Жексоны фенүүд охиных нь амь насанд заналхийлэвХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлБ.Анхтуяа Шар мэдээ Оддын амьдрал 2023-08-31Талийгаач эцэг Майкл Жексонд төрсөн өдрөөр нь олон нийтийн сүлжээнд мэндчилгээ бичээгүйнх нь төлөө Парисыг зарим фенүүд нь заналхийлсэн байна. Попын хаан Майкл Жексон амьд сэрүүн байсан бол Мягмар гаригт 65 нас хүрэх байв.Амь насанд нь заналхийлсэн сэтгэгдлүүд хүлээж авсныхаа дараа Парис эцгийнхээ шүтэн бишрэгчдэд хандан тайлбар хийсэн байна. Тэрбээр эцэг нь хэзээ ч төрсөн өдөрт тэгтлээ ач холбогдол өгдөггүй байсан бөгөөд энэ өдрийг нууцаар тэмдэглэх дуртай байсныг нь дурсчээ. Мөн тэрбээр төрсөн өдрөөр нь эцгийнхээ талаар пост бичмээргүй байна гэж ярьсан байна. Гэвч тэрбээр өнгөрсөн хугацаанд Майкл Жексоны төрсөн өдрөөр үргэлж пост хийдэг байсан юм.Дэлхийн дахин 2009 оны зургадугаар сарын 25-нд нэгэн аймшигтай мэдээг хүлээн авч байсан. Энэ өдөр Попын хаан Майкл Жексон нас барсан юм. Тухайн өдөр Майкл Жексон эмнэлэгт хүргэгдсэн ч зүрх нь хаагдсаны улмаас нас барсан. Майкл Жексон 50 настандаа хорвоог орхисон ч тэр хөгжмийн түүхэнд хэзээ ч үл мартагдах өөрийн түүхийг бүтээж чадсан агуу хүн билээ.ЭХ СУРВАЛЖ: TMZмайкл жексонПарис ЖексонХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл
Холбоотой мэдээ