Ши Жиньпин "Их-20"-ийн уулзалтад оролцохгүй

Ши Жиньпин "Их-20"-ийн уулзалтад оролцохгүй

Ши Жиньпин "Их-20"-ийн уулзалтад оролцохгүй

Хятадын дарга Ши Жиньпин есдүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд Шинэ Делид болох "Их-20"-ийн дээд хэмжээний уулзалтыг алгасах төлөвтэй байна. Энэтхэг болон Хятадын дипломат эх сурвалжуудын мэдээлснээр, уулзалтад Ши Жиньпиний оронд ерөнхий сайд Ли Цян оролцож магадгүй.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден уулзалтад хүрэлцэн ирнэ гэдгээ мэдэгдсэн. Хятад, АНУ-ын харилцаа тогтворгүй байгаа энэ үед "Их-20"-ийн уулзалтыг хоёр улсын удирдагчид нүүр тулан уулзаж, геополитик, худалдааны өргөн цар хүрээтэй асуудлаа ярилцах боломж гэж ажиглагчид харж байв. Ши Жиньпин, Жо Байден нар хамгийн сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Бали аралд болсон "Их-20"-ийн чуулганы үеэр уулзсан. Хоёр удирдагчийн нүүр тулан уулзахаар төлөвлөж буй бас нэгэн дээд хэмжээний уулзалт бол энэ сарын 12-18-нд Сан Франциско хотноо болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны удирдагчдын уулзалт юм.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хувьд Шинэ Делид ирэхгүй гэдгээ хэдийнэ мэдэгдсэн. Түүний оронд Гадаад хэргийн сайд Сергей Лавров уулзалтад оролцоно.

Ши Жиньпин яагаад "Их-20"-ийн чуулганд хүрэлцэн ирэхгүй талаар тодорхой шалтгааныг нь мэдэхгүй гэж Хятадын эх сурвалжууд мэдээлжээ. Тэрбээр цар тахлын үеэр гадаадад цөөн айлчилсан. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт Өмнөд Африкт болсон "BRICS"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон билээ. Энэ үеэрээ тэр Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой ярилцаж, Гималайн маргаантай хилийн асуудлаар зөвлөлджээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заагч 2023-08-31 202.9.46.90

Хар хятадууд вирустэйгээ устаасай билээ.

Avatar

ХУУЛЬЧ 2023-08-31 202.9.46.69

Эвтэй найртай байж чадахгүй бол ҮҮНЭЭС ӨӨР АРГА ЗАМ БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ. .,,,ҮҮНИЙГ ЗАХ ЗЭЭЛИЙН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ ГЭНЭ

Avatar

Нэргүй 2023-08-31 98.37.80.18

Ene daranguilagch ochih nuurgui l dee

Avatar

ҮНЭН 2023-08-31 59.153.114.76

ХЯТАД СӨНӨХ БАЙХ

Avatar

Нэргүй 2023-08-31 66.181.181.69

орос,хятад 2 энд очоод яахийн,брикс өргөжөөд 11 гишүүнтэй болоод хоорондоо долларгүйгээр наймаагаа хийж байгаа улсууд тоож очлоо юу долларын боолуудад. Африк колоничлогчдод үйлчилдэг худалдагдсан удирдагчдаа буулгаад эхэллээ??? дэлхий өөр болж байнаа хөө!!!

Avatar

Нэргүй 2023-08-31 166.199.172.19

чи бид 2 н нас хүрэхгүй, өөр юм мөрөөд!!! жишээлбэл УБ хотын Метро ч юмуу? агаарын метро ч байсан яадгийм!

Avatar

Нэргүй 2023-08-31 66.181.190.82

франц улс үүнийг хотын урбан автус гэж хэлж өгсийн гээд үзүүлээд байждээ. хотоор үнэтэйгээр зөвхөн өлгүүлж зорчих. венеци нь арай аюулгүйнмдаа.

Avatar

Нэргүй 2023-08-31 2.216.27.192

ЕР НЬ БОЛ ЦАГ НЬ ИРЭЭД ХУГАЦАА НЬ БОЛОХООР БҮХ ЮМ СӨНӨХ БАЙХ .Гэхдээ би сая ангийнхаа баян найзын дэмжлэгээр гэр бүлээрээ урагшаа 18 хоног аялаад ирлээ…цаадуул чинь тасарчихжээ ! Хөөе нөгөө чиний ойлгодогоор УУГААД биш хөгжөөд шүү ! мөд сөнөхгүй байх аа. Тэр хотуудынх нь цэвэрхэн , дэлгүүр захуудынх нь барааны өнгө чанар гэж сонголт үнэ хоёр бол солиоруулжийна аа. дээрээс нь энэ хятдууд чинь ямар хөгжилтэй болцийм инээлдээд л шаагалдаад л байхийм , бүр хэрэлдэхээ байчиж мөнгөтэй болчиж тээ

Avatar

Нэргүй 2023-08-31 213.87.136.209

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

JIRIIN IRGEN 2023-08-31 103.161.242.98

ER NI BOL MANAI MONGOLCHUUD DUND AMERIKIIG UZEN YADAAD OROS XAYTADIIG DEMJEED BAIX YUM.. XAANA ERX CHULUU BAS SAIXAN AMIDRAL XANGALUUN TSALIN B.NA XEL DE XUMUUSEE ..BARUUND SH TEE… TEND XUNII TULUU GESEN NIIGEM AJILLAJ B.NA…… OROSUUDAD 2 XUSEL BAIDAG NEG NI AMERKIIG SUNUUX 2 DOX NI AMERKID OCHIJ AMIDRAX SUGALAAND XOJIX GESEN… IIM L INEEDTEI ZUIL BOLOOD BAIGAAM DAA

Avatar

Нэргүй 2023-08-31 98.37.80.18

Tiim shuu USA g muulaad l USA yvah moroodoltoi baidgiim

Avatar

Нэргүй 2023-08-31 66.181.160.5

Хятадын сүүлийн 40 жилийн эдийн засгийн огцом үсрэнгүй хөгжлийн үе төгсгөл болсон гэж олон улсын эдийн засгийн шинжээчид дүгнэж байна!!! Хүн ам нь хөгширч, тэжээвэр хүн амын тоо ажиллагч иргэдийн тоонд харьцуулахад даац хэтэрсэн нь ноцтой бэрхшээл болж эхэлжээ!! Ямар сайндаа нам засаг нь хүүхэд төрүүлэхийг иргэддээ уриалж байх вэ дээ?? Бас нэг ноцтой асуудал нь төвлөрөн захирах удирдлагын коммунист тогтолцоо нь зах зээлийн эдийн засагтайгаа харшилж эхэлсэн байна!!!

Avatar

Нэргүй 2023-08-31 66.181.160.5

Энэ бол СИСТЕМ-ийн хямрал учраас цаашид аргацааж өнгөрөөх боломж хомсдож байгаа ажээ!

Avatar

Нэргүй 2023-08-31 202.131.225.197

Tsaasan ger ni nuraad yun hural manatai barag ulsaasaa niseed garsan udur l boslogo temtsel bolno biz odoo. ediin zasag ni muu hitsuu l bna geed bna

Avatar

Зочин 2023-08-31 103.57.94.190

Дэлхий үндсэндээ өөр хоорондоо эвлэрэшгүй дайсагнасан хоёр хэсэг болж хуваагдлаа. Бүр дайны байдалд шилжлээ. Барууны хөрөнгөтнүүд орос, хятад болон өөрийгөө дэмжээгүй аль ч орныг заналхийлж,хавчиж боож устгана гэдгээ бараг ил хэлж байна.Бүр бусдын эсрэг алан х***х,хорлон сүйтгэх ажиллагаа явуулж эхлээд байна. Ийм нөхцөлд их хорь мэт нь ямар ч ач холбогдолгүй. Ямар ч үр дүнгүй. Ямар ч хэлэлцээ хэнд ч хэрэггүй. Үзэл бодол нэгтнүүд л өөр хоорондоо уулзаж, санал бодлоо ярилцаж байх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-08-31 202.21.126.30

Барууны хөрөнгөтнүүд нтр гээд бүр социализмын үеийн хэллэг ашиглаж байх чинь. Чи чинь нэг бол соц үеийн өвгөн, нэгбол оросын тролл бн даа

Avatar

Зочин 2023-08-31 103.57.94.190

Баруунд хөрөнгөтнүүд бий.Тэд нийгмийн баялагийг бараг бүрэн өөрийн гарт оруулж,энгийн иргэдийн хөдөлмөрийг хантлаа мөлжиж байна. Баян хоосны ялгаа зах хязгаараа алдав.Энгийн иргэд тэнд нарийндаа хүн биш.Барууны хөрөнгөтнүүд одоо ядуу буурай орнуудад өөрийн ноёрхолоо тогтоож, байгалийн баялагийг нь үнэгүй цуслах, ард иргэдийг нь боолчлох гэж юу ч хийхээс буцахаа байсан байна.Харин ч барууны энэ луйварчдын уяаны нохой байна.Хэдэн доллар горьсон гөлөг.

Avatar

нарангэрэл 2023-08-31 66.181.160.3

орос хятад 2 ингэж санаа нийлж чадвал америк болон европ хүнд байдалд орно ядаж долларийг сулруулах хэрэгтэй нөгөө утгаараа манай монголчуудад ашигтай өөрийн гэсэн мөнгөн тэмдэгттэй байж хаа хамаагүй долларт дарлуулчихсан манай оронд хамгийн чухал алхам болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж