Англи хэлийг бага ангид 2025-2026 оны хичээлийн жилд заана

Хуучирсан мэдээ: 2023.09.01-нд нийтлэгдсэн

Англи хэлийг бага ангид 2025-2026 оны хичээлийн жилд заана

Англи хэлийг бага ангид 2025-2026 оны хичээлийн жилд заана

Боловсролын багц хууль батлагдсанаар гуравдугаар ангиас шинэ хөтөлбөрийн дагуу англи хэл, мэдээлэл технологийн хичээл заахаар болсон. Энэ талаар Боловрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэл өгөхдөө "Англи хэлийн сургалтын хөтөлбөр БШУ-ны сайдын баталсан тушаалаар сургалтын төлөвлөгөөнд 5-7 дугаар ангийн сурагчдад долоо хоногт гурван цагаар хичээллэж байгаа.

Энэ хичээлийн жилийн хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цахим сургалтын хөтөлбөр буюу Английн "Pearson" компаниас англи хэлний хөтөлбөрийн платформыг авч тав, зургадугаар ангид хэрэгжүүлнэ.

Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлтэй холбоотойгоор энэ жил нэг, хоёрдугаар ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж байна. Ингээд 2025-2026 оны хичээлийн жилд бага ангийн сургалтын хөтөлбөр шинэчлэгдэнэ. Энэ үед англи хэлний хичээл хэддүгээр ангид хэдэн цагаар орох вэ гэдэг асуудлыг шийднэ" гэсэн юм.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан англи хэлний хичээлийн талаар өмнө нь тайлбар мэдээлэл хийхдээ "Англи хэл заах цаг ихсэж байгаа. Энэ бодлогоос нэг ч алхам ухраагүй. Өнгөрсөн жил англи хэлтэй холбоотой нэг алхам урагшилсан. Яагаад гэвэл, “Pearson” платформыг төрийн өмчийн аймгийн алслагдсан 38 сургуульд 38 мянган хүүхдүүдэд туршиж маш том амжилт гарсан. Тиймээс ирэх есдүгээр сарын 1-нээс тав, зургадугаар ангиас нь буюу төрийн өмчийн 860 сургуульд уг платформыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлнэ. “Pearson” платформыг хувийн сургуулиудад нэг хүүхэд 22 еврогоор жил бүхэн авдаг хөтөлбөр. Хувийн сургуулийн хэрэглэж буй тус платформыг хэлэлцээр хийж найман евро болгосон. Дараа жилээс гурав, дөрөвдүгээр ангид зааж эхэлнэ. Багшийн ур чадвараас хамааралгүйгээр хүүхэд өөрөө бие даан суралцах боломжийг нээнэ.

УИХ-ын зарим гишүүн нэгдүгээр ангиас англи хэл заана гэж баахан хүмүүсийг бужигнуулсан. Зарим нь гуравдугаар ангиас англи хэл заах бодлогоос ухарлаа гэхчлэн буруу ташаа мэдээллийг өгч хүмүүсийг бухимдуулж байгаад туйлын харамсч байна" гэдгийг хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж