“Дулааны үнэ, тарифыг нэмэх зайлшгүй шаардлагатай”

“Дулааны үнэ, тарифыг нэмэх зайлшгүй шаардлагатай”

“Дулааны үнэ, тарифыг нэмэх зайлшгүй шаардлагатай”

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд дулаан болон усан хангамжийн үйл ажиллагаа эрхэлж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйлчилгээг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг нь цогцоор  шийдвэрлэх уулзалт/2023.08.30/ болж өнгөрлөө. Энэхүү уулзалтад Усны зохицуулах хороо, нийслэлийн Захирагчийн ажлын алба, Шударга өрсөлдөө хэрэглэгчийн төлөө газар, “Улаанбаатар дулаан сүлжээ” компани, Ус суваг ашиглалтын газар, Орон сууц нийтийн аж ахуй удирдах газрын төлөөллүүд ирж оролцов. Уулзалтын үеэр Эрчим хүчний зохицуулах хороо, Усны зохицуулах хороо, хэрэглэгчийн өргөдөл гомдлыг төрийн байгууллагуудын зүгээс хэрхэн түргэн шуурхай шийдэх вэ, хэрэглэгчдийн ая тухтай дулаан хангамжаар үйлчилгээ үзүүлэх вэ гэсэн асуултад тэдний байр суурийг сонирхлоо.


УС ХАНГАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГДСЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ХҮРГЭХ ХЭРЭГТЭЙ

Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл хэрэглэгчийн газрын дарга Г.Нарантуяа:

-Манай байгууллагын хувьд орон сууцны конторуудад цэвэр бохир үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөл олгодог, үнэ тарифыг тогтоох, хэрэглэлтэнд нь хяналт тавьж ажилладаг байгууллага юм. Улаанбаатар хотод нийтийн зориулалттай орон сууцны барилга байгууламж, оршин суугчид, гэр хорооллын иргэдэд ус түгээх, усаар үйлчлүүлж байгаа нийт хэрэглэгчдэд манай байгууллага үйлчилгээ зохицуулалт хийж ажилладаг. Нэн тулгамдаж байгаа асуудал бол орон сууцны оршин суугчдад ус хангамжийн үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалттай хүргэх юм. Энэ асуудлын хүрээнд бид эрчим хүчний зохицуулах хороотой хамтарсан ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Энэ уулзалтаар бид Улаанбаатар хотын хэмжээнд цэвэр, бохир болон дулаан хангамж зэрэг хэрэглээний халуун усны хангамжийн үйлчилгээг шийдэхэд хэрхэн хамтарч ажиллах, цаашдаа өөр хоорондоо хэрхэн уялдаатай холбоотой ажиллах юм бэ гэдгийг хэлэлцэх юм. Шинээр баригдаж байгаа орон сууцны хувьд үйлчилгээ, байнгын ашиглалтад шилжихдээ заавал орон сууцны контор юм уу, тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар үйлчилгээ авах ёстой байдаг. Дулаан хангамж, хэрэглээний халуун ус талаас нь Эрчим хүчний зохицуулах хороо, цэвэр бохир усны ашиглалттай холбоотой зохицуулалтыг Усны үйлчилгээ зохицуулах хороо тус тус хууль эрхзүйн талаас нь зохицуулалт хийх юм.  Хоёр хорооны хувьд орон сууцны оршин суугчдад ус хангамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа хэрэглэгчдэд нэг зохицуулалтаар, хэрэглэгчдийг тасралтгүй үйлчилгээгээр хангах асуудал дээр уялдаатай ажиллах ажиллах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна.

 АЖЛЫН МЕХАНИЗМ, ДЭД БҮТЦИЙГ НЬ  ЗӨВ БҮРДҮҮЛЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

Улаанбаатар хотын захирагчийн албаны хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж:

-Бид нарт тулгамдаж буй асуудал бол байгууллага хоорондын уялдаа холбоо, мөн үндсэн салбарын дэд бүтэц, механизм нь өөрөө алдагдчихсан байгаатай холбоотой. Нийслэлд өдөр болгон иргэдээс өөрт тулгамдаж байгаа асуудлууд нийслэл дээр ирдэг. Үүнд эрхзүйн хүрээнд шийдвэрлэх боломжгүй асуудлууд бас байна. Тухайлбал, СӨХ-ын болон конторын үйл ажиллагааны талаар нийслэлийн Засаг даргаас ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй байдаг. Яагаад гэвэл хууль эрхзүйн зохицуулалт  нь өөрөө ийм байдаг. 2021онд нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль гарсан. Одоо СӨХ-ын үйл ажиллагааг нийслэлд чиг үүргийг тодорхой тусгасан хүрээнд СӨХ-ын тухай хуулийг нийслэлээс ажлын хэсэг гаргачихсан боловсруулаад явж байна.

Оршин суугчид СӨХ-ын хуралд цаг зав  гаргадаггүй хэр нь асуудал гарахаар иргэд өөрсдөө бухимдаад СӨХ-өө татан буулгачихаа гэдэг. Гэтэл тэрийг нь шийдчихээр газар байдаггүй. Бид нарын хувьд  зохицуулалт хийнэ гэхээр зөрчил гаргаж байгаа газрыг тодорхой хэмжээнд хүчингүй болгодог. Контор бас яг адилхан. Жишээ нь, халуун усгүй байна гэхэд 60, 70 гаруй конторуудын үйл ажиллагаа явуулж байгаагаас тусгай зөвшөөрлүүд нь бүгд өөр өөр. Зэрэгцээ байрнууд мөртлөө өөр өөр ашиглагчтай. Ингээд дундын шугаман дээр маргаан үүсдэг. Буцаад иргэд ус суваг янзлахгүй байна гэдэг буруу ойлголт авдаг. Санхүүжилтийг хэн авч байна, конторууд авч байна. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагааг нь хэн хийх ёстой вэ гэхээр контор болон тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд хийх ёстой. Сая үер ус болоход насос бариад подвалын ус соруулахаар ороход ямар ч бэлтгэлгүй байх жишээтэй. Удирдлагууд нь байдаггүй. Ийм нөхцөлүүд зөндөө таарч байна.

Тэгэхээр энэхүү уулзалтын зорилго нь салбарын уялдааг тодорхой болгох, механизмаа зөв болгоход оршиж байна. Цаашдаа энэ асуудлыг орон нутаг нь ямар нэгэн байдлаар шийдвэрлэх зохицуулалттай болгох хэрэгтэй. Дээр нь ус суваг, дулаантай холбоотой ажлыг контороор нь хийлгүүлж, бидний хийх ёстой ажлыг хийлгэх хэрэгтэй.. Ялангуяа дундын өмчлөлийн асуудал гэдэг бол эзэн биегүй болчихсон хэр нь маш олон хэрэглэгчтэй. Иргэд бухимдаад ирэхээр тэр хариуцлагыг төр хүлээж таардаг гэх мэт асуудлуудыг зөв тогтолцоонд нь оруулах хэрэгтэй байх.

ДУЛААНЫ ҮНЭ, ТАРИФЫГ НЭМЭХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ

Эрчим хүчний зохицуулах хорооны Зохицуулагч Э.Түвшинчулуун:

-Улаанбаатар хотод барилгажилт маш хурдацтай байна. Гол магистраль шугамнаас салаалсан шугамыг хэд хэдэн орон сууцны байрууд авдаг. Энэ дунд нийтийн эзэмшил гэсэн нэр томьёо гарч ирдэг. Тэр салаа шугамууд нь бас хариуцах эзэнгүй болоод байна. Үүнийг эрчим хүчний хуультай уялдуулах юм. Салаа шугамыг эзэнтэй болгохгүй бол доголдол гараад байна. Айл өрхийн цахилгаан дулааны үнийг нэмэх асуудлыг судалгаа хийгээд дуусах шатандаа орсон. Ер нь бол нэмэх зайлшгүй шаардлагатай. Дулаан хангамжийн үйлчилгээ үзүүлдэг тусгай зөвшөөрлийг эрчим хүчний зохицуулах хороо олгодог. Одоогийн байдлаар зарим хэрэглэгчдэдээ үйлчилгээгээ хангалтгүй үзүүлсэн 6 компани тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Зохицуулах хороо дулаан хангамжийнхаа тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож байхад усны зохицуулах хороо нь дээр тусгай зөвшөөрөл нь үлдчихдэг асуудал гарч байна. Үүнийг л хэрхэн шийдэх вэ гэдэг талаас нь  төрийн байгууллагууд хоорондоо ярилцаж байна.

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГ БИЙ БОЛГОНО

Орон сууц нийтийн аж ахуй удирдах газрын ерөнхий инженер Ж.Пүрэвжамц:

-Төрөөс үнэ тарифыг барьдаг учраас үнэ нэмж болдоггүй. Гэтэл нэг ширхэг янжуураас 100л ус хямдхан байна. Тариф бага, дээр нь зарим оршин суугчид мөнгөө төлөхгүй. Орлого багатай сарууд бас бий. Ялангуяа зуны гурван сар. Ихэнх айлууд зуслан руугаа гараад явчихдаг. Тоолуурын заалтаа өгнө, өгөхгүй гэсэн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалсан асуудлууд бас их гардаг. Иргэд маань нийтийн зориулалттай орон сууцны байранд амьдарч байна гэдгээ ухамсарладаггүй. Цахилгааныхаа мөнгөө төлөхгүй бол  тог тасалчихдаг учраас төлөх хэрэгтэй гэж боддог. Харин ус, дулаанаа төлөхгүй байна.Усыг хаана гэхгүй учраас иргэд төлөхгүй сунжирч, өр авлага үүсдэг. Иймээс иргэдэд хөшүүрэг болох үүднээс зээлийн мэдээллийн санг бий болгож байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ц 2023-08-31 66.181.190.145

намар хавар халалт өглөө гээд үлбийсэн юм өгчөөд мөнгөа бүтэн авдаг биздээ.хүүхэд хөгшид даараад бхад тоохгүй..нэр төдий юм өгдөг

Avatar

Нэргүй 2023-08-31 202.9.46.239

Хуцөө ДШС,ЦШС Цахилгаан станцуудад төрийн аудит оруулж шалгах цаг болсон хамгийн үрэлгэн ,хаана хэн шинэ оффис ,орон сууц бариулж байна дулааныхан цахилгааныхан,хамгийн үнэтэй машин тэрэг,хэрэглээ гэж тансаглал ….
Энэ байгууллагуудад ажил орох гэж 10 сая хүртэл хахууль өгч ороод 3 сарын дотор цалин шагнал ,авилга, шахаагаар шархаа нөхдөг салбар гэдгийг хүмүүс мэднэ
Энэ байгууллагуудын орлого зардалд зайлшгүй аудит оруулж шалгах хэрэгтэй

Avatar

Заас 2023-08-31 202.9.47.57

Хангалтайл нэмсэншдээ дотоод дахь хулгаачуудтайлгаа тэмц мөнгөө буцааж ав лалруудаа

Avatar

Нэргүй 2023-08-31 2.216.27.192

цахилгаан дулааны үнийг нэмж болно оо ГЭХДЭЭ БИД ТӨЛСӨНТЭЙГЭЭ АДИЛ ЧАНАРТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН АВМААР БАЙНА!!!! ГЭРЭЛ ГЭЖ ЁЛТОЙСОН ЮМ НЭМЖ ТАВИАД Ч НЭМЭРГҮЙ ПЛИТКЭН ДЭЭРХ ДАНХ ЦАЙ ХАГАС ЦАГИЙН ДАРАА БУЦАЛНА, ХАЛУУН УСНЫ КРАНТНААС ХАЛУУН БИШ ӨЛБӨГӨР ЮМ ГООЖИЖ 2-3 МИНУТ ГООЖУУЛЖ БАЙЖ НЭГ ХАЛУУНДУУХАН УС ИРЭХ ЖИШЭЭТЭЙ . ЭНЭ ХООРОНД
ТООЛУУРУУД МААНЬ ЭРГЭЭД Л БАЙГААШ ДЭЭ!! ТӨЛӨХ ТӨГРӨГ МААНЬ Ч ХАНШ ГЭЖ ЦААС БОЛЛОО. ТӨР ЗАСАГ БАЙГАА БОЛ ТӨГРӨГИЙНХӨӨ ХАНШИНД АНХААРЧ ЦААС БИШ МӨНГӨ МӨНГӨ БОЛГОМООР ЮМ .

Avatar

Нэргүй 2023-08-31 2.216.27.192

ХҮЙТЭН УС ХЭРЭГЛЭЖ ХАЛУУН УСНЫ ҮНЭ ТӨЛМӨӨРГҮЙ БАЙНА, 175- 180 В ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭХ АЯДАЖ БАЙЖ 220 В ЦАХИЛГААНЫ ҮНЭ ТӨЛМӨӨРГҮЙ БАЙНА . ХЯМД ҮНЭЭР НИЙЛҮҮЛДЭГ ГЭЖ ИЙМ БҮТЭЭГДЭХҮҮН ӨГЧ БАЙГАА ЮМ БОЛ ҮНЭТЭЙ Ч ХАМААГҮЙ ЧАНАРТАЙГ НЬ ХЭРГЭЛМЭЭР БАЙНА !!!!! БАС УЛС ОРНЫХОО ТУСГААР ТОГТНОЛ ЭДИЙН ЗАСГИЙН БАТАЛГАА БОЛСОН ҮНДЭСНИЙХЭЭ ХАНШ ӨНДӨР ВАЛЮТИЙГ ХЭРГЭЛМЭЭР БАЙНА. ДАРГА НАР АА ОЙЛГООЧ ! ЭЭ ТА НАР ЧИНЬ ХҮН ЮМ УУ ? ЧУЛУУ ЮМ УУ?

Avatar

Нэргүй 2023-08-31 122.201.17.98

Орон сууцны айл гэр хорооллын айлаас халаалт халуун усанд 3-4 дахин бага зардал гаргаж амьдардаг. Тэгсэн мөртлөө орон сууцны дулааны үнэ бодит өртгөөсөө 2 дахин бага.

Avatar

ХУУЛЬЧ 2023-08-31 202.9.46.69

МЕНЕЖМЕНТЭЭ САЙРУУЛНАА .,,,,БАЙЦААГЧ НАРАА САЙН АЖИЛЛУУЛ ДАА .,,,,

Avatar

Нэргүй 2023-08-31 202.126.89.191

за х** х**

Avatar

Нэргүй 2023-08-31 66.181.183.102

Оюу толгой усны үнийг иргэдийн төлдгөөс хэд дахин хямд үнээр төлдөг бөгөөд эдний усны үнийг яагаад нэмж хэвийн үнэ тарифаар авдаггүй юм.

Avatar

Нэргүй 2023-08-31 213.87.136.209

~~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-31 188.162.254.95

бас Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг 3 сая гишуунтэй болгож нэмэе!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-08-31 188.162.254.95

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!

Avatar

зочин 2023-08-31 59.153.115.203

Үнэ нэмэгдээд амьдрал хэцүү бна . Юун үнэ нэмэх нүүрсний хулгайчдаас аваад санхүүжилтээ хийхгүй юу

Avatar

Нэргүй 2023-08-31 139.5.219.66

Бас цалин тэтгвэрээ нэмээрэй

Avatar

Нэргүй 2023-08-31 202.131.230.58

pi z da nuudaa tugrugiin hanshaa bitgii unagaad baildaa.. tsalingaas busad ny bugd nemegdchihlee pi z da yum aa

Avatar

Нэргүй 2023-08-31 202.131.230.58

pizdanuud minee tugrugnii hanshaa bitgii unagaad baigaachee… tsalingaas busad ny bugd nemegdchihleee. p***a yum aa

Avatar

Буд 2023-08-31 103.57.93.64

Ер нь нэмэх цаг нь болсон шуу дээ овлийн ачаалалыг яаж давна даа

Avatar

Саяхан өвөл нэмсэн шүү дээ 2023-08-31 202.55.188.115

Сая өнгөрсөн өвөл нэмэгдсэн шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-08-31 202.126.90.133

дажлэг авахгүй л лээ чи

Avatar

Нэргүй 2023-08-31 103.57.94.197

muu MAN iin lalruud garch irheer ene orond amdrah arggui boldiin. usnii mungu gehed am bul 5 hun 120 myanga tulj baina. odoo nemeed yugaa tuldiin bee. ed nar avilgaldaj baahan untei chanargui um avvchaad teriigee bidneer tuluulj baidag lalruud shde. uhej dald oroosoi

Avatar

зочин 2023-08-31 139.5.218.132

Ус нэмэгдэнэ, дулааны үнэ нэмнэ гээд баахан мөнгө, төгрөгийн ханш унагасан ажил хийж байхаар үйлдвэрлэлээ нэмж бараа бүтээгдхүүнийхээ төрлийг нэмэгдүүлж үнэ бууруулах, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшаа нэмэх арга хэмжээ авч ажиллаачээ. Засах сайжруулах төр байдаг болохоос улам муутгаж төгрөгийн ханш унагаадаг төр гэж байдаг л юм байна. Энд хэдэн нөхөд сууж байгаад асуудал шийддэг. Гэтэл засгийн газар нь хянадаг л байхдаа. Ядаж сонгууль нь ойртож байхад сөрөг мэдээ болох биш үү.

Avatar

Зочин 2023-08-31 103.212.116.39

Үнэ тариф нэмэхгүй байх бүрэн боломж гаргалгаа олон байгаа даа нэмэх гэж чичрээд байхыг бодоход Өөр л зорилго бодлоготой юм шиг

Avatar

зочин 2023-08-31 121.144.34.137

Эрчим хүчинд алдагдал гарч байдаг нь эрх мэдэлтнүүдийнх нь хэрэгтэй хэрэггүй тоног төхөөрөмжийн өндөр үнэтэй шахаа, өөр олон үргүй зардалтай холбоотой байдаг.

Avatar

Зочин 2023-08-31 139.5.217.82

Контор, СӨХ гэсэн хоорондоо ажлаа чинийх минийх гээд чихчихээд дунд нь оршин суугчид хохирдог болсон. Ер нь хууль журмаа өөрчилж СӨХ – өө татан буулгаж контор нь контор шиг ажилладаг болохгүй бол ажил явахгүй гэдэг нь батлагдлаа даа.

Avatar

Нэргүй 2023-08-31 202.55.188.115

шал 2 өөр үүрэг чиглэлтэй юм шүү…контор ус дулаан хариуцна…СӨХ чиний байрны цэвэрлэгээ лифт гадна дотор тохижилт юм шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-08-31 59.153.112.127

балрах юм байна даа

Avatar

НЭМ 2023-08-31 103.111.68.3

НЭМЭХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ

Avatar

Нэргүй 2023-08-31 59.153.112.127

битгйи х**. одоо байгаагаа төлж чадахгүй хүмүүс нэмчихээр юугаа идэж ууж амьдрах юм!!!!

Avatar

Нэргүй 2023-08-31 202.55.188.41

Тэр чиний асуудал.

Avatar

Нэргүй 2023-08-31 66.181.191.47

tgd nemech de

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж