"27 сургуулийн 17 мянган хүүхэд түрээсийн байранд хичээллэнэ"

"27 сургуулийн 17 мянган хүүхэд түрээсийн байранд хичээллэнэ"

"27 сургуулийн 17 мянган хүүхэд түрээсийн байранд хичээллэнэ"

БШУЯ-наас 2023-2024 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл /2023.08.31/ хийж байна.


Боловсролын ерөнхий газрын дарга Т.НЯМ-ОЧИР:

-Энэ хичээлийн жилийн бүтэц өөрчлөгдсөн. Хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулж хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг хуульчилж өгсөн. Өөрөөр хэлбэл, гамшиг ослоос бусад үед хэн нэгэн сургалтын хугацааг өөрчлөх боломжгүй. Хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа олон улсын стандартын дагуу 170-185 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Үүнтэй холбоотой хичээлийн жилийг бүтцийг 4 улиралтай байхаар баталсан. Хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдсэн ч багшийн цалин хөлсөд хол зөрүү гарахгүй.

НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ХОЁР ДАХЬ ЭЛСЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА

  • Энэ хичээлийн жилд СӨБ-д 302 гаруй хүүхэд суралцана.
  • ЕБС-д 781 мянган хүүхэд элсэн суралцана. Энэ нь өнгөрсөн жилээс 35 мянган хүүхдээр өсөх тооцоолол байгаа. Голцуу Улаанбаатар хотод элсэн орж буй хүүхдийн тоо нэмэгдэнэ.
  • МСҮТ-д 40 мянган хүүхэд суралцах бол 22 мянган хүүхэд шинээр элсэнэ.
  • Дээд боловсролд 147 мянган хүүхэд суралцах бол 25 мянган хүүхэд шинээр элсэх урьдчилсан тооцоо байна.

Цэцэрлэгийн бүртгэлийг өмнөх жилийн арга барилаар бүртгэлийг зохион байгуулсан. Нийтдээ 116337 мянга гаруй хүүхэд бүртгүүлсэн. Энэ сарын 23-ны байдлаар цэцэрлэгт хуваарилалт хийгдээд, эцэг эхчүүдийг дуудаад гэрээ байгуулах ажил хийгдсэн.

Мөн хувийн цэцэрлэгийн төлбөртэй холбоотой эцэг эхчүүдийн зүгээс байршлыг солих хүсэлт ирж буй учраас бид тухай бүрт холбогдох хариултыг өгч байна. Дээрх асуудалд шийдэгдсэний дараа цэцэрлэгийн хоёрдугаар бүртгэл эхэлнэ. Нэгдүгээр ангийн хүүхдийн бүртгэлийг Улсын бүртгэлийн мэдээллийн системээс зургаан настай хүүхдийн мэдээллийг авч боловсролын салбарын системээр дамжуулж сургуулиудад шууд хуваарилсан.

“Eduten” флатформ 3-4 дүгээр ангийн сурагчдад нэвтрүүлэх бол “Pearson” флатморм 5-6 дугаар ангийн сурагчдад нэвтрүүлнэ.

Энэ хичээлийн жилд нийслэлд 47 сургуульд 33 гаруй мянган хүүхэд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй байна. Энэ сургуулиудад богино хугацааны тохируулга арга хэмжээ авахаар ажилласан. Хөдөө орон нутагт орон нутгийн удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн. Ажлын хэсгээс энэ ондоо багтаад 21 сургуулийн барилгыг ашиглалтад оруулбал 6000 орчим хүүхдийг гурван ээлжид орох эрсдэлээс хамгаална. Одоогийн байдлаар 27 сургуульд 28 сургалтын зориулалтаар ашиглаж болохуйц түрээсийн байрыг судалж, иргэд АНН-тай гэрээ байгуулж байна. Энд 17 мянган хүүхэд хичээллэх боломж гарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

TsM 2023-08-31 202.126.90.100

Нөхөр Ариунаа гуай! 1700 хүүхэд байлгүй.дээ. юмаа сайн судалж бичиж бай!!!!!! Манайд 17000 оюутантай их.сургууль ч байхгүй шүү дээ!!!!!!

Avatar

Нэргүй 2023-08-31 213.87.136.209

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-31 202.9.40.222

төрийн мөнгөөр тансаглагчид АНХААР.Та нарын балгаар энд бяцхан иргэд маань хохирч б.на.Бяцхан иргэд минь 2000 оноос хойш монголын төрд ажилласан луйварчид болон үр хүүхдээс нь хариугаа авааарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж