"Авлига хороолол"-ын маргаанд гуравдагчаар оролцох захиалагчдын хүсэлтийг хэрэгсэхгүй болгов

Хуучирсан мэдээ: 2023.08.30-нд нийтлэгдсэн

"Авлига хороолол"-ын маргаанд гуравдагчаар оролцох захиалагчдын хүсэлтийг хэрэгсэхгүй болгов

"Авлига хороолол"-ын маргаанд гуравдагчаар оролцох захиалагчдын хүсэлтийг хэрэгсэхгүй болгов

НЭМЭЛТ 15:20 ЦАГ.

“Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга, Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг товлох тухай” 6399 дүгээр захирамжийг гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргагч Б.Энхмаа, М.Оюун-Эрдэнэ, М.Амаржаргал, Б.Дэлгэрцэцэг, Б.Эрдэнэсайхан, С.Тэгш-Ерөөлт, Б.Батдорж, А.Алтаншагай, А.Солонго, Ө.Зоригт, Г.Түмэнбаярын өмгөөлөгч Б.Баяраа нарын гомдлоор өнөөдөр хэлэлцэж гомдлыг хангалгүй орхиж, захирамжийг хэвээр үлдээсэн байна.
Тодруулбал, авлига хорооллын маргаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан 11 захиалагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон захирамж хүчин төгөлдөр болжээ.

12:30 ЦАГ.

Нийтийн эрх ашгийг зөрчиж, усны сан бүхий газарт үерийн эрсдэл үүсгэж баригдаж буй "Авлига хороолол" гэх хотхоны барилгын ажлыг зогсоож, хоёр блокыг нураах захирамжийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар гаргасан. Гэвч хууль эрхзүйн хүрээнд тус барилгын ажил нь зөрчилгүй учир ашиглалтад оруулна гэдгийг тус компанийн удирдлагууд өнгөрсөн Баасан гаригт мэдэгдсэн.

“Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга, Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны наймдугаар сарын 10-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг товлох тухай” 6399 дүгээр захирамжийг гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргагч Б.Энхмаа, М.Оюун-Эрдэнэ, М.Амаржаргал, Б.Дэлгэрцэцэг, Б.Эрдэнэсайхан, С.Тэгш-Ерөөлт, Б.Батдорж, А.Алтаншагай, А.Солонго, Ө.Зоригт, Г.Түмэнбаярын өмгөөлөгч Б.Баяраа нарын гомдлоор өнөөдөр /2023.08.30/  хэлэлцэхээр болсон байна.

Тодруулбал, өнөөдөр 13:30 цагаас тус хэргийг хянан хэлэлцэх юм.

Эргэн сануулбал, "Онч шийдэл" ТББ-ын нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Барилга хот байгуулалтын яам, Улаанбаатар хотын ерөнхий архитектур, Барилгын хөгжлийн төв нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хоёр долоо хоногийн өмнө /2023.08.10/ болж таван шийдвэр гаргасан. Иргэдийн зүгээс "Авлига хороолол"-ын барилгын ажлыг зогсоох шийдвэр гаргасан ч үргэлжилж байгаад бухимдаж буй. Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээлэл өгч "Aqua garden" хотхоны газар үйл ажиллагаа явуулах хууль ёсны зөвшөөрөлтэй бөгөөд нийтийн эрх ашгийг харгалзаж, барилгын ажлыг цуцлах шийдвэр гаргах асуудлаар ажлын хэсэг гаргасан гэв. Тодруулбал, тухайн компанид зөвшөөрөл олгосон хүмүүсийг шалгаж, хуулийн дагуу арга хэмжээ авна гэлээ.
Улмаар наймдугаар сарын 18-нд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар авлига хороолол буюу "Aqua garden", "S.Outlet", "Шунхлай" шатахуун түгээх станцын барилгыг албадан буулгана. Барилгыг албадан нураах зардлыг эхлээд нийслэлийн төсвөөс гаргаж, дараа нь эдгээр компаниудаар нөхөн төлүүлэхээ мэдэгдсэн.
Одоогийн байдлаар "Aqua garden" хотхоны дөрвөн блок барилга баригдаж, хоёр нь 16-гаас дээш давхартаа орж, дулаалга, заслын ажлыг хийж буй. Эдгээрээс онцгой бүсэд орсон хоёр блок барилгыг албадан буулгах захирамж гарсан ч шууд хэрэгжих боломжгүй юм. Учир нь 16-аас дээш давхар барилга учраас барилгын ажил эхлүүлэх, түдгэлзүүлэх шийдвэр нь Барилга хот байгуулалтын яамны эрх хэмжээний асуудал болоод буй.
Хэдийгээр БХБЯ-наас барилгын ажлыг түдгэлзүүлэх шийдвэр гарсан ч мөн л хуулийн дагуу шийдвэр гарч байж хэрэгжинэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж