Эзэн болоод БОГД
Хүн нас барсны дараа нэрийг нь цээрлэж, цолоор нь дууддаг. Мянган жилийн өмнө ийм л байсан. Таны аавыг нас барсных нь дараа нэрээр нь дуудаад байвал нэг их үзэсгэлэнтэй харагдахгүй.Түүн лүгээ адил.
Чингис хааныг нас барсных нь дараа ”Эзэн”, ”Богд Эзэн” хэмээн дуудах болжээ. Ордост одоо ч ийм. ”Чингис хааны онгон”-ыг ”Эзэн хороо” хэмээн дуудах бөгөөд ”Эзэний өөд дээжээ өргөх”, ”Эзэнд мөргөх”, ”Эзэний тахилга” л гэнэ.
1368 онд Юан гүрэн мөхөв. ”Могойг гурав хуваавч гүрвэлээс урт, Монголыг гурав хуваавч Францаас том” гэдэг шиг эх нутагтаа тэд цуглав. Өмссөн хувцаснаас өөр зүйлгүй тэд эдийн засаг, оюун санааны хамгийн доод түвшиндээ унасан байлаа. Дэлхийн эзэд шаландаа буув. Яг өнөөдрийнх шиг. Тэд тулж босох үнэт зүйлээ Чингис хаан буюу Эзэн хэмээн итгэж, түүнийгээ тойрч нягтрав. Тэдэнд хөрш зэргэлдээ зах залгаа шашны улс буюу Ватикан шиг ТӨВД байлаа.
Ингээд ”Эзэн сан” хэмээх төрийн дуулал зохиолгож, дахин сэргэн мандсан бөгөөд энэхүү ”Буддын шашныг тэтгэх” Эзэн-ий гэрээслэлийг ёсчлон дагав. Энэ улс төрийн номлол нь 1937 он буюу ”Эзэн Богд Чингис хааны Бошигийг халах залуучууд” цус урсган өөрчлөх хүртэл үргэлжилсэн билээ.
БОГД ГЭЖ ХЭН БЭ?
Богд бол Чингис хааны хойт дүр юм. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Богд хааныг хаан ширээнд суулгах ёслолын урд Монголын ард түмнээс ”алтан навчит өргөмжлөл” буюу ”хааны үнэмлэх” өргөжээ. Тэр дотор ”Энэтхэгийн Ашок хаан буюу Буддын шашныг Грек Ром хүртэл тэлэн дэлгэрүүлсэн номт хаан болоод Төвдийг нэгтгэсэн Соронзонгомбо хаан, Богд Чингис хааны алтан урагт мэндэлсэн Түшээт хааны хөвгүүн Өндөр гэгээн түүний хувилгаан бидний хаан” хэмээн томьёолжээ. Соёмбо-төвд-монгол бичгээр бичсэн энэ чухал баримт бичиг одоо Монголын үндэсний номын сангийн үнэт ховор номын фондод хадгалагдаж байгаа бөгөөд Монгол Улсын хосгүй үнэт өвөөр бүртгэгджээ. Яг одоо номын санд очоод үзсэн ч бүх хүнд нээлттэй байгаа.
Тэгэхээр Богд бол Чингис хааны хувилгаан юм. Манжийг эсэргүүцсэн үнэт зүйл нь Чингис хааны тахилгыг өв тэгш хийдэг. Чингис хаанаа шүтэж байхад хүчтэй байх нь тодорхой байсан тул энэ тахилгыг шууд хориглов.
Оронд нь Гэсэр хаан хэмээх хүн алсан ч боть ботиор ном уншдаг хааны тухай үлгэрийн ном хэвлэж, тухайн үедээ монголчуудад хүчээр тулгахын хамт ургийн бичгээр нь солин айл болгонд шахуу тараасан пи ар хийсэн ч монголчууд Чингис хаанаа мартсангүй.
Өндөр гэгээн буюу Чингис хааны алтан урагт дахин мэндэлсэн Чингис хааны хувилгааныг хаа хол Төвдөд төрсөн ч авчирч залсаар, орой дээрээ тахисаар өнөөг хүрчээ. Тэдний мөнхийн хүсэл монгол Чингис ийнхүү дахин төрөв.
ТӨВДҮҮДИЙГ АШИГЛАСАН НЬ
Хэрхэн Чингис хааныг дахин төрүүлэх вэ? Ийм нэртэй тендэр зарлав.
-Сажа ёсныхон ”Алтан ураг” буюу Төвдийн хааны удам, Монголын хааны удам хоорондоо урагласнаар Чингис хаан дахин төрнө гэдэг аргазүй гаргав. Цогт тайж кинон дээрээс үзэж болно.
-Гармава, нямава ёсныхон Чингис хааны сүнсийг чойжин сахиусны аргаар хүний биед оруулж, ярилцаж болно гэдэг аргазүй гаргав.
-Бон ёсныхон ”Эзэн сан” монгол хэлээр зохиож өгч, 4 цагийн их тахилга хийх, уул овоо тахих, САН-гийн утаагаар дамжуулан Чингис хааны сүр хүчийг буулгаж ирэх аргазүй боловсруулав.
-Гэлүгва ёсныхон Богд хэмээх хувилгаан төрүүлж, Далай лам хийгээд Банчин богд хэмээх харилцан нөхөн тодруулах академик буюу Их сургуулийн тогтолцоогоор явах аргазүй гаргажээ.
Монголчууд бүгдийг нь санхүүжүүлэв. Бүгдийг нь Монголдоо нутагшуулж, хооронд нь нийлүүлэн Жавзандамбын шашин хэмээх нэгэн шинэ хувилбар гаргав. Монголд Бурханы шашин дэлгэрсэн гол үзэл санаа нь энэ юм. Монголчууд өнөөг хүртэл төвдүүдийг ашигласаар л байгаа.
"ЭЗЭН” ХЭМЭЭХ ҮГ
Дэ вангийн туслах байсан Халтуд Магадбүрэн баруун руу дүрвэжээ. Тэрээр монгол-англи толь бичиж, библийн орчуулга дээр ажиллав. His Holiness хэмээх үгийг монгол хэлээр ”Ертөнцийн Эзэн” хэмээн орчуулжээ. Урьд нь бол ”Дээрхийн уг”, ”Богд” гэх мэт орчуулж байсан ч энэ нэр томьёогоор тогтжээ. Одоо өөрчлөгдөхгүй. Энэ утгаараа бол "Ертөнцийн ЭЗЭН” бол сонгодог монгол бичгийн хэлний ойлголтоор шууд ЧИНГИС хааныг зааж байгаа хэрэг. Ромын пап бол Ертөнцийн эзний 12 дагагчийн нэг Павелийн хувилгаан билээ. Монголчуудад юу ч тулгасан Чингис хаангүйгээр хүлээн авахгүй билээ.
Эцэст нь хэлэхэд
Монголчууд Х Богд буюу Чингис хааны хувилгаан дүрээ тодруулжээ. Бидэнд сэргэн мандах, нэгдэн нягтрах хугацаа байгаа бол тэр цаг иржээ. Амжилт хүсье.
Төвд судлаач Г.НЯМ-ОЧИР
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
553
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-31 124.158.70.242

Ай юүч ойлгосонгүй За2 ойдгооп ч яадын

Avatar

mnbvc 2023-08-31 176.66.87.78

Х богд тусгаар байдлын баталгаа бидний явдал бусдад орос хятадад хамаагүй гэсэн үг….

Avatar

Нэргүй 2023-08-31 213.87.136.209

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зохиолч Л.Пүрэвдорж 2023-08-31 66.181.181.168

Би шашин шүддэггүй, Монголын язгуур ухаан-Тэнгэризмийг эрхэмлэдэг нэгэн. Гэхдээ шарын шашны Богдыг өдгөөгийн Далай ламын цагт Монголоосоо тодруулан залахыг зөв гэж боддог. Харин шал худлаа ухуулга хийж олныг мунхруулах гэж оролдох нь огтоот хэрэггүй төдий бус хортой үйлдэл шүү. Богд ахул Монгол дахь шарын шашны тэргүүн лам. Харин Чингис хаан аваас хэзээ ч шарын шашны лам байгаагүй,Тэнгэр шүтлэгтэн асан гэдгийг бичиг мэддэг, "Монголын нууц товчоон"-ыг уншиж үзсэн хүн болгон мэднэ. Ийм

Avatar

Үргэлжлэл 2023-08-31 66.181.181.168

мунхруулга өдгөө цагийнх биш, их эртэн цагийн Жүндүгээс анхан үүдэлтэй үзэгдэл бөлгөө. Тэгэхдээ, тэндээс монгол амнаас анх гарсан ч байж магадгүй шүү. Үжирч өгөрсөн энэ худал мунхруулгыг өдгөө сэргээж харьд бялдуучлах хэрэггүй агаад бүтэх ч үгүй биз ээ.

Avatar

Нэргүй 2023-08-31 66.181.190.82

генерал п юмуу. генералын тал тархи нь нуль хүүхэн, тал тархи нуль улстөр гэвүү. тэр level -ыг чинь хурдан давуулж шат дахрага хурдан ахиулдаг.

Avatar

⚪️🟡🔴 🌈 2023-08-31 66.181.190.82

аж ахуй солонгрох. цагаан шар улаан … асаах. саан балын энерги эрхшээх. биесээ барьж чадахгүй нь гомороод, байлдаад явчих. уг нь тас үсрээд дараагийн level түвшиндээ орох ёстой юм л даа.

Avatar

Нэргүй 2023-08-31 66.181.190.82

бөө лус жод – эцсийн аврал биш. яахав пагва ламыг залсан л даа залсан. гэхдээ нэг их шүтээгүй

Avatar

Боги 2023-08-31 202.126.89.103

өгөдэй хаанаас эхлэж монголчууд Чингис хааныг Богд хаан гдг болсон өөрөөр хэлбэл Будда хаан гсн үг)

Avatar

Нэргүй 2023-08-31 103.212.119.84

ӨМНӨ ЗҮГД ТАНГАДУУД БАЙГААГ НАДАД БАЙНГА САНУУЛЖ БАЙ ГЭДЭГ БАЙСАН ЧИНГИСИЙН ҮР САД ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ НЭРЛЭДЭГ ХҮМҮҮС ТҮҮНИЙ ӨСТӨН БАЙСАН ТАНГАДУУДЫН ОЮУНЫ БООЛЧЛОЛД ОРООД ТЭДНИЙ СУРТЛЫГ ЧИНГИСЭЭС ИЛҮҮД ҮЗЭЖ БАЙНА

Avatar

Зочин 2023-08-31 66.181.182.129

Нөгөө 10 дугаар богд чинь явсаар Чингэс хааны хойт дүр болж таарвуу юуч ойлгох чадваргүй намчин ард түмнээр дурын хүн тохуурхдаг болждээ миний

Avatar

Лк 2023-08-31 202.21.107.32

Чингис хааны алтан урагаөс тодруулсан Өндөр гэгээн богдын 10р дүр болохоос Чингис хааны хойд дүр гэж балайрмааргүй бншүү

Avatar

Нэргүй 2023-08-31 66.181.190.82

чингис хаан нэрээ тайлахгүй балайрна дөө

Avatar

БЗД-ийн иргэн ... . 2023-08-31 202.21.108.1

Энэ АРХИ зардаг….Дамбажамц мөн үү……Хулхи архи найруулж зардаг гэсэн боливол таарна аа…..Наймаачин шулаач аа…..Хуучин циркийн хашаанд байдаг …АРХИ …АВГАЙ хоёрт нугасгүй нөхөр бараг мөн шив дээ…..

Avatar

баян зүрхийн хорихоос суллаачээ. ядаргаатайн 2023-08-31 66.181.190.82

архи хүүхэн ямаа. ламын сонголт архи. ar khi. архиа уугаад ямаагаа алж идээд сайхан хүүхнээ тэвэр. дамбажав хүүхэнчинг яриад байгаа юмуу. д нугастай, ноён нуруу байгаач. далайн хясааны нялцгай биет шиг л байхын. бусдын авгай хүүхэнтэй найркаадаад. зогсоогоороо үйлддэг ч гэх шиг. хулхи архи найруулж зардаг. өөрөө наркозоосоо сэрж чадахгүй л. хүчээр сэрээх

Avatar

Нэргүй 2023-08-31 66.181.190.82

аан. дан па хий ац о.

Avatar

Нэргүй 2023-08-31 66.181.190.82

дан па яв слесарь. хоолойн сувагийн бөглөөс үлээнэ, нээнэ, acid хүчилээр цэвэрлэнэ. рентгэн эхогоор харна. нээгээд орхисон. тэр хооронд бөөн божар дүүрчихсэн. нээгээд улам хурдан хурдан дүүрээд

Avatar

б 2023-08-31 103.212.116.162

Юун балай, галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичээд байгаа юм бэ? Судлаач ухаантай юм бол цэгцтэй, хоорондоо уялдаа холбоотой, хүнд ойлгогдохоор юм бичиж сураачээ малаа.

Avatar

Нэргүй 2023-08-31 139.5.218.239

За одоо шарын шашныхан Чингис хааны эрх эдэлж, Чингис хааны хойд дүрээр нялхчуудыг тодруулж, цаашлаад Чингис хааны эрх сүрээр далайлган Улс орныг удирдах нь л дээ. Аливаа юманд хязгаар бий шүү, лам нар аа!!!

Avatar

Нэргүй 2023-08-31 66.181.190.82

1162 or 1206? аль хойд дүр вэ. унгачлаа гэж үү

Avatar

Нэргүй 2023-08-31 202.21.107.25

НУСГАЙ ХҮҮХДЭЭР ТОГЛОХОО БОЛИОЧЭЭ…1937 ОН

Avatar

Нэргүй 2023-08-31 192.82.66.172

юун тэнэг, галзуу, баримт нотолгоогүй юм бичдэг юм бэ?? тэрнийг нь бас нийтэд түгээж л байдаг

Avatar

гэгээ эрсэн 2023-08-31 66.181.190.82

төгс гэгээ эрэх гэсийн болуу танхай хөгшин банди

Avatar

өндөрөө гээгээ-н 2023-08-31 66.181.190.82

туулайн махыг богдын бор мах, тэмээний махыг өндрийн мах гэх.

Avatar

уб 2023-08-31 66.181.190.82

манайд рэгдэндагватай танка зураг байгаа. нэрсүүд нь бичээтэй. тэрэнд томоо шуудай дүрслээтэй байдгийм. жидрэм зогримд ч уут барьсан нөхөд сэлт

Avatar

таар шуудай 2023-08-31 66.181.190.82

hole худагт. за яасан. адис хүртээд цоорчихсон уу. шашныхан хоорондоо уулзалдалж эрээн алаг цоородоцгоох юмуу яахын. кххх. таартааруудад эзэмдүүлчихсэн үү

Avatar

цоорчихвуу 2023-08-31 66.181.190.82

цооролдоцгоох юмуу

Avatar

Нэргүй 2023-08-31 66.181.166.196

estoi shaalaa da ho

Avatar

Нэргүй 2023-08-31 66.181.160.5

Монголчууд бид чин сэтгэлээс шүтэн бишрэх үнэт зүйлтэй байх ёстой!! Эс тэгвээс адгуус амьтнаас ялгаа нь юун???

Avatar

Нэргүй 2023-08-31 202.9.46.153

Шарын шашин л биш шүү, түвдийн соёл. Тэгээд ч шарын шашинд ороод яаж доройтсоноо харцгаа. Дэлхийг захирч байсан улс хамгийн бүдүүлэг, хоцрогдсон, юу ч үйлдвэрлэж чаддаггүй, шинжлэх ухаан гэж дуулаа ч үгүй ард түмэн болж хувирсан. Хүн амын нэг хэсэг нь лам болоод хүн шиг ажил хийж баялаг бүтээхгүй шимэгчлээд байхаар энэ улс юу болох вэ? Түвдийг очоод хар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж