Т.Аюурсайхан нарын шүүх хурлыг хойшлууллаа

Т.Аюурсайхан нарын шүүх хурлыг хойшлууллаа

Т.Аюурсайхан нарын шүүх хурлыг хойшлууллаа

НЭМЭЛТ: 

-“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг есдүгээр сарын 12-ны 09.00 цаг хүртэл хойшлууллаа.

Т.АЮУРСАЙХАН: ШҮҮХ ХУРАЛДААНЫГ НЭЭЛТТЭЙ ЯВУУЛАХ ЁСТОЙ

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14:00 цагаас зарлагдсан юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан урьдчилсан хэлэлцүүлэгт оролцохоор ирэхдээ “Өнгөрсөн хугацаанд хуулийн байгууллагаас намайг олон удаа дуудсан. Дуудсан хугацаа бүрт нь хэлсэн цагт нь очиж байсан. Надад холбогдуулсан энэ хэргийг үнэн зөвөөр шийдэгдээсэй гэж хүсч байна. Одоо ч итгэлтэй байгаа. Гадаад томилолтоо ч цуцалж байсан. Тиймээс мөрдөн шалгах ажиллагааг аль болох шуурхай үнэн учрыг нь тунгааж өгөөсэй гэдэг байдлаар асуудалд хандаад явж байна. Энэ ч утгаараа надад нууж хаагаад байх юм байхгүй. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах ёстой гэж үзэж байгаа. Учир нь гүтгэлгийн чанартай, худлаа мэдээллүүд яваад байна. Тиймээс яг ямар асуудал болоод байгааг олон нийт нүдээрээ харах хэрэгтэй. Өнөөдрийн хуралдааныг ч нээлттэй явуулах талаар холбогдох хүсэлт тавина” гэв.

Эргэн сануулахад, Т.Аюурсайханыг нүүрсний хулгайн хэрэгт  яллагдагчаар татсан агаад өнгөрсөн гуравдугаар сард УЕП-ын зүгээс гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал оруулсныг УИХ хүлээн авсан билээ. Түүнд  Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан, гэмт бүлэг байгуулсан, хахууль өгсөн, авсан зэрэг хэрэгт яллагдагчаар татан шалгаж байсан бол уг 11 хүнийг шалгах мөрдөн байцаалтын явцад худал мэдүүлэг өгөх, гэрчид хууль бусаар нөлөөлсөн зэрэг зүйл анги нэмэгдсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол 2023-08-30 202.21.107.6

Жоомоо а**х гээд гэрээ шатаачих вий дээ МАН.

Avatar

E 2023-08-30 103.212.119.183

Hongor min nyalh huutei huniig horihgui bailguidee

Avatar

Нэргүй 2023-08-30 66.181.188.90

Нүүрсний хулгайг зөвхөн зогсооход л 1- рт төсөв алдаг далгүй болж бна, 2-рт инфляу буурч бна, 3-рт ажилнүйд эл багасаж бна гээд боддоо !!! Энэ мэтээр эдийн засагт эргэлт гарч бна.
40 бна уу,70 ч юмуу ИХ НАЯД гэдэг бол сансарын тоо шүү
Энэ их мөнгийг төлүүлээд улсын санд хийхэд эдийн засги йн үсрэлт болно биз дээ !

Avatar

Нэргүй 2023-08-30 66.181.188.90

Тэгэхлээр НҮҮРСЧДИЙГ шалган бүрэн илрүүлж, улс авах ыгаа авч, өгөх ялаа өгөх нь зөв байхаа !!!

Avatar

Нэргүй 2023-08-30 202.126.90.105

Нүүрсчдийг ялгаварлаж болохгүй шүү, МАН-ын АН-ын ялгаагүй, жигдхэн хусах хэрэгтэй ! Манай цагдаа, шүүх, прокурор МАН-ыхныг хусаад,АН-ынхнаас хээл хахууль аваад өнгөрөөж болохгүй шүү !!!

Avatar

Зочин 2023-08-30 103.10.23.189

Хулгай тэррээ тэргүй баригддаг. Миний хамгийн гол харамсаад байгаа юм нь энэ хулгайн их мөнгөөр Туул гол дээрээ хэдэн гүүр барьчихсан бол ядахдаа жоохон ч гэсэн түгжээ нь багахсан. Өнөөдөр бүхэл бүтэн хороолол бариад нэг ч улсын цэцэрлэггүй, нэг ч улсын сургуульгүй, ганц сургууль цэцэрлэгийн барилга барьчихна аа даа. Энэ хүмүүсийг ш.оронд хийж болно, гэхдээ энэ хүмүүс шоронд орсоноороо амьдрал сайхан болохгүй. Эцсийг эцэст жирийн иргэдэд аятай тавтай амьдрах орчин, цэвэр агаар л хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-08-30 66.181.161.160

Арай ч дээ

Avatar

Нэргүй 2023-08-30 202.131.225.242

Ганхуяг Аюурсайхан Нурлат гээд Аюурсайхны улны үснүүд ЭТТ ХК аас есөн сүвээрээ цус садартал цусалсан даа. Арай л дэндүү увиагүй, бүр хаан мэт байсан даа новшнууд. Бүх албан тушаалыг тэд авдаг бүх боломжийг зөвхөн тэд ашигладаг бүр сүүлдээ хүнтэй мэндэлж ч чадахаар больсон доо. Ганхуягаас эхлээд мэнд мэдэхээр хариуд нь ярвайж хардаг хурган дарганцараар ЭТТ дүүрсэн байсан. Хурган хулгайчдаар гэвэл дээр ч юм уу. Харин БЭТ Ганбат тэр хурган хулгайчуудыг зайлуулсанд баяртай байна.

Avatar

Нэргүй 2023-08-30 202.131.225.242

Эрдэнэбаяр отгонжаргал эрдэнэбат гээд ганхуягийн хулгайн бүлэглэлийн боолууд сэхсэн бацаанууд байсан даа. Отгонжаргал нь улны пяздаа приус 20 той хоншоор нь цоорхой коммисын израйл хар жиисэн, өвдөг нь цоорхой цэнхэр жийнс угалсан нам аюурсайхан 2 оо ярьсан халтар бацаан орж ирээд 2 жил тендер нүүрс шаагаад Жи 500 унадаг роллекс зүүдэг, roy robson canali digel bugati bocci hugo boss moreschi zara гээд улны бацаан нэрийг нь ч мэддэггүй брэндүүдээ өмсдөг болоод үнэн хурдан төрөл арилжсан даа.

Avatar

Нэргүй 2023-08-30 202.131.225.242

Бүгд өнөөдөр яллагдагчийн ширээн дээр сандаалж нүүрсний хулгайч гэгч пайз зүүгээд орон даяар цацагдаад гөлөг болоод байж байна. Намчин мангар бацаануудад хэлэхэд цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй, гэнэт идэх гэдсэнд цөвтэй гэнэт баяжих аминд халтай. Таван цаастай болж болно хүнтэй хүн ёсоор харьцдаг, мэндийн хариуд мэндэлчихдэг байх хэрэгтэй байсан юм шүү.

Avatar

Нэргүй 2023-08-30 98.37.80.18

Busad hulgaichuudaa yah gej bna aa

Avatar

Нэргүй 2023-08-30 213.87.137.180

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-08-30 66.181.181.48

Т.Аюурсайханы эсрэг улстөрийн зорилгоор бүлэг этгээдүүд ажиллаж байна гэсэн хардлага төрөхүйц үйлдлүүд харагдаж байна. Олон луйварчдын дургүйг хүргэсэн хүндээ. Нөгөө шалгаж байгаа олон их наядын толгой луйварчдыг нуувчнаас нь гаргах болоогүй юм биз дээ. АТГ, Прокурор хаачив гэмээр байна

Avatar

Нэргүй 2023-08-30 103.57.95.182

энэ луйварчин, хулгайч олигархи шүүх хурлыг нээлттэй явуулж харагдаач Тэнэг бэрд жүжигчин

Avatar

ХУУЛЬЧ 2023-08-30 202.9.46.77

ТЭГВЭЛ ТЭГЭЭД Л НЭЭЛТЭЙ ШҮҮХ ХУРЛАА ЯВУУЛААЧ ДЭЭ.,,,ХОРИХ ЗҮЙЛ ЭБШХ–Д БАЙХГҮЙ САНАГДАНА.,,,,

Avatar

Зочин 2023-08-30 103.10.23.189

№ 40 их наяд Монголбанкны ханш Ам Доллар Нийт Ам доллар
1 4,000,000,000,000.00 2013.12.31 $1,654.10 $2,418,233,480.44
2 4,000,000,000,000.00 2014.12.31 $1,886.79 $2,120,002,756.00
3 4,000,000,000,000.00 2015.12.31 $1,993.32 $2,006,702,385.97
4 4,000,000,000,000.00 2016.12.31 $2,489.53 $1,606,728,980.97
5 4,000,000,000,000.00 2017.12.31 $2,427.13 $1,648,036,981.95
6 4,000,000,000,000.00 2018.12.31 $2,642.92 $1,513,477,517.29

Avatar

Нэргүй 2023-08-30 103.10.23.189

7 4,000,000,000,000.00 2019.12.31 $2,733.52 $1,463,314,700.46
8 4,000,000,000,000.00 2020.12.31 $2,849.51 $1,403,750,118.44
9 4,000,000,000,000.00 2021.12.31 $2,848.80 $1,404,099,971.92
10 4,000,000,000,000.00 2022.12.31 $3,444.60 $1,161,237,879.58
$16,745,584,773.03

Avatar

Зочин 2023-08-30 103.10.23.189

40 их наяд нь ойролцоогоор тооцохоор 17-20 тэрбум ам доллар болж бна. Энэ хулгай 70 их наяд болсон гэж сонссон, тэгвэл энэ мөнгө ойролцоогоор 30 – 40 тэрбум ам доллар болох байх.

Avatar

Нэргүй 2023-08-30 192.82.64.153

үмхий луйварчин чамд Монголд юу ч хэлсэн хэн ч чамайг хулгайч л гэнэ түүхэнд үр хүүхэд чинь ч адил

Avatar

Зочин 2023-08-30 103.57.94.190

Гүтгэлэг үнэхээр яваад байгаа юм шиг. Бүлэг этгээдүүд түүнийг,хилс хэрэгт холбогдуулах гэж үнэхээр хүсээд байх шиг байна. Энэ нь тэдний сонгуульд чухал ач холбогдолтой бололтой. Хуйвалдаан их хүчтэй байх шиг байна. Үнэний төлөө тэмц. Хилс хэрэг хүлээж хэрхэвч болохгүй. Хүнийг яаж ч хохироож чадах араатнууд монголд цөөнгүй бий. Шүүх туйлын шудрага ажиллах хэрэгтэй.

Avatar

Чи улайн цайм 2023-08-30 59.153.114.10

Чи улайн цайм Аюурсайханыг хамгаалж байна. Хэдэн төгрөг авсан бэ? Эсвэл Аюурсайханы хамаатан биз

Avatar

Нэргүй 2023-08-30 103.212.118.22

Аюурсайхан авилгын хичээл нээлттэй заах юмуу

Avatar

Нэргүй 2023-08-30 66.181.160.127

аюураа эр хүн шиг ялаа аваад яваа чи өчнөөн цусалсан..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж