Ковид19-ийн үеэс дэлгэцэнд донтох нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2023.08.31-нд нийтлэгдсэн

Ковид19-ийн үеэс дэлгэцэнд донтох нэмэгджээ

Ковид19-ийн үеэс дэлгэцэнд донтох нэмэгджээ

Сүүлийн үед дэлгэцний хамааралд орсон хүүхдийн тоо эрс нэмэгдсэн талаар мэргэжлийн эмч нар анхааруулж байна. СЭМҮТ-ийн сэтгэл заслын Их эмч Б.Насанбурмаа "Өсвөр насны хүүхдүүд дэлгэцийн хэрэглээг хэтрүүлэх болсон шалтгаан нь Ковид19-ийн үеэс буюу амьдралын буруу хэв маяг удаан хугацаанд үргэлжилснээс зуршлын шинж чанартай болсон тохиолдол элбэг байна. Цөөн тохиолдолд сэтгэл зүйн шалтгаанаар дэлгэцийн хэтрүүлэн хэрэглэлт ихтэй болсон хүүхдүүд байдаг" гэж анхаарууллаа. Мөн "Сургууль болон ар гэрийн орчинд тааламжгүй сэтгэгдэл төрөх, стресст оруулах зүйлс удаан хугацаанд үргэлжлээд ирэхээр айдас түгшилттэй, сэтгэл гутралд орох тохиолдол байна. Ийм байдалд шаналж байгаа хүүхдийн сэтгэл зүйг дагаад дэлгэцийн хэрэглээ нэмэгддэг. Ерөнхийдөө өөрийгөө тайвшруулах нэг арга хэрэгсэл болгож ашигладаг гэсэн үг" гэдгийг нэмж санууллаа. Тиймээс эдгээр шалтгаан, шинж тэмгүүдээс хамаарч эмчилгээ өөр байдаг аж. Дэлгэцийн хэтрүүлэн хэрэглэлт, хамааралтай болсон үед үндсэн эмчилгээ нь сэтгэл зүйч эмчтэй богино болон урт хугацааны сэтгэл заслын зөвлөгөөнд хамрагдах юм.

Дэлгэцийн хэрэглээ бол өдөр тутмын хэвийн хэрэглээ бөгөөд гагцхүү нас насанд тохирсон тохиромжтой цагууд гэж байдгийг л мэддэг байх шаардлагатай аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж