Хувийн мэдээллээ оруулаад оюутны зээлд хамрагдах боломжтой

Хуучирсан мэдээ: 2023.08.30-нд нийтлэгдсэн

Хувийн мэдээллээ оруулаад оюутны зээлд хамрагдах боломжтой

Хувийн мэдээллээ оруулаад оюутны зээлд хамрагдах боломжтой

“Чамайг дэмжье” арга хэмжээ нь оюутан залууст сургалтын төлбөрийн зээл болон тэтгэлэг олгох, тэднийг цагийн ажил хийх нөхцөл боломжоор хангах зорилготой. Энэ нь хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр оюутанд нэг жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож, 200 гаруй оюутанд зээл олгожээ. Харин энэ жилийн хувьд санхүүгийн бодит туслалцаа үзүүлэхээс гадна компанийн стратегийн дагуу оюутан залуусыг чадваржуулж, тэдэнд урам зориг өгсөн юм. Компанийн стратегийн хүрээнд тус арга хэмжээг өнгөрсөн Бямба гариг буюу наймдугаар сарын 26-нд зохион байгуулжээ.

Энэ жилийн тухайд нийтдээ 100 гаруй оюутан залуус оролцож, ирээдүйдээ хөрөнгө оруулах зорилго нэгт үе тэнгийнхэнтэйгээ уулзаж, салбартаа үнэлэгдэн шинийг санаачилж буй эрхмүүд өөрсдийнхөө илтгэлийг хэлэлцүүлжээ. Мөн арга хэмжээний үеэр “Боломж” хэсэгт оюутнуудад зориулсан сургалтын төлбөрийн зээл, ажлын байрны мэдээлэл, хамтдаа хөгжих хүрээлэл зэргийг багтааж өгсөн байна.

Энэ үеэр гурван илтгэгч өөрийн туршлагаасаа хуваалцлаа. Тодруулбал, “Ажлын талбарт хэрэгтэй суурь ур чадварууд” сэдвээр “Титан Си Ар Эй Зээлийн мэдээллийн сан" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Энхцацрал туршлагаасаа хуваалцав. Тэрээр Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр 2021 оны аравдугаар сараас "Sainscore" брэндийг хөгжүүлэн ажиллаж буй. Түүний хувьд ажлын гараагаа Мобиком корпорациас эхэлж, Шинэ бизнес хөгжлийн албаны мэргэжилтнээс эхлээд Стратеги төлөвлөлтийн албаны захирал хүртэл дэвшин ажилласан. 11 жил ажилласны дараа магистрын зэргээ хамгаалахаар 2018 онд Бостоны Их сургуулийг зорьсон аж.

Тэнгэр телевизийн контент бүтээгч А.Доржпалам “Polymath байцгаая!” сэдвийн хүрээнд оюутнуудын асуултад нээлттэй хариулж, яагаад шинжлэх ухааны чиглэлээр контент бүтээх болсноо, мөн бичлэг бүтэх үйл явц, цаашдын зорилгынхоо талаар ярилцав.

Түүний дараа “Тэтгэлэг ба Боломж” сэдвээр “Ful.bridge” цахим хуудасны үүсгэн байгуулагч Б.Оюу илтгэлээ танилцуулсан ба тэрбээр “Southern Illinois” их сургуулийг Фулбрайтын тэтгэлэгээр төгсжээ. Дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болох Кембрижийн Их сургуульд санхүүгийн чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан. Тэрбээр илтгэлдээ тэтгэлгийн материал илгээхдээ юуг анхаарах, эсээ хэрхэн бичих, ярилцлагад яаж бэлтгэх зэрэг арга барилаасаа харамгүй хуваалцсан юм.

Сургалтын төлбөрийн зээл: Хэрэв сургалтын төлбөрийн асуудал тулгарч байгаа бол oyutan.numur.mn хаягаар нэвтэрч, хувийн мэдээллүүдээ оруулан оюутны зээлд хамрагдах боломжтой.

Цагийн ажил ба “Чамайг дэмжье” хүрээлэл: Сурч байх хугацаандаа хамт олонтой болж, үе тэнгийн найзуудтайгаа нэгэн зорилго дор нэгдэж, шинийг санаачлах зэрэг давуу талтай.

Ayanga store: Бүтээмжтэй суралцахад технологийн бүтээгдэхүүнүүд зайлшгүй хэрэгтэй. Гагцхүү баталгаатай, чанартай, найдвартайг нь сонгох нь чухал бөгөөд энэ бүх шаардлагыг хангасан бүх хэрэгслүүдийг “Numur” аппаар дамжуулан “Ayanga” дэлгүүрээс лизингээр авах боломжтой.

Л. Энхтуул

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж