ОХУ: 42 цааны бэлчээрийн төлбөрт Норвегиас 4.4 сая доллар нэхэв

ОХУ: 42 цааны бэлчээрийн төлбөрт Норвегиас 4.4 сая доллар нэхэв

ОХУ: 42 цааны бэлчээрийн төлбөрт Норвегиас 4.4 сая доллар нэхэв

Оросын тал нутагт 42 цаа буга хил даван ирж, бэлчээрлэсэн нөхөн төлбөрт  Москва 4.4 сая ам.долларыг  Норвеги улсаас нэхэмжилжээ.

Хоёр улс Хойд туйлаар хиллэдэг.  Цаа бугыг хилээр нэвтрүүлэхгүй байх хашаа байдаг. Гэвч 1954 онд баригдсан уг хашаа нь эвдэрсэн байсан гэж Норвегийн Хөдөө аж ахуйн газраас мэдэгджээ. Тэрхүү нурсан хэсгээр энэ жил 42 цаа буга ОХУ-ын нутагт дэвсгэр дэх "Пасвик Заповедник" үндэсний цэцэрлэгт хүрээлэнд идээшилсэн аж. 

Улмаар ОХУ-аас цаа буганууд "хил зөрчсөн" хэрэгт Норвеги улсаас хоёр төрлийн нөхөн төлбөр шаарджээ. Нэгдүгээрт, ОХУ-д нэвтэрсэн цаа буга тус бүрд 50 мянган крон /4700 ам.доллар/, нөгөөх нь үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цаа бугануудын бэлчээрлэсэн нийт хоногийг тооцож 47 сая кроныг /4.4 сая ам.доллар/ нэхэмжилсэн байна.

Норвегийн хөдөө аж ахуйн газар нөхөн олговрын талаар Оросын үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй уулзахаар төлөвлөж байна. ОХУ-д нэвтэрсэн 42 цаа бугын 40-ыг нь буцаан авчирч, дахин Орос руу нэвтрэх вий гэсэн болгоомжлолоор нядалсан гэж албаныхан мэдэгдэв. Нөгөө хоёрыг нь удахгүй ОХУ-аас буцаан авах гэнэ.

Уг хэргийн дараа Норвегийн Хөдөө аж ахуйн газар цаа бугаа хараа хяналтандаа байлгахыг иргэдэд сануулжээ. Норвегийн уугуул самичууд цаа бугыг малладаг. "Орос улсын хилийг нэвтрэх нь хориотой бөгөөд үүнд цаа буга ч хамаарна" гэж тус газраас анхааруулсан байна.

Норвеги улс мөн 3.7 сая кроноор хилийн эвдэрсэн 7 км хэсгийг засч эхэлсэн бөгөөд засварын ажлыг аравдугаар сарын 1 гэхэд дуусгахаар төлөвлөжээ.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-01 202.126.88.193

Өлөн гуйлгачин оросуудад амьтан хүртэл ад үзэгдээстэй…

Avatar

Нэргүй 2023-09-01 213.87.151.125

>> Халуун охид таныг хүлээж байна – — – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-01 202.126.90.33

Мэдрэл Оросууд өлбөрч үхэх нь л дээ.
Нэг л өдөр биднээс бас нэхэж магадгүй шүү.

Avatar

Хотын уугуул иргэн 2023-09-01 103.212.116.97

"40-ыг нь буцаан Норвег руу авчирч, дахин Орос руу нэвтрэх вий гэсэн болгоомжлолоор 40 цаа бугыг нядалсан" гэж Норвегийн албаныхан мэдэгдэв. Хил давсан хөөрхий муу цаа бугнуудыг Норвегийн тал нядалж шийтгэсэн байна. Хүний үнэргүй хүмүүс гэж ийм байдаг байх. Муусайн өмхий шар цоохор унжийсан Норвегчууд гэж, бас айхтар зэрлэг балмад ард түмэн юм даа. Цаа бугнуудыг Оросын талд урвсан гэж Норвегийн тал үзжээ…..ха..ха.. ёстой тэнэглэг гэж энэ байх …

Avatar

baruuniihan dandaa mongoor bvheniig tootsoj baidag tul yg tohirson vne bna. 2023-09-01 66.181.190.142

orosuudiin zov shuu. oorsdoo dandaa ingej bvgdiig zoosonii nvdeer hardag bolohoor yg tohirson hariug barisan bnaa.. hvn bitgii ulsd bas nairsag nohorsog hariltsaa gej bui bol norveguud horsh oros oronoo muulij ukraind oros hvniig alahaar asar ih b** zevseg ogj mongo sanhvvgeer demjij baigaa ch de.orosuud norvegiig fashist germanaas choloolj blaa daa.

Avatar

Нэргүй 2023-09-01 202.126.90.33

Heden jiliin daraa tanai mongoliin mal manai nutagt orj irj ideeshilsen bn geed mongo nehwel bayarlah hujaa bnda chi

Avatar

Нэргүй 2023-09-01 202.126.90.12

Барууныхны тооцоо ийм аюултай мөнгөө л бодож байвал амьтан а**х энүүхэнд. Орос руу орж эргэж ирэхдээ оросын талд ухуулга хийлээ гэж шийтгэж байгаа юм биз дээ. Зүгээр орост өгчихгүй

Avatar

Оросуудад өгөх зөвөлгөө 2023-09-01 59.153.114.10

Хил зөрчигчдийг шоронд хий. Дайсан орны цаа буга юм чинь буудсан ч яадаг юм

Avatar

Нэргүй 2023-09-01 59.153.115.144

Tsaa buga hil davsan geed dain hiij medeh l orkuuddaa tedend shaltgaan l heregtei bgaa.

Avatar

Нэргүй 2023-09-01 103.254.123.29

монголчууд мал амьтан шонхор шувуугаа яаж үнэлдгийг оросуудын жишээ харуулав

Avatar

Нэргүй 2023-09-01 122.201.23.83

Оросууд эхэлж ийм худлаа шалтаг хайж байгаал дараа эзлэн түрэмгийлдэг юм даа!

Avatar

Нэргүй 2023-09-01 109.70.100.3

хохино, битгий гоншигноцогоо , барууны ертөнцөд үнэгүй, за яахавдээ гэсэн хүн чанарын юм байдаггүй юм, бүх юм зоосны нүхээр дамжина. Орос яг зөв адилхан мөнгөний хэлээр нь ярих хэрэгтэй, наадуул чинь дороо хулхи нь буугаад гонгиноод эхэлж байна 😂😂😂

Avatar

Нэргүй 2023-09-01 202.55.188.90

аргаан барцан оркууд шүү

Avatar

Cak 2023-09-01 66.181.183.251

Оросууд өлөн ш дээ.. Ядуу гуйлагчингаа мэдэхгүй бас бусдын нутагруу өлөнтөж дайн хийнэ.Архинд живсэн иванууд…

Avatar

Нэргүй 2023-09-01 103.161.242.156

галзуу нохой шиг хөрш улсууд уруугаа хуцаж дайраад байгаа нь юуны цондон болдоо. Амьтадад хил хязгаар хамаардаггүй л юмсан…

Avatar

Нэргүй 2023-09-01 202.126.90.105

Оросын тэнэг дээрэнгүй нь дэндүү шүү дээ !

Avatar

Нэргүй 2023-09-01 192.42.116.177

зөв, натогийн далдаганасан гишүүдийн жижиг сажиг юмийг нь ч алдалгүй барьж авч алхам тутамд нь мөнгийг нь салгах хэрэгтэй, маш зөв.

Avatar

Нэргүй 2023-09-01 66.181.183.159

Чиний хайртай ороz ах чинь тэр байтугай юмаа алдаж байна даа, хулмастай салтаа долоосон ояа

Avatar

Зочин 2023-09-01 202.126.90.136

Арай дэндүүлж үнэлсэн бус уу, Оросын доллар олох нэг арга уу

Avatar

Нэргүй 2023-09-01 202.21.115.186

Хөгийн оросууд хөршүүдтэйгээ үнэн дээрэнгүй харьцана шүү. Өдөж хатгахаа хүрвэл хөгийн юмаар ч ичэхгүй шалтгалж байгаа юм шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж