Хийн баллон дэлбэрч, хүүхдүүд түлэгджээ

Хийн баллон дэлбэрч, хүүхдүүд түлэгджээ

Хийн баллон дэлбэрч, хүүхдүүд түлэгджээ
Сүхбаатар дүүргийн 11-р хороо Хангай хотхон 513-р байрны 5 давхарт гал гарч байна гэсэн дуудлага НОБГ-т ирсэн байна. Дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн хүрэлцэн очиход иргэн С-ын эзэмшлийн 37мКв байранд ахуйн газ дэлбэрсэн байсныг шалгаж байна.
Шалгалтаар ноцтой зөрчил илэрчээ. Тухайлбал, иргэн С-ын дүү Б-аас тодруулахад тус байранд тог тасарч ахуйн хэрэглээндээ газын плетка ашиглаж байгаад цахилгаан плеткан дээр орхисон байна. Цахилгаан плетка тог тасархад залгаатай байсныг хэн нь ч анзаараагүй аж. Ийнхүү газ дэлбэрч, гал гарч, золоор хүний амь нас эрсэдээгүй байна.
Хямд өртөгтэй байдаг учир ахуйн хий гарын доорхи хэрэглээ болоод байгаа нь нууц биш. Гэвч иргэд ахуйн хийг буруу хэрэглэснээс дэлбэрэх аюул дагуулж байгаа юм.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд, өнгөрсөн долоо хоногт Налайх дүүрэгт байрлах нэгэн айлын хийн баллон дэлбэрсний улмаас гэртээ байсан хоёр хүү хүндээр түлэгдсэн харамсалтай хэрэг гарсан. Түлэгдсэн хоёр хүүхэд одоогоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасгийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн, эмчлүүлж байгаа юм.
Ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийн баллоныг зөв хэрэглэхгүй бол аюулын эх үүсвэр болдог. Хийн баллоныг буруу тээвэрлэж, хэрэглэж, хадгалснаас дэлбэрч эрүүл мэнд, эд хөрөнгө, улмаар амь насаараа хохирч байна.
Иймд:
  • Хийн баллоныг дулаан үүсгэгч буюу халаах хэрэгслээс 1.5 метр, ил галаас таван метрээс доошгүй зайд байрлуулах
  • Хийн тоног төхөөрөмжийг ажиллуулж байх үед хараа хяналтгүй орхихгүй байх
  • Агааржуулагч ажиллуулах эсвэл өрөөний салхивчийг нээлттэй байлгах
  • Баллон солих үед ил гал гаргахгүй байх, цахилгаан тоног төхөөрөмжийг салгасан байх
  • Хийн тулга /плитка/-н дээр болон түүний ойролцоо амархан шатах эд зүйлс байрлуулж болохгүй
  • Хийн төхөөрөмжийг ажиллуулж дууссаны дараа баллоны хаалтыг заавал хаах
  • Хийн плитканы хаалтыг зориулалтын бус зүйлээр /бахь, чимхлүүр, хөшүүрэг гэх мэт/ эргүүлж болохгүй
  • Хийн хоолойноос уяа уяж юм хатааж болохгүй
  • Бага насны хүүхэд болон хийн тоног төхөөрөмж ашиглах дүрмийг мэддэггүй хүнээр хийн тоног төхөөрөмжийг ажиллуулахгүй байх
  • Хийн төхөөрөмжтэй газар унтаж болохгүйХийн баллоныг нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалах буюу хэт халааж болохгүй
  • Хангагч байгууллагаас олгосон хэрэглэгчийн дэвтэр, зааварчилгааг мөрдөж ажиллах
  • Агуулах, амбаарт дүүрэн шингэрүүлсэн хийтэй баллон хадгалахыг хориглоно.
  • Түүнчлэн өрөөнд 50 литрийн багтаамжтай нэг баллон, эсвэл 27 литрийн багтаамжтай хоёр баллон (нэг нь нөөц) байлгахыг хориглоно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-08-31 66.181.161.226

Үр хүүхдийнхээ амь насаар цахилгаанаа хэмнэж болохгүй шүү хүмүүсээ.Боллонтой газ орон сууцанд борлуулах хориотой байгаа биз дээ.

Avatar

Нэргүй 2023-08-31 139.5.219.66

Ахуйн газ цахилгаан зуухан дээрээ тавьж халаан дэлбэлжээ

Avatar

Нэргүй 2023-08-31 213.87.136.209

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-31 150.249.174.69

хувхай гуйлгачин оросын далбаа ямар учиртай юм бэ

Avatar

Нэргүй 2023-08-31 103.57.92.247

монголын тусгаар тогтнолыг үзэн ядагч адгийн л***р минь монгол эх орноос минь зайл!!!!

Avatar

Бадарч тахар 2023-08-31 66.181.191.241

Ваанжилын баллон эрсдэлтэй !

Avatar

Нэргүй 2023-08-31 66.181.180.24

Оросоос орж ирсэн болохоор хий нь хүртэл аюултай гэдгийг үзүүлэхийн тулд төрийн далбааг нь оруулж байгаа юмуу?

Avatar

Нэргүй 2023-08-31 66.181.183.102

Чухам2, өгсөн нь буруугүй, авсан хүний анхаарал сэрэмж, аж ахуйн арга ухаан чухал.

Avatar

Нэргүй 2023-08-31 66.181.160.5

Дашваанжилын хуучирсан хийн баллонууд нь хаалт нь гацдаг, галаар тургиж аюул болох шахсан удаатай шүү!!! Гэтэл хэрэглэгч таны буруу гээд өөрсдөө буруу хүлээнэ гэж байдаггүй улс байна лээ шүү!!! Найдвартайгаар нь цахилгаан плиткээ л хэрэглэж байсан нь дээр дээ?!!

Avatar

Б 2023-08-31 66.181.181.100

борооноос болоод үерийн ус доод зогсоол руу ус орох тоолонд тог тасарсан үед аргагүй газ хэрэглэж байна шдээ…энэ зунжин тог тасарлаа.борооноос ч газнаас ч айх юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж