“Цөм” хөтөлбөр дуусч, шинэ хөтөлбөр боловсруулна

“Цөм” хөтөлбөр дуусч, шинэ хөтөлбөр боловсруулна

“Цөм” хөтөлбөр дуусч, шинэ хөтөлбөр боловсруулна

Өнгөрсөн хичээлийн шинэ жилүүдэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зарим сурах бичгийг алдаатай, зөрүүтэй хэвлэсэн талаар эцэг эх, сурагчид хэлж байв. Энэ алдааг хэрхэн зассан талаар холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.

БШУЯ-ны харьяа Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир:

-БШУЯ-наас 2021-2022 оноос эхлэн сурах бичгийн боловсруулалт, хөтөлбөртэйгөө нийцэж байгаа байдал, стандарт, техниктэй холбоотой том ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсэг үндэсний хэмжээнд байгаа 135 эрдэмтний сурах бичиг дээр нэг бүрчлэн судалгаа шинжилгээ хийж, дүгнэлт тайлангаа хүлээлгэж өгсөн. Ажлын хэсгийн зөвлөмж, дүгнэлт, тайланд дурдсан асуудлыг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн дээр засвар тохируулгыг хийсэн. Жил болгон бага ангийн сурах бичгийн нөхөн хангалт, дунд болон ахлах ангийн нийт сурагчдын 40 хувьд хүрэх үнэ төлбөргүй ашиглах сурах бичгийн нөхөн хангалтыг хийдэг. Мөн түрээсээр ашиглах сурах бичгүүдийг нөхөж хэвлүүлдэг. Шинээр хэвлэж байгаа сурах бичгүүдэд засваруудыг бүрэн хийсэн. Мөн дээрээс нь үндэсний хэмжээний Medlee.mn цахим платформд тавигдаж байгаа сурах бичгүүдэд давхар засварыг хийсэн.

Хуучин актлагдаагүй байгаа сурах бичиг дээр гарч байгаа зөрүүг хэрхэн ашиглах зөвлөмжийг орон нутгуудад өгч байгаа. Мэдээж бүх сурах бичгийг устгаж, дахин шинээр хэвлэхэд их хэмжээний зардал шаардана.

Хоёрдугаарт, “Цөм” хөтөлбөр 2013-2014 оны хичээлийн жилээс хэрэгжиж эхэлсэн. Ерөнхийдөө 10 жилийн хугацаа өнгөрч, бүрэн хэрэгжиж дуусч байгаа. Тиймээс хөтөлбөрийн хэрэгжилтэд олон талын мониторинг хийж, дараагийн хөтөлбөрийн үзэл баримтлалаа боловсруулж, Засгийн газраар батлуулахад бэлэн болсон. Яагаад гэхээр шинэ хуульд сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалыг Засгийн газар батлахаар заасан. Шинэ хөтөлбөрийн үзэл баримтлал батлагдаж, хөтөлбөр боловсруулах ажил ирэх хичээлийн жилээс Боловсролын судалгааны хүрээлэнд зохион байгуулна. Тийм учраас шинэ сурах бичгийн асуудлууд дахин яригдана” гэдэг хариултыг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-31 213.87.136.209

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж