"Түүх, соёл, ёс, заншил нь Ромын папыг Монгол руу татсан"

"Түүх, соёл, ёс, заншил нь Ромын папыг Монгол руу татсан"

"Түүх, соёл, ёс, заншил нь Ромын папыг Монгол руу татсан"

Монгол Улсын Улаанбаатар хот дахь Апостолик тэргүүн, Кардинал Жиоржио Маренготой Ромын Пап Францисын айлчлалын талаар ярилцлаа.


-Та сайхан намаржиж байна уу. Ромын Пап Францис Монгол Улсад анх удаагаа айлчлах гэж байна. Бэлтгэл ажил гээд тун завгүй байна уу?

-Сайхан. Та сайхан намаржиж байна уу. Түүхэн айлчлалын бэлтгэл ажил их, маш завгүй хичээн ажиллаж байна. Ромын пап Францис маань  Италийн цагаар наймдугаар сарын 31-ний өдөр нисч, Монголд есдүгээр сарын 1-нд газардана.

Тэгээд есдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд Монгол Улсад анх удаа албан айлчлал хийх гэж байна.

Албан айлчлалтай холбоотойгоор ажлын хэсэг гарч, эв нэгдэлтэй ажиллаж байгаа. Монгол Улсын төрийн талаас Гадаад харилцааны яам, Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан бидэнтэй гар нийлэн ажиллаж байна. Манай Монгол дахь Ватиканы төлөөлөгчийн газраас бас хүмүүс томилон ажиллаж байна.

-Ромын Пап Францисын айлчлал дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа.  Монгол Улсад гэгээн ширээт айлчлал хийж байгаа түүхэн бөгөөд эв нэгдлийн бэлгэ тэмдгийг агуулж буй. Энэхүү айлчлалыг та юу гэж харж байна?

-Түүхэнд Гэгээн ширээт улс болон Монгол Улс хоорондын дипломат харилцаа урт удаан түүхтэй байж ирсэн. Тэртээ XIII зууны үед 800 жилийн өмнө Дөрөвдүгээр Иннокент Пап лам өөрийн төлөөлөгчөө Монголын Эзэнт гүрэн рүү илгээсэн. Итали гаралтай Плано Карпини гэдэг хүн Францын Лион хотоос гарч, жил хагасын дараа Хархорумд ирж Ромын Папын захидлыг өгсөн байдаг.

Тэр хүн Монголд хөл тавьсан баруун орны анхны төлөөлөгч байсан бөгөөд католик буюу загалмайн шашны санваартан байсан.

Тэр төлөөлөгчийн захидлыг Гүег хаан хүлээн авч албан ёсны хариуг Пап ламд илгээсэн байдаг. Тэр цагаас хойш пап ламын монгол хаадуудтай тогтоосон албан ёсны харилцаа эхэлсэн гэж үздэг. Тэр цагаас хойш Ромын Пап Монголд өөрийн биеэр хөл тавих боломж гараагүй. Тиймээс энэ түүхэн айлчлал өвөрмөц, гүн гүнзгий утгатай айлчлал болж байгаа юм. Ромын Пап Францис Монголд төрийн бас шашны тэргүүнээр албан ёсны айлчлалаа хийх гэж байна.

-Албан айлчлалын хүрээнд ямар асуудал хэлэлцэх бол гэсэн хүлээлт байна?

-Ромын Пап Францис энх тайвны төлөөлөгч болж, бадарчилж Монголд ирж байгаа. Монголын түүх, соёл, шашин, уламжлалыг дээдэлж, тэртээ 800 жилийн түүхэн харилцаагаа бататгахаар ирж буй. Мөн дээрээс нь Ромын Пап Францис олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн оюун санааны лидер учраас өргөн сэдвээр ярилцах байх. Мэдээж Монгол Улсын нөхцөл байдлыг дэлхийд харуулж, мэдүүлэх чиглэлээр сайн ажиллана.

Ази тивд орших Монгол Улсын онцлогуудыг харуулах боломжтой. Монгол Улсын Төрийн тэргүүнтэй олон улсад тулгамдаж буй асуудлын талаар ярилцана гэж бодож байна.

-Католик шашны сүсэгтнүүд гэгээн ширээтийг харж, уулзахыг хүсэх нь мэдээж. Тэдэнд пап ламтай уулзах боломж тохиох уу?

-Ромын Папын ойрын 50 орчим хүн байдаг. Тодруулбал, Гэгээн ширээт улсын ерөнхий сайд, гадаад харилцааны сайд, орлогч сайдууд бүгд ирж байгаа. Мөн төрийн өндөр дээд албан тушаалтнууд болон олон улсын хэвлэл мэдээллийн 75 сэтгүүлч нэг онгоцонд хүрэлцэн ирж байгаа. Үүнээс гадна олон улсын судлаач, сэтгүүлчид дэлхийн улс орнуудаас ирж байгаа гэдэг мэдээлэл байна.

Харин шашны зан үйлийг Хан-Уул дүүрэгт байрлах “Мөсөн өргөө”-д зохион байгуулахаар боллоо. Гэхдээ Монгол дахь загалмайн шашны сүсэгтнүүдийн тоо харьцангуй бага буюу 1500 орчим байдаг.

Түүхэн айлчлалын үеэр дэлхийн улс орнуудаас сонирхсон хүмүүс ирэх байх гэдэг үүднээс том багтаамжтай газрыг сонгосон. Бид “Мөсөн өргөө” цогцолборын 2500 хүний суудалтай үндсэн багтаамжаас багахан хасч тооцсон. Одоогоор мөргөлийн бүртгэл бараг дууссан байх. Гэхдээ сонирхсон хүмүүс манай youtube үндсэн суваг болон Монголын телевизийн сувгаар үзэж болно.

-Ромын Пап Францис Монголд айлчлах болсны гол шалтгааныг та юу гэж харж байна. Албан уулзалтуудаас гадна гэгээн ширээт Монголд юу үзэж, харах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн үү?

-Монголын ард түмэн өвөрмөц соёл, уламжлалтай ард түмэн. Арвин түүх, соёл, шашин, ёс уламжлалтай. Тийм учраас Ромын Пап Францис Монгол орон руу татагдсан байх. Орчин цагийн Монгол Улс тусгаар тогтносон, эрх чөлөөтэй, ардчилсан улс. Тэр утгаараа Монголд баяртайгаар ирэх гэж байна.

Та монгол хэлээр сайн ярьдаг юм байна. Хаана сурсан бэ?

-Би 20 жилийн өмнө Монгол Улсад анх ирж байсан. Тэр үед би 29 настай байлаа. Анх Монголд ирэхэд их өвөрмөц мэдрэмж төрсөн. Энэ газар нутаг, ард түмэн үнэхээр агуу түүх, соёлтой юм. Надад монгол хэл сурах цаг хэрэгтэй байсан. Одоо хүртэл суралцаж байна. Эхний гурван жил дан монгол хэл сурахад цагаа зарцуулсан. Тэгээд 2006 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод суурьшиж, тэндээ төслийн менежерээр ажиллаж, нэг төв байгуулсан.

Ерөөсөө Монголын түүх, соёл, шашин, уламжлалыг судлаад судлаад дуусдаггүй.

Надад илүү цаг байсан бол судалгааны чиглэлээр ажилламаар байсан. Харин 2020 онд Ромын Пап Францис намайг сонгож, загалмайн шашны хамба ламаар, 2022 онд Кардиналаар томилсон. Тийм учраас энэ чиглэлээр хичээнгүйлэн ажиллаж байна.

-Монгол дахь Ватиканы төлөөлөгчийн газар ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ. Монголчуудын хувьд сонирхолтой санагдаж байгаа учраас асууж байгаа юм шүү?

-Ватиканы төлөөлөгчийн газар нь 1992 онд Монголын Засгийн газрын хүсэлтээр Гэгээн Ширээт (Ватикан) Улстай дипломат харилцаа тогтоож, тэр хүрээнд байгуулагдсан. Бид хүмүүнлэг, соёл урлаг, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр олон тооны төсөл хэрэгжүүлсээр ирсэн. Тийм учраас манай гадаад мэргэжилтнүүд, монгол сүсэгтнүүд зөвхөн шашны зан үйл гэлтгүй олон төсөл дээр ажилладаг. Манай сургаалийн нэг онцлог нь амьдралаараа, үйлсээрээ хэрэгжүүлэх хэрэгтэй учраас шашин харгалзахгүйгээр бусдын сайн сайхны төлөө ажилладаг.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-30 68.146.199.167

Manai uvug deedes shashind tegsh erxtei xanddag bsan. Ene bol tuuxen ailchlal buguud Mongol ulsiin xuvid ner xundiin asuudal um.

Avatar

Уншигч 2023-08-30 66.181.161.201

Энэ хүн Монголд ирэх манай ёс заншилд сөрөг нөлөөтэй.. энэ хүн ирснээр есус христийн шашинд орогчидын тоо л нэмэгдэнэ. Өөр нэг их ач холбогдолгүй зүйл болно хэдэн доллар орж ирэх л байх. Тэгэхдээ алс ирээдүйдээ монголд тун үр дагавар чирч ирнэ дээ.

Avatar

Нэргүй 2023-08-30 172.59.184.77

p**a chin zaaval 9 sariin 1 nd irj tugjrel deer tugjrel nemdeg s** ve

Avatar

Zochin 2023-08-30 66.181.161.26

GHGHGIZZ

Avatar

Нэргүй 2023-08-30 213.87.137.180

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-30 202.9.41.19

Монголыг дэлхийд суртчилах бас нэг боломж гэж үзэж байна.12-р зуунд Монгод олон шашин нэг дор эвтэй найртай байрлаж ирсэн түүхтэй. Манай улс буддын шашинтай ч гэсэн загалмайн шашны тэргүүнийг урьж байгаа нь бид эв нэгдлийг эрхэмлэдэгийн баталгаа юм. Айлчлал үр дүнтэй сайхан болж өнгөрөөсэй гэж хүсэх байна.

Avatar

Нэргүй 2023-08-30 103.57.95.182

Баяр хүргье! Айлчлалад амжилт хүсье

Avatar

Нэргүй 2023-08-30 202.55.188.120

er em huuhed hucherhiilegch , balai chutgur dald or

Avatar

Нэргүй 2023-08-30 156.146.35.182

монгол лам нар нь хүчин хийсэн баримттай. энэ хүний баримт байхгүй шүү..

Avatar

Нэргүй 2023-08-30 66.181.190.82

hole bible заалгүй шууд бадар барих юмуу. энэ ерөөсөө бишээ.

Avatar

уб 2023-08-30 66.181.190.82

паап усан баталгаа усан жавтий хүртээх or хүртэхээр ирэх юмуу. бараг мөсөн өргөөн мөсөн жавтий. гэсгээж жоохон сойж байгаад хөлсийг нь морины хусуураар сайн хус

Avatar

Зориг 2023-08-30 202.21.100.210

Яагаад урд хөршийн телевизийн сувгаар давхар дамжуулана гэж ашиглууулаад байгаа бус уу

Avatar

69 2023-08-30 66.181.190.82

live -аар шууд дамжуулаарай.

Avatar

Зориг 2023-08-30 202.21.100.210

Яагаад Хятадын телевизын сувгаар дамжуулана гэж. бас л ашиглуулчихлаа шдээ. Ойлголт буруу өгөгдөнө. Зөвхөн Монголын телевизын сувгаар дамжуулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-08-30 66.181.191.224

тавтай морилоорой

Avatar

Нэргүй 2023-08-30 202.126.88.218

Хагас коммунист улс болсон шдээ нэг намын дарангуйлал тогтсон улсдаа

Avatar

Ил чаваас 2023-08-30 107.77.229.172

Ямар муухан ядруу ярилцлага вэ

Avatar

хулхи ардчилалтай 2023-08-30 103.57.92.27

Ардчилал нь хулхи, АН нь алга болсон

Avatar

Нэргүй 2023-08-30 66.181.190.82

за сүртэйн. шашин нь ч гэсэн хульхи.

Avatar

Нэргүй 2023-08-30 98.193.13.144

Ha ha, yag yag. neg kinuun deer zagalmai erh maani bugdiig ni zuuchihsen nohor tavargaj yavdag daa. Mongolchuud yag ter…

Avatar

алла хуралдах нь ээ 2023-08-30 66.181.190.82

ха ха. муми кино. релик аль нэг нь ажиллах ёстой биз дээ. ккк. фараон пирамид бунхан сүнс сахиус. куран энгийн хэллэгтэй ойлгомжтой. гоёо орчуулчихсан

Avatar

🌹 2023-08-30 66.181.190.82

h🥀h🥀h🥀h🥀h🥀h🥀h

Avatar

Нэргүй 2023-08-30 66.181.183.113

Үхсэн элэнцэгний ардчилсан улс байх уу. Ёстой зэрлэг нийгэмд шилжсэн улс гэвэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж