Хятад: Ахмадууд тэтгэвэрт гарсан ч үргэлжлүүлэн ажиллахыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2023.08.31-нд нийтлэгдсэн

Хятад: Ахмадууд тэтгэвэрт гарсан ч үргэлжлүүлэн ажиллахыг хүсч байна

Хятад: Ахмадууд тэтгэвэрт гарсан ч үргэлжлүүлэн ажиллахыг хүсч байна

Хятад улсад хүн амын тоо буурч буй тул мэргэжлийн сургалтад хөрөнгө оруулалт хийж, өндөр настнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уриалга гаргасан. Ахмад настнуудыг дахин ажлын байраар хангах нь яаралтай шийдвэрлэх асуудал болжээ.

Тус улсад 137 сая эрүүл чийрэг, харьцангуй залуу ахмад настан байна. Нийгмийн хэрэгцээ шаардлагаас гадна ахмадуудад өөрсдөд нь ч үргэлжлүүлэн ажиллах хүсэл байдаг аж. Тэтгэвэртээ гарсан ч үргэлжлүүлэн ажиллахыг хүсч байна уу гэсэн асуултад ахмадуудын 70 хувь нь тийм гэж хариулжээ.

Япон, Франц зэрэг хөгширч буй хүн амтай оронд өндөр настангуудад зориулсан их дээд сургууль байгуулж, 70-аас дээш насныхныг ажилд авсан компаниудад урамшуулал олгодог болохыг Хятадын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын академийн судлаач Жао Бицянь онцолж байна.

Хятадад эрчүүд 60, эмэгтэйчүүд 55 настайдаа тэтгэвэртээ гардаг. Гэтэл тус улсын дундаж наслалт нь 77.93 байна. Тиймээс эрх баригчид тэтгэврийн насыг хойшлуулах талаар бодож байгаа ч эцэслэн шийдсэн зүйл үгүй.

Нийт ажиллах хүчний дөнгөж 8.8 хувь нь 60-аас дээш насныхан байна. Бээжингийн Эдийн засаг, бизнесийн их сургуулийн дэргэдэх Шинэ ажлын байрны судалгааны төвийн захирал Жан Ченганг хэлэхдээ “Тэтгэвэрт гарсан өндөр настнуудын ажил эрхлэлтийн өнөөгийн тогтолцоо нь тэдний эрхийг хангалттай хамгаалж чадахгүй байна. 60-аас дээш насны ахмад настныг ажилд авахдаа ажил олгогчид зөвхөн цалин хөлс төлөх ёстой бөгөөд нийгмийн даатгалын санд мөнгө оруулах шаардлагагүй” гэжээ.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж