МАН-ын зовлон, зодоон ил гарч эхлэв

МАН-ын зовлон, зодоон ил гарч эхлэв

МАН-ын зовлон, зодоон ил гарч эхлэв

Ардчилсан намын зодоон, томилгоонд санаа зовниж байсан МАН-ын зодоон ил цагаандаа гарч эхэллээ. Засгийн газрын танхимын сайд нар  “онилгоо”-нд орж, үүний эхлэл нь Л.Энх-Амгалан болчихов уу гэж улс төрийн хүрээнд хардаж эхэлжээ. Гэнэтхэн хууль зүйн сайдын харьяанд байдаг цагдаагийн ажилтан шүгэл үлээж, Л.Энх-Амгалан сайдын дүү болох Булган аймгийн цагдаагийн дарга нь ажлаас чөлөөлөгдсөн нь жамаараа явсан сценар байж болох ч улс төрийн хувьд “сануулга” байхыг нь ч үгүйсгэмгүй юм. Үүнтэй зэрэгцээд Л.Энх-Амгалан сайдын улс төрийн ургийн мод зарлагдаж, асуудал олон нийтийн анхааралд орж байгааг нь ч хардаж болохоор. Эсрэгээрээ  Х.Баттулга гэдэг хүний МАН-д өгсөн сануулга ч гэж "хардаж" эхэлжээ, улс төрийн хүрээнд.

Үнэндээ Хөгжлийн банкны асуудлыг МАН сөхөж гаргаж ирсэн цагаас эхлэн тэдний зодоон эхэлсэн. МАН-ын, бүр УИХ-ын гишүүд нь нэр холбогдож, зарим нь эцсийн мөчид “мултарч”, зарим нь ял авах хэмжээнд хүрч, улс төрөө зогсоож, олон сонгуулийн тойрог цэвэрлэгдэв.

Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон Говь-Алтай аймгаас сонгогдсон Ш.Раднаасэд гишүүн, Архангай аймгаас сонгогдсон Ё.Баатарбилэг гээд улс төрийн хувьд тэд дахин нэр дэвших эрхгүй болж байна. Мэдээж, хуулийн байгууллага гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоох ч улс төрийн хувьд тэднийг дахин нэр дэвших эрхгүй шүү гэдгийг нь хатуу сануулсан үйлдэл болсон. Энэ нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан нарын жүжиг байсан. Түүнийхээ дагуу ч явж, өнөөдөр шүүхийн асуудал үргэлжилж байна.

Дараагийн “намнах” ажиллагаа нүүрсний гэх том хэргийн дуулиан байв. Нүүрсний хэрэгт холбогдоогүй улстөрч үлдээгүй мэт улс даяараа шогширч байхад МАН-ын дарга нар хэн хэнээр туг тахих, хэн хэнийг улс төрөөс явуулах зургаа аль эрт гаргачихсан тайзны ард чимээгүй зогсч байв.

Хэдийгээр МАН-ын хоёр, АН-ын нэг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээд, өнөөдөр Т.Аюурсайхан нарын 11 хүнийг шүүхийн танхимд дуудсан ч анх зарлагдсан олон хүний нэр хаачсан, тэр олон хүн хаана хэзээ шалгагдаж байна вэ гэдэгт хариулт өгөх хүн алга.

Угтаа бол АН, МАН-ын олон хүнийг АТГ-аас зарлаж, нэрлэсэн гэдгийг ард түмэн санаж байгаа. Гэтэл тэдний хэрэг хэрхсэн, хэн нь шалгагдаж байгаа нь тодорхойгүй туг тахигдсан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар л цоллуулж, гэм буруугаа шүүлгэж байна. Анх эхэлсэн шигээ байгаагүй, нүүрсний сонсгол хийгээгүй шалтгааныг нэг их холоос хайгаад хэрэггүй биз ээ. МАН-ын Засгийн газар дотор угшлаас нь хайгаад эхэлбэл нүүрстэй холбоотой улстөрчид бий юу гэвэл бий. Нүүрсний сонсгол, нүүрсний хэргийг Засгийн газар дотор гацааж байна гэх таамаг оргүй биш гэдгийг үйл явц, өрнөлүүдээс анзаарч болохоор.

Хэрэгт нэр холбогдсон л бол улс төрийн карьерын хувьд хүндхэн болно гэдгийг МАН-ын дарга нар мэдэж байсан, мэдэж ч байгаа. Тиймээс олон нийтийн итгэлийг олж авах, тойрог цэвэрлэх, үгэнд оруулах гээд олон мэхтэй сценари хоёр чуулган дамнан, олон нийтийн амны уншлага болсон ч шийдэлгүй өнөөдрийг хүрч байна.

Нүүрсний сонсгол, нүүрсний хэрэгтэй холбоотойгоор засаг дотор талцал үүссэн учраас Х.Нямбаатар сайд ил гарч, олон нийтэд сонсгол хийнэ гэж хэлж байгаад Нүүрсний сонсгол зохион байгуулах түр хорооны дарга болж байх жишээтэй. Өнгөцхөн харвал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нүүрсний хэргийг шийдэж байгаа мэт харагдавч, өнгөрсөн хугацаанд хэн хэнийг нэрлээд, хэн хэнийг шүүж байна вэ гэж анзаарвал үнэндээ нүүрсний хэргийг шийдэх сонирхолгүй мэт. Хуулийн байгууллага нэрийг нь зарлачихсан, олон нийт түүнийг нь нүүрсчин, авлигачин гээд ойлгочихсон байхад улс төрийн нүүдлээ, улс төрөө хийхэд илүү хялбар болох биз.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Нэр дэвшилтэд үеийн шинэчлэл хийнэ”, Д.Амарбаясгалан “Ирэх сонгуульд нэр цэвэр хүмүүсийг нэр дэвшүүлнэ” гэж хэлж байгаагийн учир Хөгжлийн банк, нүүрсний хэрэг, авлигатай тэмцэнэ гэх дуулианууд мэт ойлгогдож, ойлгуулж буйн хэрэг.

Энэ бүх дуулианы хажуугаар өрнөсөн бас нэг зүйл бол мэдээлэлд ойр, давуу байдлаа ашигласан Боловсролын зээлийн сангийн асуудлыг сөхсөн явдал байв. Мэдээж хэрэг шударгаар өрсөлдөөд тэтгэлэг авсан, тэтгэлгээ төлсөн хүмүүс олон байгаа ч түүний хажуугаар гурвын гурван хүүхдээ тэтгэлэгт хамруулчихсан УИХ-ын дарга, зөвхөн эрх мэдэлтэй хүнд "үйлчилдэг" мэт  энэ сангийн дуулианы автор нь ч мөн МАН байсан. Одоо мөн л хуулийн байгууллага шалгаж, тогтоогоод явж байна.

Мэдээж эрх мэдэл, давуу байдлаа ашигласан бол гэм бурууг нь тогтоож, улс төрөөс ч цэвэрлэх нь зүйн хэрэг. Тиймээс  ч олон нийт Хөгжлийн банк, нүүрсний хэрэг, авлигатайгаа хэрхэн тэмцэж байна вэ гэдгийг нүд цавчилгүй харж, хүлээж суугаа. Харин энэ их хүлээлт, итгэл нь улс төрийн, тойргийн, үеийн цэвэрлэгээ төдий бус жинхэнэ шинэчлэл, авлигыг таслан зогсоох, дараа дараагийн улс төрд орох горилогчдод том сануулга болж үлдэх учиртай.

Том нам, эрх барьж байгаа намын хувьд зодоонтой, зовлонтой байх тусмаа ард түмэнд, олон нийт хожих нь л нэн чухал хойно МАН-ын зодоон, зовлон хоёр илүү их хурцдаасай гэмээр.

Эцэст нь, ард түмэн, олон нийтийн эрх ашиг илүү байж, хууль бүгдэд тэгш үйлчлэх, авлигагүй, бусдын боломжийн хулгайлдаггүй, мэдээлэлд ойр давуу байдлаа ашигладаггүй тийм цаг үеийг бүтээх нь зовлон, зодоон хоёроос илүү чухал гэдгийг олон нийт мэддэг, мэдэрдэг цаг үе болсныг сануулах нь илүүц биз ээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

59 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2023-08-31 202.179.22.28

одооноос сайтуудын сэтгүүлч нэртэнгүүдийг 30-40-өөр нь хятад руу зугаалуулж эхэлсээн. Тэд нар нь МАН-ыг магтан дуулах нь ээ.Ой гутмаар

Avatar

ТАМ 2023-08-31 202.126.88.117

Алалцаад удахгүй ТАМД очноо!!!

Avatar

Нэргүй 2023-08-31 66.181.183.102

МАН луйварчидаа зарлаад л байдаг, хариуцлага тооцож чадахгүй бол 24 оны сонгуульд ялах нь юу л бол…

Avatar

Нэргүй 2023-08-31 213.87.136.209

> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-08-31 66.181.160.31

ЖДҮ-ийн хэрэгтнүүд байгаа шүү. Ямарч хариуцлага хүлээлгээгүй. Я.Содбаатар, Ж.Энхбаяр,Д.Амарбаясгалан, Х.Болорчулуун, Н.Учрал, Г.Тэмүүлэн, Б.Саранчимэг, Б.Баттөмөр, У.Хүрэлсүх МАРТААГҮЙ БИЗДЭЭ. САНУУЛЧИХЯА.

Avatar

Нэргүй 2023-08-31 202.9.41.9

АН ч их баярлаж хэрүүлийн алимыг тэдний дунд их хаяж байна даа. АН-ынхан хутган үймүүлж хооронд нь дайсагналцуулахдаа гаргуун юм. Чухам чаддаг ажил нь тэр юмдаа

Avatar

Нэргүй 2023-08-31 216.38.195.74

y;

Avatar

Нэргүй 2023-08-31 216.38.195.74

– gadniblr;

Avatar

1; 2023-08-31 216.38.195.74

Avatar

Нэргүй 2023-08-31 66.181.160.3

аль эрт нүүрсний хулгайчууд чинь ил болчихсон байхад яагаад худлаа жүжиг тавиад хугацаа хожоод байгаа новшнууд вэ

Avatar

Нэргүй 2023-08-31 124.158.67.78

АН гошногоо гаргачихсан байж бусдыг нүцгэн гэнэ

Avatar

Нэргүй 2023-08-31 119.40.98.26

Юун гуя гэдэг шиг юун АН вэ, золбин хулгайч чинь

Avatar

зочин 2023-08-31 66.181.166.196

Оюун-Эрдэнэ бол женкогийн суганы үс, женкогийн заавраар МАН, АН-ыг аль алийг нь самар ч байна, дотроосоо самруулж байгаа МАН-ын хувьд энэ нь бүүр илүү хүнд тусна, Оюун-Эрдэнэ женког шоронгоос мултлахын тулд бүхнийг хийж байгаа нь нууц биш

Avatar

Е 2023-08-31 103.212.119.183

Үгүй шдээ яагаад гүтгээд байгаан

Avatar

Зочин 2023-08-31 66.181.181.48

АН гэж хулгайч хорчингуулын үүр үндсэн ажлаа л хийж байна.Оюун-Эрдэнээс, Амарбаясгалангаас, Нямбаатараас их айдаг юм байна, мөлжөөд эхэллээ. Ажлын төлөө зүтгэсэн хүмүүсийг байнга гутааж байгаа. Сонгуулиар их гуцах гэнэ. Өөрсдөө баахан хийрхэгчдийг сонгуульд оруулж будаа болно

Avatar

БЗД-ийн иргэн ... . 2023-08-31 202.21.108.1

Ер МАН аас нэр дэвших хүн багахан шүү ээ……С.Баяр нь архи…авгайн хэрэгт нэр ордог…. Тэрэлжид яаалаа даа…. Цэвэрлэгч нь м эдэж байгаа шүү…Аюурсайан …Багабанди гээд л Хятад эм зардаг авгайтай…..Хамба Нацагт эм заруулж …Гавъяат ЭМ дамлан зарагч цол олгосон …ШҮҮ…Багханбанди нь…..г.м.

Avatar

-nuchyjtpo-; 2023-08-31 216.38.195.74

bnguun

Avatar

Нэргүй 2023-08-31 216.38.195.74

mngrwf; xuux;

Avatar

-yb gadni xamaapalgyi bx podtsebep-; xuux bzctg;1 2023-08-31 216.38.195.74

– cyypua zamaax; lybj- #

Avatar

Нэргүй 2023-08-31 216.38.195.74

U blrbj transhani;

Avatar

Нэргүй 2023-08-31 216.38.195.74

-OC?;

Avatar

ЗОЧИН 2023-08-31 103.10.21.12

ЕНБД. САЙД Д.АМАРБАЯСГАЛАН: "ИРЭХ СОНГУУЛЬД НЭР ЦЭВЭР ХҮСҮҮСИЙГ ДЭВШҮҮЛНЭ" ГЭЛЭЭ. ТЭГВЭЛ ӨӨРӨӨ ЖДҮЧИН 4.5 ТЭРБУМЫН ХУЛГАЙЧ, ИРГЭДИЙН БОЛОМЖИЙГ ДАВХАР ХУЛГАЙЛСАН МАН-ын ЕНБД, ЗГХЭГД, САЙД Д.АМАРБАЯСГАЛАН НЭР ЦЭВЭР БИШ ТУЛ ЛАВ НЭР ДЭВШИХ ЭРХГҮЙ.ӨНГӨРСӨН УИХ-д МАН-ын ЖДҮЧИН ХУЛГАЙЧ 49 ГИШҮҮН БАЙСНААС 9 НЬ ЭНЭ УИХ-д БИЙ.ХҮҮК ӨӨРӨӨ,ДЭРГЭД НЬ ЕТГ-т СОДБААТАР, Ж.ЭНХБАЯР ГЭХ ТУС БҮР 4.5 ТЭРБУМЫН ЖДҮЧИД БНА.ЭДНИЙ ХЭЛСЭН ҮГ ҮЙЛДЭЛ 2 НЬ ИЙМ Л ЗӨРӨӨТЭЙ БНА.

Avatar

Нэргүй 2023-08-31 66.181.182.208

Сүржигнэхээ л болчих. Тийм байгаасай гэж мөрөөдөж, сэрүүн зүүдэлж горилох хэрэггүй гээ.

Avatar

Нэргүй 2023-08-31 66.181.160.89

Хог сайт элий балай юм тавьж хор хутгах аргаа хайгаад солиорч өгөх юм

Avatar

Чимэг гэгчид 2023-08-31 59.153.114.10

Энэ Чимэг гэгч цаагуураа нүүрсний хэргийг саармагжуулах гээд байна уу

Avatar

Нэргүй 2023-08-31 66.181.182.208

Сүржигнэхээ л болчих. Тэгээд өөрсдийнхөө мөрөөдөл, сэрүүн зүүдээрээ тийм болоосой гэж горилох хэрэггүй ээ

Avatar

Нэргүй 2023-08-31 202.21.107.38

Нөгөө МАНай алдарт шүлэгчин Мөнхбат нүүрсчин хайшаа алга болчихвоо. Ёстой жинхэнэ Үрлээгийн дараах поп нөхөр дөө

Avatar

зочин 2023-08-31 202.9.46.49

Энэ цаг үед шудрага үнэнд дургүй хулгайч луйварчдаа өмөөрсөн үнэний төлөө тэмцэж яваа засгийн тэргүүнээ муулсан засаг төрийг авах идэхийн донтой мөнгө хүүлэгчдээс яаж ангижруулж цэвэрлэх гээд байгаа юм бол доо

Avatar

Нэргүй 2023-08-31 103.215.14.2

Энэ засгийн ганц гялтайж байгаа сайд нь Энх-Амгалан шд. Хааа байсан тэр дээр үед дүү нь зээл аваа л биз дээ гэрээний дагуу төрд 8 жил ажилласан бол хэрэг юу байна.

Avatar

Нэргүй 2023-08-31 66.181.161.113

Bi bagsh xun ene said ix sain ajjillaj bgaa axiad daraagiin ix xyrald said xiivel olon xun bayarlana shuu.

Avatar

зочин 2023-08-31 202.55.188.37

Нэр цэьэр гэж хэн байгаа билээ.Хүүкийн хажуугаас гэхэд л бөөн авилгачингууд нэр дэвшихээр хошуурч байгаа юм гэсэн.ЭМ САЙД хийж бсан Мөнхсайхан билүү Дэнжийн 1000н нөхөр Ковидыг тараасан гэж мэргэжлийнхэн нь дүгнэдийм билээ тэгж байгаад мөнгө их хуссан маш их баяжсан гэдэг.Улсын 1р эмнэлэг ГССҮТг бараг хувичилж авсан гэж тэндхийнхэн шуугидаг жинхэнэ луйварчин а******н цагаан халатаар нуусан хулгайч гэж ярьдаг бичигддэг нөхөр нэр дэвшинэ гэж энд тэнд очиж худлаа амлаж явааг салбарынхан яриад байга

Avatar

123 2023-08-31 103.9.90.130

Насаараа мал маллаж хамгийн бага цалинг авч, 10 хүүхдээ өсгөж хүмүүжүүлсэн ээж минь өнөөдөр огт ажил хийж байгаагүй халамжийнхантай ижил тэтгэвэр авч байна. 500.0 байсан сая нэмээд 550.0 болж бгаам. Ээжийнхээ өмнөөс өр эмтрээд байхым.

Avatar

Нэргүй 2023-08-31 202.21.107.5

malchid ert tetgevert gardag bas olon huuuhedtei bol ert tetgevert garna. teheer eej chini zaluudaa tetgevert garsan um bish uu.

Avatar

Нэргүй 2023-08-31 202.72.245.121

МАН-д нэр цэвэр гар цэвэр хүн байлаа юу хаха. Худлаа попорсон хулгайч нар

Avatar

Е 2023-08-31 103.212.119.183

Үнээн Монголдд Цэвэр хүмүүс байхгүйэээ

Avatar

Нэргүй 2023-08-31 202.72.245.121

Энх-Амгалан руу ноцоод нөгөө хэдэн авилгач хулгайчаа хаацайлах тактик явж байна. МАН сөнөөсэй

Avatar

Нэргүй 2023-08-31 202.72.245.121

Энх-Амгалан энэ кабинетад уг нь хамгийн их санаачлалагтай сайн ажиллаж байгаа сайд нь юм шүү дээ. Даанч ажил хийж байгаа шударга хүнд дургүй юм даа. Аргагүй дээ. Өөрсдөө чадахгүй юм чинь хөлд нь чирэгдэхгүйн тулд дэгээдэж унагаагаад дээр нь гишгээд цааш явсан дээр гэж үзэж байна МАН

Avatar

цу 2023-08-31 139.5.216.228

Цэвэрлэх нь зөвшдээ. Яагаад тэнэгдүү хардалтаар хардаад байгаа юм. Яаж ийгээд хийж л байсан нь дээр.

Avatar

zochin 2023-08-31 202.72.245.194

tetgever churdeggui odoo nemeechee

Avatar

Нэргүй 2023-08-31 66.181.160.25

Zohiol ch yum shig, huuhdiin yaria ch yum shig sonin baidlaar bichih yum. Setguulch nar mungutei hunii zahialgaar niigmiig butargah ajild ih idevhtei oroltsoh ni aimshigtai.

Avatar

Нэргүй 2023-08-31 66.181.189.101

Оюуэрдэнэ л биш бол МАН дахиад гарсан ч яахав. Сайд нараас солих хүмүүс бол Хүрэлбаатар Чойжилсүрэн нар. Төрсөн дүү, троллуудаа хүртэл оролцуулан хэрэлдээд төрийн ажлыг хувийн өс хонзонтойгоо хольж хутгаад ямарч төсөл хөтөлбөр хөдөлгөх үнэр ч алга.

Avatar

Нэргүй 2023-08-31 66.181.160.89

Балай шахуу юм

Avatar

Зочин Нэргүй 2023-08-31 59.153.112.126

Нас биед хүрсэн,тусдаа амьдралтай тэтгэвэрт гарах болсон хүний бурууг ах дүүтэй холбоод буруутгаад байгаа нь үнэхээр инээдтэй .Дүү алдахад ах нь шоронд орох уу? Тэнэгтэхээ больцгоо

Avatar

Нэргүй 2023-08-31 202.72.245.121

тийшдээ. Юм хийж байгаа ганц сайдаа унагаах төлөвлөгөө явж байна гэж харж байна

Avatar

Зочин 2023-08-31 202.131.229.163

МАН бол АН-ыг бодоход аль хэдийн түрүүлээд алхчихсан улс орны өмнө тулгарсан бүх асуудлыг шийдэх чиглэлд. Ирэх сонгуульд ийм л үр дүн гарна. АН урагшлах байтугай хуучин нэр хүндгүй болсон улс төрч гэсэн хүмүүстэй зууралдсан хэвээрээ.

Avatar

1 2023-08-31 202.21.102.222

ahiad 8jileer songochihgui yu kkkkk, estoi duusah bailgui

Avatar

Нэргүй 2023-08-31 202.72.245.121

Тэд гэх МАН*ын хэдэн хулгайч түрүүлж алхаад чи эндээ юм ч бичих эрхгүй хана хүртэл чихтэй гээд айж хулмагнах цаг ирэх биз. МАН бол мангас. Монголын заяа их юм чинь нэг сайхан цаг ирж ардчилал дэлгэрэх биз дээ

Avatar

Нэргүй 2023-08-31 202.126.89.17

Ganbaatar bol jenko giin suganii us Ganbaatar yarihaas tsaashgui medleg dytmag hun gdg g ard tumen medne

Avatar

Нэргүй 2023-08-31 202.126.89.212

а.н женко хулгайчаар яадаг бна холбооны байр зарчихаад 1 хүүхнийг золиосонд түлхээд хүн чанараа харуулсан м.а.н ын хулгайчуудын холбогдсон бүх хэрэгт холбогдсон м.а.н даргын зөвлөх хийсэн нэр хугарахаар яс хугар гэж намын нэр хүндэд гай болж бгаа юм биш үү олон түмний сэтгэгдэл хэлээд бна ш дээ…

Avatar

Нэргүй 2023-08-31 66.181.161.202

Энэ АН-ынханы захиалгаар бичиж байгаа ядруухан харлуулалт уу?

Avatar

Нэргүй 2023-08-31 43.242.241.151

Харин ч Хөгжлийн банк, Нүүрсний хулгай гээд хүний өөрийнгүй МАН-ынхан анх зарлаж, цэвэрлэж бгаа. Хэрэв зөвхөн намаа бодсон бол эвлэрээл явж болох л бсан. Тэгсэн бол Хөгжлийн банк дампуураад, юун цалин, тэтгэвэр нэмэх манатай нүүрсний лиценз зардаг том далд бизнес байж л байх бсан.

Avatar

Нэргүй 2023-08-31 202.126.89.212

Нөгөө олон сайчууд ичээндээ орж энэ 2 оор туг тахиж сор залсан хэрэг сүржин эхлүүлж нам жим тэгэс хийгээд….эрх мэдэл гэдэг хүчтэйг харуулах юм биз дээ…

Avatar

Нэргүй 2023-08-31 124.158.65.131

Тэтгэвэрийн доод хэмжээгээ нэмэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-08-31 202.21.108.1

НДШ-ээ төлөөч улсаас халамж нэрээр мөнгө авчихаад сул мөнгө авчихаад ханахгүй байна .НДШ-ээ төлөөд наад үгээ хэл 124.158.65.131.

Avatar

Зочин 2023-08-31 66.181.189.9

МАН минь хурдхан бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг ядаж нэг 700 мянга болгоод өгөөрэй Улны 550 ын хэдэн хөгшид магнай хагартал баярлана даа Тэр 13 р маягт гэх амь нас сүйтэгсэн хүний эрхийг зөрчсөн хүнд сурталыг хурдан байхгүй болгоод өгвөл маш олон иргэн баярлана даа

Avatar

Зочин 2023-08-31 202.21.108.1

НДШ-ээ төлөөгүй халамж тэтгэвэр нэрээр улсаас зүгээр мөнгө авч байж нэмж өгөөч гэж яасан ичдэггүй шуламын бэрд хүн байна.Хувь тэнцүүлснээр өгсөн нь их юм.НДШ-ээ төлж байх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-08-31 202.126.88.65

УЛС ТОР АРИУСЧ ЦЭВЭРШИЖ БАЙЖ Л ЦААШ ЯВНА ЭНЭ ТАЛ ДЭЭР МАН УЛГЭР ЖИШЭЭ УЗУУЛЖ ЧАДАЖ БАЙГАА ХАРИН АН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН БАТТУЛГААРАА ДОНГОЛУУЛЖ ЯВСААР ЯМАРЧ ИРЭЭДУЙГУЙ БОЛСОН

Avatar

Нэргүй 2023-08-31 188.162.254.95

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-08-31 66.181.161.223

2024 оны сонгуульд АС ын зөрчилгүй залуу боловсон хүчнүүд гаргаасай ,инженер эдийн засагч , эрдэмтэн мэргэд ,хуульч мэргэжлийн хүмүүс БАС ЭХорон элгэн саднаа гэсэн үнэн сэтгэлтэй ,зөв бодолтой хүмүүс гаргаасай даа .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж