П.Наранбаяр: Сурагчийн дүрэмт хувцас биед сөрөг нөлөөтэй

П.Наранбаяр: Сурагчийн дүрэмт хувцас биед сөрөг нөлөөтэй

П.Наранбаяр: Сурагчийн дүрэмт хувцас биед сөрөг нөлөөтэй

ХҮН намаас ЕБС-ийн дүрэмт хувцсыг өөрчлөх санал гаргаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.  Энэ талаар ХҮН намын УЗ-ийн гишүүн Ц.Алтансор " Дүрэмт хувцасны гол үүрэг бол ЕБС-ийн сурагчдыг хувцсаар жигдрүүлэх, хэн нэгнийг нь ялгаварлан гадуурхалтад өртүүлэхгүй байх, жигд, тэгш, шударга гэсэн сэтгэлгээг хүүхдүүдэд суулгах зорилготой. Гэтэл 10 жилийн өмнөөс Монгол Улсын ЕБС-ийн сурагчид өмсөж  буй дүрэмт хувцас нь хүүхдийн эрүүл ахуй, өсөлт хөгжил, бие бялдарт сөргөөр нөлөөлөхөөс гадна эцэг эхчүүдийн санхүү, эдийн засагт  сөрөг нөлөө үзүүлж байна. Түүнчлэн  хүүхдийн биед саад учруулж, хөлс гадагшлуулдаггүй, үнэ нь өдөр байгаа талаар иргэд байнга шүүмжлэлтэй хандаж ирлээ.

Тус дүрэмт  хувцас дунджаар 100-250 мянган төгрөгийн үнэтэй байна. Дөрвөн хүүхэдтэй айл гэхэд сая гаруй төгрөгөөр хувцас худалдаж авах санхүүгийн асуудалтай тулгарч байна. Олон улсад 5-10 жил тутам хүүхдийн биеийн өсөлт хөгжлийн судалгаа явуулж, дүрэмт хувцас өөрчлөх шаардлагатай бол шинэ санал, санаачилга гаргадаг.

Олон улсад  эцэг эхчүүд, сургуулийн захиргаа, хүүхдүүд ярилцаад, санаа гаргаад өөрсдөө дүрэмт хувцсаа сонгодог жишиг бий. Жишээлбэл, Англи, Финланд зэрэг хөгжингүй орнуудад логогүй, зөвхөн өнгө зааж өгөөд амьжиргааны түвшнээс хамааран худалдаж авах боломжийг олгодог. Тухайлбал, поло футболк нь энгийн хийцтэйгээс гадна хүүхдийн биед тав тухтай, хичээлийн дараа өмсөх боломжтой. Өнгийг нь зааж өгөөд иргэдэд сонголтыг өгье. Энэ футболк нь даавуун материалтай, 15-30 мянган төгрөгийн үнэтэй байна.

Дүрэмт хувцсыг шинэчлэх зайлшгүй шаардлага үүсчээ. Нэг хэвшмэл, баригдмал, цөөн үйлдвэр цөөн тоогоор гаргадаг, эрэлт, өртөг өндөртэй байгаа тул энэхүү санаачилгыг гаргаж байна. Энэ санаачилгыг 2000 гаруй хүн дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Иймд цаашдаа мэргэжлийн болоод хариуцсан байгууллагад хандах болно. Мөн uih.mn сайтад санал асуулга явуулна" гэлээ.

Мөн ХҮН намын ТУЗ-ийн гишүүн П.Наранбаяр "Нүсэр бус төсөр байлгах үүднээс өнгө ижилсүүлэн хүүхдийн дүрэмт хувцсыг шийдээчээ гээд холбогдох байгууллагад хандаж байна. Бүгд дүрэмт хувцаснаас татгалзана, өөр болно гэсэн үг биш. Сонголтыг л олгооч гээд байгаа юм. Эцэг эхчүүд энэхүү санаачилгад талархалтай хандаж байна. Улсын хэмжээнд тавьсан хатуу стандартаа эргэж харах саналыг гаргаж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-30 202.55.191.130

Зөв л юм ярьсан байна. Амьдрал юм чинь шийдэх л асуудлын нэг шүү дээ. Попуудыгаа дагаж намирсаар байгаад худлаа том том баасан юманд л дуртай болж дээ.

Avatar

Нэргүй 2023-08-30 66.181.183.102

МАН-ын Анужин дээлний хээ ярьдаг шиг юм болох нь шив дээ.

Avatar

Нэргүй 2023-08-30 66.181.183.102

Том асуудлаар дуугарч байхад яадаг байна даа, том сэтгэж томоор харж чадахгүй л байна даа ХҮН, ялих шалихгүй жижиг асуудлаар хөөцөлдөөд байвал жижгэрсээр арчигдана даа.

Avatar

Нэргүй 2023-08-30 103.57.93.250

түгжрэл бурхан болсон хүний цуваа биш. бодлогын түгжрэл.яармагийн хороолол дундаа сургууль цэцэрлэг төлөвлө даа бөх гуай.

Avatar

Нэргүй 2023-08-30 103.57.93.250

хувцас ярих уу. сургуулийн хүрэлцээ ярих уу. түгжрэл цэцэрлэг

Avatar

Нэргүй 2023-08-30 213.87.137.180

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-30 38.42.106.107

Зөө хийдэггүй юм аа гэхэд өөр ярих юм олддоггүйн болуу энэ хэдэд маань

Avatar

Нэргүй 2023-08-30 103.57.93.250

одоо болио. форумын мөнгийг улсаас нэхэх гээд байгаа юм уу. сонгууль дөхсөн юм уу. аваад өгөх гээд юм уу. шүүмж байж болно гаргалаа шийднэ хэлээч

Avatar

Зочин 2023-08-30 66.181.191.42

Яг хичээл эхлэх болохоор ярих юм . Эртхэн 6 7сард ярихгүй үхсэнээ хийж байсан юм бээ . Элий балай нөхөр үү дээ

Avatar

bodit unen 2023-08-30 192.82.66.41

zzz hij yumaa olj ydsin bs ng mungu bosgoh arga uu. naad pormni chn edelgee 1 jil tesehuu. tgd ch mongol shig huitnii ulirald zohimjgui yum bna. uur hih ajil alga uu muruuruu huvin surguulinhaa pormig l yri za

Avatar

ХХУУЛЬЧ 2023-08-30 202.9.46.77

ЦАГ НЬ БОЛООГҮЙ Л ДЭЭ. ХАРИН ҮНИЙГ ХЯМДРУУЛАХ ТАЛААР САНАА ЗОВОХ НЬ ЗӨВ ШҮҮ.,,,,

Avatar

зочин 2023-08-30 66.181.190.179

Энэ санаагаа ХҮН нам аль хавар ярьж байхгүй дээ. 9 сарын 1-тэй тулгаж ярихийн.
Намын асуудал биш шүү дээ микрофоны өмнө сүрэглэж зогсоод л.

Avatar

Нэргүй 2023-08-30 202.9.46.146

Маш зөв, дэмжиж байна.

Avatar

Нэргүй 2023-08-30 183.177.97.14

ОЛОН ЯДУУ ИРГЭДЭД ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА

Avatar

э****з 2023-08-30 66.181.161.175

хурлийз царайтай энэ нэг нөхөр Монголын маань олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр зураг хөрөгөө тавьж гараад байх юм … дүргүй хүрмээр

Avatar

ХҮН 2023-08-30 202.126.89.48

Ер нь эр эм гэж ялгах ч буруу.эр эм гэсэн ялгааг халах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-08-30 66.181.160.118

Үнэ нь ч яахав, хамгийн гол нь хүүхдийн эрүүл мэндэд хоргүй л байх хэрэгтэй!!! Үйлдвэрлэгчид материалын хямдыг нь бодоод хөлс нэвтрүүлдэггүй, "амьсгалдаггүй" материалаар хийсэн хувцсыг хориглох хэрэгтэй!!!

Avatar

Зочин 2023-08-30 122.201.23.226

ХҮН одоо болно хүүхдийн хувцаснаас өөр ярих юм алга уу

Avatar

Нэргүй 2023-08-30 66.181.160.118

Чиний хүүхдийн төлөө л хэлж байна шүү дээ!!

Avatar

Давар 2023-08-30 59.153.115.247

Будаач будаач гэхээр сахлаа будав гэж. Энэ ХҮН зүгээр л байгаа даа. Сонгууль ойртоод оноо цуглуулах гээд аргаа барж байх шив.

Avatar

Нэргүй 2023-08-30 103.57.93.112

Санал болгож байгаа хувцасаа танай намэхний ээлжид аваад өгчих хөө

Avatar

з 2023-08-30 66.181.191.220

тэнэгүүд

Avatar

Нэргүй 2023-08-30 202.131.238.26

сонгууль ойртох тусам энэ мэт нөхдийн өвчин улам хурцдана шүү

Avatar

зочин 2023-08-30 103.57.93.122

Хичээл эхлэхэд 2 хоног үлдчээд байхад гэнэт ухаан орж тэнэгтдэгээ хэзээ болих вэ?

Avatar

Нэргүй 2023-08-30 43.242.243.127

Эрэгтэй хүүхэд поло цамц өмд, охидууд мөн поло цамц юбка өмсөх хэрэгтэй ханцуйтай одооны форм бол хүүхэдэд маш тээртэй хөлөрдөг халуун өмсөж тайлхад төвөгтэй муу материалаар хийдэг бөөсөрцөн өмд нь салтаа нь амархан урагдах жишээний энгийн даавуун сурагч өмд поло цамцтай байхад хүүхэдийн хөдөлгөөнд маш эвтэйхэншд

Avatar

Нэргүй 2023-08-30 216.38.195.74

-r?;

Avatar

Нэргүй 2023-08-30 216.38.195.74

_ #; _

Avatar

Нэргүй 2023-08-30 203.98.76.4

ТОРГОНЫ МААНЬ ХЭЭНИЙ ХУУЛЬ ГЭДЭГ ШИГ Л

Avatar

Нэргүй 2023-08-30 216.38.195.74

fb den mongols,
xolbo ? -#- 1;

Avatar

Ha 2023-08-30 66.181.182.147

Тэнэгтэх юмаа хувцаснаас болоогүй харин сургууль яаж барих уу гэж ярь

Avatar

Зочин 2023-08-30 202.126.89.51

Ядуус нь хулгайч баячуудад чирэгдэж ядуусын хүүхдүүд хулгайч баячуудын хүүхдүүдийн хөлд чирэгдэж зовж үхэж байна.

Avatar

Кса 2023-08-30 202.126.90.88

Тэнэг намаас дебиль санаа гарах юм. Энийг чинь хэдэн жилийн өмнө туршаад баян, ядуугийн ялгаа гарах юм байна аа гээд больчихсон шүү дээ. Яана даа яана, энэ дебилүүдийг.

Avatar

Тэнэгүүдэд 2023-08-30 66.181.166.78

Үйлдвэрлэгчид нь үйлдвэрлэхээс өмнө, эцэг эхчүүд худалдан авахаас өмнө энэ асуудлаа ярьдаггүй цаг нь тулахаар олон юм ярих нь зүгээр л шоудалт. Өнгөрсөн хавар юм уу эсвэл өвөл ярих ёстой байтал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж