БАЙР СУУРЬ: Ромын Папын айлчлал гадаад бодлогын амжилтын нэг илрэл

Хуучирсан мэдээ: 2023.09.01-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Ромын Папын айлчлал гадаад бодлогын амжилтын нэг илрэл

БАЙР СУУРЬ: Ромын Папын айлчлал гадаад бодлогын амжилтын нэг илрэл

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис 2023 оны  наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийх гэж байна. Энэхүү айлчлалын ач холбогдлын талаар олон улс судлаачдын байр суурийг хүргэж байна. 


Монгол Улсын Улаанбаатар хот дахь АПОСТОЛИК ТЭРГҮҮН, КАРДИНАЛ ЖИОРЖИО МАРЕНГО:

-Ромын Пап Францис энх тайвны төлөөлөгч болж, бадарчилж Монголд ирж байгаа. Монголын түүх, соёл, шашин, уламжлалыг дээдэлж, тэртээ 800 жилийн түүхэн харилцаагаа бататгахаар ирж буй. Мөн дээрээс нь Ромын Пап Францис олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн оюун санааны лидер учраас өргөн сэдвээр ярилцах байх. Мэдээж Монгол Улсын нөхцөл байдлыг дэлхийд харуулж, мэдүүлэх чиглэлээр сайн ажиллана.

Ази тивд орших Монгол Улсын онцлогуудыг харуулах боломжтой. Монгол Улсын Төрийн тэргүүнтэй олон улсад тулгамдаж буй асуудлын талаар ярилцана гэж бодож байна.

ОЛОН УЛС СУДЛААЧ Д.УЛАМБАЯР:

-Монгол Улс маш идэвхтэй гадаад бодлого явуулж байна. Гадаад бодлого эрчимжиж байна. Энэ үүднээс хоёр талын хамтын ажиллагаа уламжлалт, найрсаг харилцааг шинэ шатанд гаргах боломж бүрдэж байна. Маш өргөн бүрэлдэхүүнтэй айлчилна. Айлчлалд тус улсын ерөнхий сайд, гадаад хэргийн сайд, шашны томоохон мяндагтнууд орж байгаа юм байна. Энэ утгаараа Монголд тухайлан ач холбогдол өгч байна. Өнгөрсөн хавраас хойш яригдаж байгаа зүйл шүү дээ. Тиймээс дэлхийн хэмжээний хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн хэмжээний яригдана гэдэг нь тодорхой харагдаж байна. Анх удаа Гэгээн ширээт улсын төрийн тэргүүний хувиар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Өөрөөр хэлбэл шашны Папын айлчлал биш. Энэ бол төрийн тэргүүний айлчлал. Иймээс хоёр улсын харилцааны айлчлал, бүс нутгийн асуудлууд, дэлхий дахины анхаарлын асуудлууд байна. Хэлэлцэх асуудлууд маш өргөн хүрээтэй байна байх. Ерөнхийдөө их эртнээс бэлтгэгдсэн, айлчлалын хөтөлбөр дээр үед тодорхой болсон.

Төрийн тэргүүний хувьд гадаад улсын төрийн тэргүүнийг угтдаг дипломат төрийн өндөр ёслолын арга хэмжээ болж өнгөрнө. Үүний дараа хоёр талын яриа хэлэлцээ, сүсэг бишрэлтэй холбоотой арга хэмжээ дараалаад явагдах юм байна.

Бидний хамгийн гол зорилго бол ардчиллыг хөгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хөгжүүлэх, шашны эрх чөлөөг цогцлоох асуудал юм.

ОЛОН УЛС СУДЛАЛЫН ДОКТОР П.НАРАНБАЯР: 

-Ромын 266-р үеийн Пап Монгол улсад айлчлал хийх гэж буй нь Монгол Улсыг дэлхийн хэвлэл мэдээллийн төвд авчрах томоохон үйл явдал юм. 777 жилийн тэртээ Гүюг хаан бичгээр харилцаж байсан бол өнөөдөр пап лам биеэр морилж байна. Католик шашин бол христийн шашны томоохон урсгал Америк, Европ тивд ихээхэн нөлөөтэйгөөс гадна Азийн хүн ам ихтэй Филиппин зэрэг улсад төрийн шашин болтлоо нэвтэрчээ.

Ариун Ромын эзэнт гүрэн олон зуун жил оршин тогтноход Ромын Пап Европын улс орнуудын ван хаадыг адислаж, засаглах зүй ёс буюу легитим чанарыг олгодог үүргийг гүйцэтгэдэг байснаас гадна өрнийн сэтгэлгээ, соёлын гол цөм болж ирсэн юм.

Ромын Папын айлчлал хэвлэл мэдээлэл, аялал жуулчлалын хувьд өндөр ач холбогдолтойгоос гадна Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, гуравдагч хөршийн бодлого, олон тулгуурт гадаад бодлогын амжилтын нэг илрэл гэж бид үзэж болохоор санагдана.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж