Үндэсий баялгийн сангийн үндсэн концевц юу байх вэ?!

Үндэсий баялгийн сангийн үндсэн концевц юу байх вэ?!

Үндэсий баялгийн сангийн үндсэн концевц юу байх вэ?!

Энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын 76 дугаар тогтоолоор долдугаар сарын 7-нд баталсан. Тус жагсаалтад 62 хууль тогтоолын төсөл багтсан байна. Намрын чуулганаар хэлэлцэх хуулиуд дотроос онцлох олон хуулийн төсөл багтсан. Тиймээс энэ удаагийн “Хууль төрөхийн өмнө” буландаа Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн талааар бэлтгэн хүргэж байна.


Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “…Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж заасан.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нийцүүлэн боловсруулсан. Мөн олон улсын жишиг, энэ төрлийн сангуудын удирдлагын тогтолцоо, засаглалын загваруудыг судалсан. Өмнөх Засгийн газрын үед боловсруулсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн концепцийг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн тул Засгийн газраас дахин ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна гэдгийг эрх баригчид тодотгож байсан.

Уг хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар ахалж, УИХ-ын гишүүн  Ц.Цэрэнпунцаг,  Г.Тэмүүлэн, Б.Баттөмөр,  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа,  Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Ирээдүй өв сан, Хөгжлийн болон Хуваарилалтын сантай байхаар боловсруулжээ.

Ингэхдээ Ирээдүй өв сан, Хуваарилалтын санд тухайн жилийн нийт орлогоос хамгийн багадаа 10 хувийг нь төвлөрүүлнэ. Уг сангийн орлогыг валют хэлбэрээр Монголбанканд хадгалах зохицуулалтыг тусгасан. Хөгжлийн сан нь улс орны нийгэм, эдийн засгийг дэмжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх санхүүжилт бий болгоно гэсэн зарчмыг тусгасан байна.

Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн бодлого нь төсвийн бодлогын нэг бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд хөрөнгийн удирдлагын эцсийн шийдвэрийг УИХ-аас батлан гаргахаар төсөлд оруулсан байна.

Засгийн газрын тухайд жил бүрийн улсын төсвийн төсөлтэй хамт Үндэсний баялгийн сангийн төсвийн зарцуулалтыг УИХ-д өргөн мэдүүлэхээр тусгажээ. Үндэсний баялгийн сангийн төсвийн зарцуулалтын гүйцэтгэлийн тайланг Улсын Их Хуралд танилцуулж, олон нийтэд нээлттэй мэдээлэх үүргийг Үндэсний баялгийн сангийн зөвлөл гүйцэтгэх бөгөөд уг зөвлөлийг Ерөнхий сайд ахлахаар төсөлд тусгасан байна. Мөн Хөгжлийн сангаас хөрөнгө оруулах төслүүдийг эрэмбэлэх, санхүүжилтэд хяналт тавих асуудлыг төсөлд нарийвчлан оруулсан гэдгийг мөн хэлж байгаа юм.

Ямартай ч энэ намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн жагсаалтад багтсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл ганцхан Засгийн газраас өргөн барих хуулийн төслөөр зогсохгүй нь.  Хаврын чуулган завсарлахтай зэрэгцэн АН-аас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулж цаашлаад энэ намрын чуулгнаар УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Тэгвэл Ардчилсан намаас өргөн барих Үндэсний баялагийн сангийн тухай хуулийн төсөлд ямар концевц тусгахыг эрмэлзэж байгааг хүргэе.

Ардчилсан намын ажлын хэсгийн үзэж байгаагаар Үндэсний баялгийн сан гэж чухам яг юуг хэлэх талаарнарийн тодорхойлолт Монгол Улсад одоо  хүртэл бий болгоогүй. Нэгдсэн бодлого ч цаасан дээр алга гэж үзэж байгаагаа хэлж байсан юм. Олон улсын жишгийг харахаар Үндэсний баялгийн сан гэдэг нь олон төрөл, өвөрмөц хэлбэрүүдтэй байж болох болох талаар тусгасан. Гэсэн хэдий ч Монгол Улсын хувьд энэ талын зохицуулалт бодлогын түвшинд байхгүй байна.

Тийм учраас өргөн ойлголт бүхий бүдэг бадаг байгаа Үндэсний баялагийн сан гэх ойлголтоо хамгийн түрүүн нарийвчлан тодорхойлох нь зүйтэй гэв.

Үндэсний баялгийн сан гэж чухам юуг хэлэх талаар нарийн тодорхойлж, эрх зүйн бичиг баримтаа бий болгосны дараа түүнийг удирдах засаглалыг тодорхой болгож, зарцуулалтыг ярих ёстой гэж АН-ын ажлын хэсгээс үзэж байгаа аж. Засаглалын хувьд улс Засгийн газар захиран зарцуулах шийдвэр гаргадаг байх нь тогтолцооны гажуудлыг үүсгэнэ гэж үзэж байна. Үндэсний баялгийн санг үндсэнзорилгоор нь ашиглахын тулд төрөөс, төсвөөс тусдаа байлгах ёстой гэв.Энэ талаарх үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

Дэлхийн банкнаас хийсэн судалгааг аваад үзвэл сүүлийн 15-16 жил төсөвт шууд орж байгаа ашигт малтмалын салбарын орлого болоод түүнийг барьцаалж Засгийн газраас босгосон бондыг оролцуулан тооцвол 20 гаруй тэрбум долларын орлого орсон байна. Гэтэл олсон орлогынхоо 100 төгрөг тутмын 99 төгрөгийг нь зарцуулчихсан байна. Тогтворжуулалтын сан болоод Ирээдүйн өв санд нийт орлогын нэг хувьтай тэнцэх хэмжээний мөнгө үлдсэн байна. Юунд 99 төгрөгөө зарцуулав гээд харахаар хөрөнгө оруулалт нэрийн дор сургууль, цэцэрлэг, соёлын төв барьсан байна. Нийгмийн халамжид 1/3 нь зарцуулагдсан байна. Энэ бүтцийг л өөрчлөх ёстой. Үндэсний баялагийн сан халамжийн сан байж таархгүй хэмээн тэд хуулийн үзэл санаагаа тодотгож байна.

Үндэсний баялгийн сан гэдэг нь ганцхан сан биш хэд хэдэн сангийн нэгдмэл тогтолцоо байх ёстой юм гэдэг агуулгаар нь судалгаагаа хийж байгаа аж.

Нэг юм уу нэлээд хэдэн сангаас бүрдэж болох Үндэсний баялгийн сан дараагийн төсөв номер 2 байж болохгүй гэдгийг хэлж байна. Өнөөдрийг хүртэл бидний гаргасан гол алдаа бол  Үндэсний баялгийн санг "төсөв номер 2" байлгаж ирсэн.

Засгийн газар болоод улс төрийн нөлөөлөл их байсан. Тийм учраас тус сан төсвийн далд халаас болж хувирсан гэж дүгнэж байгаа аж. Энэ алдааг давтахгүйн тулд удирдлага зохион байгуулалт, хяналтыг нь Засгийн газраас  тусад нь салгах ёстой. Менежментэд нь гадаад бодон дотоодын хувийн хэвшлийнхэн оролцдог хуулийн хамгаалалтыг нь сайтар хийх ёстой. Хоёрдугаарт, ямар нэгэн халамжийн сан болгож болохгүй. Үндэсний баялгийн сан үүрэг зорилгын хувьд уул уурхайн компаниудаас цуглуулсан мөнгөө иргэдэд тараагаад өгчихдөг байвал сан байх хэрэг байхгүй. Гуравдугаарт, Үндэсний баялгийн сангийн орлогыг төрийн өмчит компаниас бүрдүүлэхгүй. Харин уул уурхайн салбараас бүрдүүлэх ёстой. Харин уул уурхайн салбарт төрийн өмчит салбарын оролцоог аль болох хязгаарлаж өгөх хэрэгтэй. Уул уурхайн салбарын хамгийн том тоглогч нь төр байх тусмаа түүний ард хулгай, луйвар бий болж байна. Тиймээс төрийн өмчит уул уурхайн компаниудыг нээлттэй хувьцаат компани болгож задлах хэрэгтэй. Үүний үр дүнд иргэд тухайн компаниудаас хувь эзэмшиж, үр ашгаас нь ногдол ашиг хүртэх боломжтой гэсэн зарчим дээр тэд  санал нэгдсэн байна

Гагцхүү тус сангийн хөрөнгө оруулалтын үр өгөөжөөс хувьцаа эзэмшигчийн хувиар иргэдэд ногдол ашиг тарааж болно. Олон улсын туршлагыг харахад нэгэнт урт хугацаандаа ирээдүйд зориулахаар хадгалж байгаа мөнгийг гадаад зах зээлд хөрөнгө оруулах нь зүйтэй гэж үздэг. Хамгийн шилдэг хувьцаа, бонд руу хөрөнгө оруулдаг. Тиймээс дотоодын хөрөнгө оруулахгүй байхыг зөвлөдөг байна. Учир нь дотоодын улстөрчид, эрх мэдэлтнүүдийн засаглалын нөлөөллөөс ангид байлгахыг зорьж байгаа юм.

Түүнчлэн Үндсэний баялгийн санд орж ирсэн орлогоо 100 хувь гадаадад байршуулах биш 60 хувийг нь байршуулж, үлдсэн 40 хувиар нь дотоодын эдийн засгаа дэмжих, солонгоруулах боломжийн талаар ч яригдаж байна.

Гэхдээ дотооддоо хөрөнгө оруулах 40 хувь дээр яг ямар салбарт байх талаар хуульдаа нарийн зааж өгөхгүй бол Хөгжлийн банкны муу түүхийг давтах эрсдэлтэй гэж үзэж байгаа аж.

Түүнчлэн сонгуулийн үр дүнгээр ямар нам, эвсэл олонх болж Засгийн газрын бүрэн эрхийг хэрэгжүүлэхээс үл хамаарч Үндэсний баялгийн сангийн урт хугацааны зорилго, зорилтыг биелүүлэх асуудалд нэгдмэл ойлголттой болж гар барилцаж, тохиролцох нь тус сангийн үйл ажиллагаа хараат бус, тогтвортой, үр өгөөжтэй байх эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг онцолсон юм.

Тухайлбал, Норвеги улсын хувьд эрх баригч болоод сөрөг хүчний хоёр том улс төрийн хүчний төлөөлөл Норвегийн санг бий болгохын тулд хэлэлцээр байгуулсан байдаг. Газрын тосноос ихээхэн хэмжээний орлого олох юм байна. Тиймээс баялгийн сан байгуулъя. Аль болох улс төрөөс хараат бус байлгаж, сонгуулийн амлалтдаа чирдэггүй байхын тулд улс төрийн зөвшилцөлд хүрсэн нь өнөөдөр тус сан амжилттай үйл ажиллагаа явуулахад чухал дэмжлэг үзүүлэсэн гэдгийг хэлж байна.

Монгол Улс шиг төрийн бодлого шийдвэр нь тогтворгүй, аль нэг нам эвсэл нь олонх болсон тохиолдолд өмнөх улс төрийн хүчнийхээ үйл ажиллагааг үгүйсгэх сонирхолтой улсад дээр дурдсан улс төрийн зөвшилцөлийг хийх нь хамгийн чухал гэж үзэж байгаа аж.

Хэрэв Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэн нэгний, аль нэг улс төрийн хүчний баталсан хууль гэж харах юм бол олонх болсон нам нь өөрчилдөг зарчим үйлчлэх магадлалтайгэж АН-ын ажлын хэсгийнхэн үзэж байна.

Намрын чуулгхан нээлтэй хийхтэй зэрэгцэн АН,МАН-аас өөр өөрсдийн боловсруулсан Үндэсний баялгийн сангийн тухай хууулийн төслөө УИХ-д өргөн барих нь. Цаашид АН,МАН-аас өргөн барьсан хоёр хуулийн төслийг нэгтгэж хэлэлцэх үү, тус тусад нь хэлэлцэх үү гэдгийг цаг хугацаа харуулах биз.

Үндсэн хуульдаа “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” хэмээн заасан. Тиймээс хамгийн гол нь баялгийн үр өгөөжийг хүртэх ёстой ард түмэн, тэдний төлөөлөл Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг үг, үсэггүй анзаарч харах, санал шүүмжээ нэмэрлэх, цаашлаад  тус сангийн үйл ажиллагаа  үр өгөөжтэй, тогтвортой байхад чиглэж байгаа эсэхэд хяналт тавьж, дуу хоолойгоо өргөх чухал үүрэг хүлээж байгааг сануулах нь зүйтэй биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-31 213.87.136.209

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Харьцуулагч 2023-08-31 49.0.139.10

2 дахь нь. Нээрээ хувьцааг их мөнгөөр авсан нь хаан үүнийг хадгалах хэрэгтэй, Монголд төрсөн нь хамаагүй, ҮХ-д хэлсэн нь хамаагүй, шууд өчүүхэн ч байсан мөнгө тарааж болохгүй, Ливийн удирдагчийг сана \үхүүлдэг\, тэр улсын эмнэлгээр үнэгүй үйлчилсэн, байр үнэгүй өгдөг байсан, бас сургууль… заавал Норвеги зарчмаар явах ёстой юм биз дээ?????

Avatar

bye 2023-08-31 202.126.89.29

зөв бич
шалихгүй байж том том бичнэ
Мэдлэгээ дээшлүүл
худалдагдсан сэтгүүл зүйн үнэн царай

Avatar

arai arai 2023-08-31 103.136.254.24

концевц гэдэг үг байдаг юм болов уу? концепц байх, эсвэл ер нь зүгээр үзэл санаа, чиг хандлага энэ тэр гээд тохирох монгол үгээ бичиж болохгүй юу? news.mn-ийг арай дөнгүүр нь гэж боддог байсан юмсан…

Avatar

Нэргүй 2023-08-31 66.181.190.43

Концевц биш " концепц" байлгүй дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж