Өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт, Зүүн Азийн Залуучуудын наадмын аварга, "Мон-Алтиус" Ахлах сургуулийн сурагч Тогтбаатарын Отгонжаргалыг "Мон-Алтиус" дээд сургуулийн захирал М.Өсөхбаяр болон, багш нарын төлөөлөл хүлээн авч уулзаж, ахлах сургууль болон "Мон-Алтиус" дээд сургуульд үнэ төлбөргүй сурах эрхийн бичгээр шагнажээ.
"Мон-Алтиус" ахлах сургуулийн сурагч Тогтбаатарын Отгонжаргал "Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын наадмын жүдо бөхийн шигшээ барилдаанд Тайванийн Хуан Вень Итэй цаг сунган өрсөлдөж, торгуулиар ялсан. Ингэснээр Монголын багийн анхны алтан медалийг эзэн болж байв. Т.Отгонжаргал нь Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын уугуул, дархад охин. Тэрбээр 2020 оны самбо бөхийн өсвөр үeийн Улсын Аварга шалгаруулах 37 дугаар тэмцээнд амжилттай оролцож, аваргын алтан мeдаль хүртсэн амжилтыг үзүүлж байжээ.
Тэрбээр "Аав, ээж маань бидний төлөө бүхнээ зориулан дэмжиж ирсэн. Тиймээс надад ухрах эрх байхгүй. Аав, ээжийгээ баярлуулж, ДАШТ-дээ амжилттай оролцчихоод нутагтаа очно" гэв. Түүний ирээдүйн зорилго, мөрөөдөл нь Монголын олимпийн медальтай анхны эмэгтэй тамирчин болох. Энэ амжилтад хүрэхийн тулд өөрийгөө бүрэн дайчилж, хичээх болно" гэсэн юм.
Холбоотой мэдээ