Украины картон дрон тулааны талбарт давуу тал болов

Украины картон дрон тулааны талбарт давуу тал болов

Украины картон дрон тулааны талбарт давуу тал болов

Украины армийн ашиглаж буй хямд өртөгтэй, картон загварын нисгэгчгүй онгоц тулааны талбарт давуу тал болж байна. "PPDS" нэртэй уг дроныг Австралийн "SYPAQ" компани үйлдвэрлэдэг. Австралийн засгийн газар 20 сая ам.долларын тусламж Украинд үзүүлнэ гэж зарласны нэг хэсэг нь "PPDS" дрон юм. Тусламжаар ирсэн дроныг Украины арми гуравдугаар сараас хойш ашиглаж байгаа гэлээ. 

Нисгэгчгүй онгоцны харагдах байдал, сав баглаа боодол нь "IKEA"-ийн бүтээгдэхүүн гэж андуурмаар. Энэ нь 75 см урттай, гурван кг орчим жинтэй. Харахад овор багатай ч цэрэг армийн түвшний удирдлагын системээр дүүрэн байдаг тус нисгэгчгүй онгоцноос эм, сум зэргийг хаяхад тохиромжтой. Маш хөнгөн тул цаасан онгоц шиг шидсэн ч болдог аж. Мөн хэр хүнд жинтэй ачаа ачсанаас шалтгаалаад 60 км/цаг хүртэл хурдлах боломжтой. Туулах замын нийт урт 120 км байна.

Үнийн хувьд нэг бүр нь 3500 ам.доллар. Энэ нь цэргийн стандарт тоног төхөөрөмж гэхэд харьцангуй хямд үнэ ажээ.

Харагдах байдлаар нь картон дрон гэж нэрийдээд буй ч яг үндсэн бүтэц нь юу гэдэг нь тодорхойгүй. Зарим хэвлэлд үүнийг ваксаар бүрсэн картон гэж нэрлэсэн бол зарим нь хялбархан эвхэгддэг хөөсөн хавтан гэжээ. Картон бүтэц нь радарт үл үзэгддэг тул онилоход хэцүү байдаг гэдгийг Оклахомагийн их сургуулийн дрон судлаач Жэйми Жэйкоб хэлэв. Цахилгаан мотор, батерей, сэнс зэрэг зүйл л радарт үзэгддэг аж.

Оросын нисэх онгоцны буудал руу халдахдаа уг дроныг ашигласан гэх мэдээлэл бий. Үндсэн халдлагыг тэсрэх бөмбөгөөр дүүргэсэн өөр нисгэгчгүй онгоц гүйцэтгэсэн боловч эргэн тойронд нь зэвсэг тээгээгүй "PPDS" дронууд бөөгнөрсөн байсан тул радарт үзэгдэлгүй зайлсхийж чадсан гэж үзэж байна. 

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-31 213.87.136.209

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-31 66.181.189.236

сайн байна, сэтгэл зүтгэл эр зориг байвал эх орноо эргүүлж авах л болно

Avatar

Нэргүй 2023-08-31 124.158.67.78

украйн миарсаар одоо цаасан дрон ха ха ха .

Avatar

Нэргүй 2023-08-31 202.21.107.5

дрон хөнгөн байвал сайн

Avatar

Нэргүй 2023-08-31 202.131.245.243

https://t.me/c/1731160137/30159

Avatar

Зочин 2023-08-31 103.57.94.190

Бусад орон эднээс дор гэж бодоо юу . Үүнтэй тэмцэх аргаа олно. Хувилбарыг дор нь хийнэ. Эсрэг талыг айлгах агуу эд биш .

Avatar

Нэргүй 2023-08-31 202.131.245.243

https://t.me/rt_russian/170599

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж