Ц.Бямба-Отгон Улсын гарьд цолны мялаалгаа хийнэ

Ц.Бямба-Отгон Улсын гарьд цолны мялаалгаа хийнэ

Ц.Бямба-Отгон Улсын гарьд цолны мялаалгаа хийнэ
Ардын хувьсгалын 102 жилийн ойн Улсын баяр наадмаар найм даван үзүүрлэж, улсын гарьд цол хүртсэн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Цэдэнсодномын Бямба-Отгон цолны мялаалгаа есдүгээр сарын 3-нд хийх гэнэ. Түүнд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа Өвөрхангай аймгийн наадмын талбайд болох аж.
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Мягмарын Бадарч түрүүлж, арслан болсон бол Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэж, Монгол Улсын гарьд цол хүртсэн. Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаанаар Увс аймгийн Ховд сумын харьяат Сүлд биеийн тамир спортын хорооны бөх Монгол Улсын Даян аварга Н.Батсуурь Өвөрхангай аймгийн харьяат Улсын харцага Ц.Бямба-Отгоныг амлан авсан. Тэгвэл Өвөрхангай аймгийн харьяат Улсын харцага Ц.Бямба-Отгон Монгол Улсын Даян аварга Н.Батсууриар найм давж, Монгол Улсын гарьд цолны болзол хангасан юм.

Шинэхэн гарьд Ц.Бямба-Отгон 1995 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн. “Их Монгол хүчтэн” дэмжээ, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 034-р анги, Нутгийн буян группийн бөх юм.

Ц.БЯМБА-ОТГОНЫ АМЖИЛТ:

  • 2019-Өвөрхангай аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн "Аймгийн харцага" цол хүртсэн.
  • 2020-Өвөрхангай аймгийн баяр наадамд аймгийн арслан Б.Лхагвадоржид өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн.
  • 2022-Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд улсын гарьд Ш.Жаргалсайханаар дөрөв, улсын харцага Х.Гантулгаар тав, аймгийн заан Э.Батмагнайгаар зургаа давж " Монгол улсын харцага " цолыг хүртсэн.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сайн ах 2023-08-30 202.126.89.228

Гарди гэж бичнэ. Хоёрдугаарт засаг дарга нь эзгүй байгаа өвөрхангайхан
баяр наадам хийнэ гэдэг эвгүй асуудал. Намрын сар налайна. Хэд хоног хүлээсэн бол аймгийн нэр хүнд ок

Avatar

Нэргүй 2023-08-30 66.181.189.236

харж баясаж шимтэн үзэж дэмжиж явдаг бөхчүүдийн нэг шүү, хурдан хурц барилдаантай сайхан бөх. амжилт.

Avatar

Зочин 2023-08-30 66.181.161.254

Овжин байна. Цолны найрыг 2 удаа хийх нь. Тэр хэмжээгээр бэлэг шагнал хуримтлагдана.

Avatar

Нэргүй 2023-08-30 139.5.219.239

хүлээлт хэрэг байлаа , гэж харах , Бадарчаас допинг илэрсэн гэсэн шуугиан гараад байгаа , тэхлээр уг нь Арслан цол хүртэх магдлалтай л болоод байгаа гэж харах , за тэгээд наадамын комисс нь албан мэдээгээ хэзээ нийтлэж шийдвэрээ хэзээ гаргах юм бол оо .

Avatar

Нэргүй 2023-08-30 213.87.137.180

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-30 66.181.190.101

энэ сайхан гарьд маань допинг хэргэлэх шаардлагагүй төрмөл бөх юмаа. хэлэх үгээ бодож хэл жил дараалан цолоо ахиулдаг бөх ховор шүү увсынхан сөрөг ком бичээд байна уу

Avatar

Зочин 2023-08-30 66.181.166.196

Найраа хийчээд цолоо хураалгахад яах вэ дээ, допинг илэрлээ ч нэгэнт орлогод авчихсан юмыг эргүүлж өгөхгүй ширэн нүүрэлчихнэ ш дээ, энэ бөхчүүдийн ухаан гэж гүйцэгдэхгүй шүү

Avatar

ZOCHIN 2023-08-30 92.88.170.105

Nair naadmaa duusgax boloogui yum uu Namriin uliral exleed ajil albandaa orox tsag bolson bainaa

Avatar

Нэргүй 2023-08-30 43.242.243.127

Цол угаана гэдэгээ болчихоосой тэнэгтээд унахын

Avatar

Нэргүй 2023-08-30 202.21.126.30

Бичигдээгүй хууль л даа. Угаахгүй бол чам мэт нь бас хэл амаа билүүдээд нарийндаа хатсан нтр гээд эхлэх биз

Avatar

Бадарч тахар 2023-08-30 66.181.191.241

Цол угаана гэдэг чинь зарлагаасаа орлого нь хамаагүй илүү байдаг юм ! Өвөрхангайхан шинэ гарьддаа нисдэг тэрэг өгөх биз !!

Avatar

Зочин 2023-08-30 59.153.113.229

допингийн асуудал гайгүй л юм байх даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж