Керчийн гүүрийг хамгаалахын тулд хөлөг онгоцуудыг живүүлжээ

Хуучирсан мэдээ: 2023.08.30-нд нийтлэгдсэн

Керчийн гүүрийг хамгаалахын тулд хөлөг онгоцуудыг живүүлжээ

Керчийн гүүрийг хамгаалахын тулд хөлөг онгоцуудыг живүүлжээ

Орос улс Керчийн гүүрийн дагуу хөлөг онгоцуудаа зориуд живүүлснийг хиймэл дагуулын шинэ зургаар илрүүлжээ. Энэ нь ирээдүйн болзошгүй дайралтаас хамгаалж буй үйлдэл юм. Гүүрний урд хэсгээс 100 орчим метр зайд долоон хөлөг онгоц живүүлснийг “Planet Labs”-ын зургаас харж болно. Энэ нь Керчийн хоолойн ам Хар тэнгистэй нийлдэг хэсгээс 24 км зайд байдаг хэсэг юм.

Украины нисгэгчгүй онгоц өмнө нь гүүрэнд хүрэхийн тулд уг маршрутаар явжээ. Гүүр рүү долдугаар сарын 17-нд "Sea Baby" нисгэгчгүй онгоцоор халдсан бөгөөд 850 кг жинтэй тэсрэх бодис хаясан. Тухайн үед “Maxar Technologies” хиймэл дагуулын компанийн авсан зургийг харахад гүүрний хойд хэсэг хамгийн их хохирол амсчээ.

Украины Батлан хамгаалахын тагнуулын газар наймдугаар сарын 22-нд ОХУ гүүрний ойролцоо зургаан гатлага онгоц живүүлэхээр төлөвлөж байна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: THE WAR ZONE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж