнэ үндсэн ялгаа нь энэ. Ер нь юм үнэнээрээ сайхан. Үүнийг ард түмэн мэддэг учраас МАН-ыг сонгодог. Ямар ч ардчилссан улсад голлох 2-3 нам нам байж нэг нь зонхилон засагладаг. Дэнслэхгүйгээр ээлжлээд сонгох учиртай юм бол сонгуульдах хэрэггүй ХҮН 2т явж байна
Зочин 2023-09-01 43.242.241.151
Ганц ч улстөрч алга энэ дунд, хүүрнүүд юм аа нээрээ. Баярцогт бол Дээд шүүхийг худалдаж авч ялаа цайруулсан дурак. Одоо баатрын дүрд шаахийн гэнээ, үгүйлдээ. Сайн ч муу хэлэгддэг ч гэсэн Оюун-Эрдэнэ шиг ядаж урт дунд, богино хугацааны бодлого, стратеги яриад тэрнийхээ араас үзэж тарчих, дээр нь шударга ёсны төлөө алалцаад явдаг нэг ч хүн алга.
Гончиг 2023-09-01 202.126.88.221
Эрдэнэ бас урд өдөр нь Баярцогтыг өмгөөлөгч Батбаяраа явуулж Цагдаад өгөө биздээ!
Үнэнч 2023-09-01 202.126.88.221
АН-д С.Баярцогт ирэв . Монголын ардчилалд ялалтын салхи сэвэлзэв. АН-н бүх ялалт, бүр Элбэгиин ялалтын ард С.Баярцогт гол тактикииг нь боловсоруулж баилаа гэж. МАН-хан Баярцогтыг гаргахгүи гэж мөнч их үзсэн дээ!!!! Тэд өөрсдөө биш АН-доторхи өөриин тавиулуудаараа , шүүхиин шантаажинд орсон дүр эсгэсэн ардчилалыхнаар хиилэгдэг . Баярцогтыг намын дарга болох гэж баихад Женко Сингагаас ирж өглөө нь ҮХЦ-д өгөөд маргааш нь 10-сая төгрөг өгөн 30” минутын өмнө хүмүүсээ оруулж санал аван Гантөмөрииг гар
Уншигч 2023-09-01 202.9.46.132
Зөв л бичсэн байна.
Зочин 2023-09-01 103.212.117.14
Өлөн гарууд хэрэггүй
Зочин 2023-09-01 103.212.118.15
С.Баярцогт гэмт хэрэгтэн, ял завшаад явж байгаа ялтан. МАНгасын АН-д зориулж өгсөн үргээлэг. С.Баярцогтоос үргэсэн АН-ыг дэмжигч олон хүн сонголтгүй болоод байна. Яг л 2024 оны сонгуулийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль шиг болгох МАНгасын төлөвлөгөө. Гэхдээ У.Хүрэлсүх сонгуулиас өмнө Ш.Отгонбилэгийн замаар явах биз ээ…
zochin 2023-09-01 192.82.66.72
Gantumuriin bish Elbegdorjiin songolt baina
Өвгөн 2023-09-01 66.181.160.103
Ирэх сонгуулдьд хал үзэж халуун чулуу долоосон улс төрчид, хамаг монгол, үнэт зүйлээ гэсэн иргэдийн сонголт л болох болтугай.
Эрх мэдэл, эд хөрөнгийн шунал энэ цагаарл дуусаа билээ…
Зочин 2023-09-01 124.158.65.131
АН яг үнэндээ бүтэн засаглаж үзээгүй шдээ. Дандаа хагас дутуу МАН -ын дарамтанд засаглаж байсан.
Зочин 2023-09-01 184.60.63.245
Гэхдээ л МАН-АН гэдэг мангасыг бий болгож амжсан.Тиймч учираас БаоЯоа Цао, Эби нар шоронд суухгүй сонгууль болохоор сэжигтнээр татчаадл дараа нь суллаад байна.Дараагийн сонгууль яг адил явагдана
Балмад Буриад 2023-09-01 66.181.161.229
АН ялагдал хүлээх нүхээ ухчихлаа даа Тэд хэзээ ч Монголыг хөгжүүлж чадахгүй Горьд Та нар МА Н аа сайн зүх тэнэгүүд ээ
Зочин 2023-09-01 43.242.242.59
Нэг л биш улсууд томилогдсон байна. даа. Хэлсээр байтал яагаад нөгөө л улиг болсон олны дунд нэр хүндгүй хүмүүсийг сонгодог юм бол доо. Биш ээ биш
Зочин 2023-09-01 202.21.107.41
хулгайчуудаа толгой дээрээ залчихаад ялалт энэ тэр мөрөөдөөд хэрэггүй биз дээ…
жүгдэр 2023-09-01 66.181.183.89
баярцогт АНамд эргэж ирсэн нь үхэл дагуулж ирсэнтэй өөрцгүй. бушуу зайлуулахгүй бод хэзээч сэхэхээргүй болж унтраана.
ЗОЧИН 2023-09-01 202.21.126.30
ТҮВДЭНДОРЖ, П.БАТЧИМЭГ, ЭРДЭНЭБҮРЭН Ч ГЭХ ШИГ. ЗҮГЭЭР ЭЛЭГ УНАГАЧИХ ЮМ ДАА ЭНЭ АН
bycduin 2023-09-01 216.200.84.188
ylcuinx 1. ;
IND+ard yrbagch 2023-09-01 216.200.84.188
mongolchyyduin xolboo gej bny, tyslana gesen xaa bn, IND darxanixan byleeree risen baaxan soliotoi galzyy xymyys daramtand1 exnuij ; ? uupsduugoo, xenuug ylcuun xoxupoojjc.
ХУУЛЬЧ 2023-09-01 202.9.46.69
УХААНТАЙ ЦАРАЙЛААД ТОМ ТОМ ЯРИАД ЯАХАВ ДЭЭ .,,,АН- МАН-д ИХ ХӨРӨНГӨ,,,, МӨНГӨТЭЙ ГИШҮҮД ОЛОН ХОЙНО ,,,,,.,,,ИРЭХ ЖИЛИЙН СОНГУУЛЬД ТЭД Л УРАЛАДАЖ БУСАД УЛС ТӨРИЙН НАМУУД ХОЙНООС НЬ ХӨӨЦӨЛДӨХ ДҮР ЗУРАГ ГАРААД УДАЖ БАЙНА ДАА .,,,,,,,ҮНЭН ХЭРЭГТЭЭ СОНГУУЛЬ ТӨР,,ЗАСАГЛАЛЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЛ ХАРАГДАВ Ч.,,,,МОНГОЛЧУУДЫН ХУВЬД УЛСЫН ТӨСӨВ,,, ХӨРӨНГӨ МӨНГӨ,,ХАНДИВ ТУСЛАМЖ эх орон,,иргэддээ биш УЛС ТӨРИЙН НАМ ДАГАДАГЧУУДАД ХУВВИАРЛАХ ТЭМЦЭЛ ШҮҮ ДЭЭ .,,,,,
зочин 2023-09-01 202.9.46.49
Либериал ардчилалгүй нам ирэх жилийн сонгуульд хүч үзэж монголоо гэсэн сэтгэл зүрх байгаа эсэхийг шалгах нь дээ
ЗОЧИН 2023-09-01 103.57.94.48
МОНГОЛЫН АРДЧИЛЛЫГ ҮГҮЙ ХИЙСЭН ЭНЭ ХУЛГАЙЧДАД МАШ ИХ УУР ХҮРЧ БАЙНА.
Иргэн 2023-09-01 122.201.19.99
Баярцогт Хятад паспортоо солих хэрэгтэй
Зочин 2023-09-01 103.57.93.83
Гантөмөр маш муу сонголт хийлээ. Монголчууд нийтээрээ Баярцогт гэж луйварчинг үзэн ядаж дургүй байхад түүнийг хажуудаа авсанд. Ингээд АН-н ялагдал ингээд эхэллээ….
Зочин 2023-09-01 59.153.115.254
Нямсүрэн ажаа Баярцогтыг магтаад, Баттулгыг муулаад л байгаа юм. Элбэгээгийн үг байна гээд хүмүүс хэлээд байгаа нь аргагүй. Баттулга Элбэгдорж, Энхсайхан хоёрыг шоронд хийх гэж их уларсан. Элбэгдоржийг чадаагүй, Энхсайханыг нь дөнгөчихсөн. Тэгэхдээ Баттулга МоАХ-ыг авсан нь одоо түүний улс төрийн амбицад их хэрэг болж байна. Түүнйг улс төрийн зах зээлд үнэд хүргэж байна. Айхавтар холын бодолтой хүн шүү.
Зочин 2023-09-01 202.131.229.163
Юуных нь тактик байхав даа, одоо бид янз бүрийн хий хоосон зүйлд хууртагдахгүй, хуулийн өмнө хүн бүр тэгш шудрагаар хариуцлага хүлээдэг, эх орныхоо тусгаар тогтнолын баталгаа болсон бодлогыг тууштай хэрэгжүүлэх улс төрийн хүчнийг л сонгоно.
иргэн 2023-09-01 202.21.117.210
Дээр байгаа зурганд төр барьж улс удирдах нь бүү хэл час гэсэн эрүүл хүн байна уу нийтийн ажил хэрэг бус өөрийгөө яая гэсэн амьтад байна шүү дээ. Энэ нийтлэл бичсэн нь хэцүүхэн л хүн байна гартаа байгаа “хальсгүй өндөг”-өө хагалах аюултай бла бла
зочин 2023-09-01 103.57.94.175
Элбэгдорж бичсэн юм уу?
Зочин 2023-09-01 203.98.76.4
АН 50% орж ирээсэй ядаж , Тэгэхгүй бол МАН гэж юуу ч хийдэггүй хийх ч үгүй 34 жил зүгээр засаглаж байгаа нам бна зайлаасай одоо болно
Хол 2023-09-01 59.153.115.45
Ардчилсан намд амжилт
Зочин 2023-09-01 103.212.117.217
muruud l surug huchiun bh umaadaa chaavaas
Зочин 2023-09-01 203.91.115.53
Баярцогт болон АН-ынхан гэдэг хэллэг, зураг илэрхийлэл ямар ч ардчилалгүй нам гэж харагдуулж,жинхэнэ АН байгаад хүмүүсийг эргэлзэхэд хүргэх юм
Зочин 2023-09-01 66.181.191.243
МАН-ын хулгайч нар Дарваан хар мэтийн иймэрхүү маягаар амьдраад сурчихсан троллуудаараа юм бичүүлэхдээ мэргэшчихсэн. Та нарын олон хулгай одоо юуг ч дарахаа өнгөрсөн.
галаа 2023-09-01 124.158.70.253
одоо та нарМАН-г сайн зүх Ирэх жил болтол бас зай байгаа шүү жагсаалтаар элбэгдорж орж ирнэбатүүл салгалсаар дөхөх байх батүүлдээ шилний цаанаас чихэр долоолгоод духаар нь шил мөргүүлээд хаях нь тодорхой