"Пап Францисын Монгол улс дахь айлчлал" сэдэвт марк, анхны өдрийн дугтуй нээх ёслол боллоо

Хуучирсан мэдээ: 2023.08.31-нд нийтлэгдсэн

"Пап Францисын Монгол улс дахь айлчлал" сэдэвт марк, анхны өдрийн дугтуй нээх ёслол боллоо

"Пап Францисын Монгол улс дахь айлчлал" сэдэвт марк, анхны өдрийн дугтуй нээх ёслол боллоо
Монголын Улсын гадаад харилцааны хосгүй үнэт дурсгал болсон захидал бичгүүд дэлхийн хэд хэдэн оронд хадгалагдаж байна. Эдгээрийн дунд Ватикан улсын нууц архивт хадгалагдаж буй Эзэнт гүрний болон Ил хаант улсын хаадын захидал бичгүүд онцгой байр эзэлдэг.
Ромын Пап IV Инноцентээс Гүюг хаанд ирүүлсэн захидал /1245 онд/, Ромын Пап IV Урбанаас Ил хан Хүлэгүд ирүүлсэн захидал /1263 онд/, Ил хан Абагаас IV Клеменцэд илгээсэн захидал /1268 онд/, Ромын пап III Николасаас Ил хан Абагад ирүүлсэн захидал /1278 онд/, Ил хан Абагаас Ромын католик шашны элчид олгосон аян замын баталгаа үнэмлэх бичиг /1279 онд/, Ромын пап IV Николасаас Ил хан Аргунд ирүүлсэн 2 захидал /1288, 1289 онд/, Ил хан Аргунаас Ромын пап IV Николаст илгээсэн захидал /1290 онд/-ууд зүй ёсоор орно.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар 2023 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 4-ний өдрүүдэд хийх Пап Францисын айлчлал нь Монгол – Ватиканы харилцаанд шинэ хуудас нээсэн онцгой үйл явдал юм.
Маркийг бүтээсэн “Монгол шуудан” ХК, хамтран ажилласан Монгол дахь Ватиканы Католик шашны төлөөлөгчийн газар, Гадаад харилцааны яамны Европын орнуудын газрын хамт олон та бүхэндээ баяр хүргэе!
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж