ЗӨСҮТ: Тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор нэг хүн нас барлаа

ЗӨСҮТ: Тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор нэг хүн нас барлаа

ЗӨСҮТ: Тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор нэг хүн нас барлаа

Зоонозын өвчин судлалын үндэсний төв өнөөдөр /2023.08.30/ тарваган тахлын сэжигтэй байж болзошгүй тохиолдлоор нэг хүн нас барсан талаар мэдээллээ. Тодруулбал, наймдугаар сарын 29-нд Говь-Алтай аймагт шалтгаан тодорхойгүй нас баралт бүртгэгдсэн байна.

Уг тохиолдлыг тарваган тахлын сэжигтэй байж болзошгүй гэж үзэн онош тодруулахаар ЗӨСҮТ-ийн мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр орон нутгийн Онцгой комисс, эрүүл мэндийн газар, ЗӨСТ-ийн хамтарсан баг голомтод хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна гэв.
Онош тодруулах лабораторийн шинжилгээг Ховд аймгийн ЗӨСҮТ-д хийх бөгөөд хариуг гарсан тухайн цагт мэдээлэх аж.

ЗӨСҮТ-ийн дарга Н.Цогбадрахын хэлснээр "Улсын хэмжээнд тарваган тахлын батлагдсан хоёр тохиолдол байна. Хүмүүсийн биеийн байдал сайжирч, тусгаарлалт дуусч эмнэлгээс гарсан. Сэжигтэй тохиолдлын хувьд өдөр бүр дуудлага мэдээлэл ирж байгаа учир их. Батлагдсан тохиолдлын хувьд нэг нь Говь-Алтай, нөгөө нь Улаанбаатарт. Эдгээр тохиолдлын нэгдүгээр хавьтлаас өвчилсөн хүн байхгүй.

Тарваган тахлын өвчлөлийн батлагдсан тохиолдол нэмэгдэхгүй байгаа ч ЗӨСҮТ-д өдөр бүр сэжигтэй гэх дуудлага мэдээлэл ирж байна. Энэ нь өвчлөл тархах эрсдэл их байгааг харуулж байгаа хэлбэр.

Ялангуяа төв суурин газарт халдварын сэжигтэй дуудлага их бүртгэгдэж байгаа нь хүмүүс анхааруулаад байхад тарвага агнаж зөөвөрлөж, махыг нь идэж байгаатай холбоотой. Болгосон мах боодог төдийгүй тарваганы түүхий эд ихээр зөөвөрлөж байгаа нь Улаанбаатарт тахал тархах өндөр эрсдэл үүсгэж байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-30 66.181.189.69

тахал дэгдвэл юун ковид цаашаа. чи өөрөө амттай мах идсэн байж болох ч элэг нэгт монголчуудаа хиараар нь үхүүлэх биологийн з****г болно гэсэн үг

Avatar

Нэргүй 2023-08-30 213.87.137.180

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-30 202.126.88.145

Уламжлал юм даа.Тарвагыг хавхаар биш даллаж буудаж агнаад бүүргэнээс нь салгахын тулд амь халууныг нь гартал хол газар хэсэг байлгах.Өвчихдөө гараа битгий эсгээрэй.Хамгийн чухал юм нь маш сайн болгож идээрэй.Боодог бол ер нь дэмийдээ.Сайхөн хуйхлаад түргэн буцалгагчид ялз чанаад идчихвэл асуудалгүй дээ.Түүхий мах осолтой шүү.Хотынхон даралаа байхгүй шүү.Иалчид бол бэлчээрээрээ тарвагатайгаа хамт баыдаг

Avatar

Хашир тарвагачны зөвлөгөө 2023-08-30 59.153.115.254

Энэ зурган дээрх тарвага хошгирч байна. Хошгирч байгаа тарвага толгойгоо байнга хөдөлгөдөг тул амь алдаж буудуулдаг гэмтэй. Үүнийг залуу анчид анхаарна биз.

Avatar

Нэргүй 2023-08-30 202.9.46.7

Засс, өлбөрч үхэх гж бгаа юм шиг мэрэгчээр хооллохоо больчих

Avatar

зочин 2023-08-30 66.181.166.196

тэр тарвага агнаад, идээд, зөөвөрлөөд байгаа улсдаа хатуухан хариуцлага тооцооч, өвдөхөөр нь эмчлээд л толгойг нь илээд байхаар давраад байна ш дээ

Avatar

Нэргүй 2023-08-30 66.181.160.38

Тарвага л идэж байвал үхсэн ч хамаагүй пм байна л даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж