Өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт, Зүүн Азийн Залуучуудын наадмын аварга, "Мон-Алтиус" Ахлах сургуулийн сурагч Тогтбаатарын Отгонжаргалыг "Мон-Алтиус" дээд сургуулийн захирал М.Өсөхбаяр болон, багш нарын төлөөлөл хүлээн авч уулзаж, ахлах сургууль болон "Мон-Алтиус" дээд сургуульд үнэ төлбөргүй сурах эрхийн бичгээр шагнажээ.
"Мон-Алтиус" ахлах сургуулийн сурагч Тогтбаатарын Отгонжаргал "Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын наадмын жүдо бөхийн шигшээ барилдаанд Тайванийн Хуан Вень Итэй цаг сунган өрсөлдөж, торгуулиар ялсан. Ингэснээр Монголын багийн анхны алтан медалийг эзэн болж байв. Т.Отгонжаргал нь Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын уугуул, дархад охин. Тэрбээр 2020 оны самбо бөхийн өсвөр үeийн Улсын Аварга шалгаруулах 37 дугаар тэмцээнд амжилттай оролцож, аваргын алтан мeдаль хүртсэн амжилтыг үзүүлж байжээ.
Тэрбээр "Аав, ээж маань бидний төлөө бүхнээ зориулан дэмжиж ирсэн. Тиймээс надад ухрах эрх байхгүй. Аав, ээжийгээ баярлуулж, ДАШТ-дээ амжилттай оролцчихоод нутагтаа очно" гэв. Түүний ирээдүйн зорилго, мөрөөдөл нь Монголын олимпийн медальтай анхны эмэгтэй тамирчин болох. Энэ амжилтад хүрэхийн тулд өөрийгөө бүрэн дайчилж, хичээх болно" гэсэн юм.
Зочин 2023-08-30 202.21.107.9
Олимпын анхны медалийг чинь жүдогоор Сумъяа Риогоос мөнгөн медаль авчихаа биз дээ. олимпын анхны алтан меальтай тамирчин болохыг хүсдэг гээд ойлгомжтой бич л дээ.
Нэргүй 2023-08-30 66.181.160.101
Олимпын медаль авчихсан юм сан манай эмэгтэйчүүд уг нь хха 😅🤣
Нэргүй 2023-08-30 213.87.137.180
~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Нэргүй 2023-08-30 59.153.115.45
Анхны медаль авчихсан биш билүү юу болоод байна одоо ч МАН-ын сугнууд МАНгартуулсаар байгаад нийтээрээ МАНгар боллоо шүү
Нэргүй 2023-08-30 202.9.41.19
Улам хичээж насанд хүрэгчдийн дэлхийн аварга мөн олимпын медальтан болж Мохнгол түмнээ, Хөвсгөлчүүдээ баярлуулаарай. Хүн баярлуулах шиг сайхан зүйл хаана ч байхгүй.
Нэргүй 2023-08-30 103.212.118.216
Mundag ohin