Украин: Дайнаас хойших хамгийн өргөн хэмжээний дроны халдлагыг хийлээ

Хуучирсан мэдээ: 2023.08.30-нд нийтлэгдсэн

Украин: Дайнаас хойших хамгийн өргөн хэмжээний дроны халдлагыг хийлээ

Украин: Дайнаас хойших хамгийн өргөн хэмжээний дроны халдлагыг хийлээ

Украины арми өнгөрсөн шөнө /2023.08.30/ ОХУ-ын зургаан дүүрэгт томоохон хэмжээний дроны халдлага хийлээ. Оросын хэвлэлд мэдээлснээр, энэ нь дайн эхэлснээс хойш тус улсын газар нутагт хийсэн хамгийн өргөн цар хүрээтэй халдлага болжээ.

Халдлагад өртсөн бүс нутгууд нь Москва болон түүний өмнөд хэсгийн Калуга, Рязань, Брянск, Орёл, баруун хойд хэсгийн Псков мужууд юм.

Псков нь Эстонитой ойролцоо оршдог. Зургаан муж дундаас Псков ганцаараа хохирол амсчээ. Тодруулбал, тус хотын нисэх онгоцны буудал цохилтод өртсөнөөр цэргийн тээврийн дөрвөн нисэх онгоц устжээ. Орон нутгийн албаныхан хохирлыг үнэлж буй тул өнөөдрөөс тус нисэх буудлын үйл ажиллагааг түр зогсоосон байна. Мөн хүний амь нас эрсдээгүйг мэдэгдлээ.

Брянск мужийн дээгүүр гурав, Орёлийн дээгүүр хоёр, Калуга, Москвагийн дээгүүр нэг нэг дрон тус тус нисч өнгөрснийг буудаж унагаасан гэв.

Эх сурвалж: THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж