Цагаан ордон Кремлийг чичлэв

Цагаан ордон Кремлийг чичлэв

Цагаан ордон Кремлийг чичлэв

"Вагнер" бүлгийн тэргүүн Евгений Пригожинийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хөнөөсөн гэж АНУ-ын засгийн газар үзэж байгааг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн мэт санагдах мэдэгдлийг Цагаан ордон өчигдөр /2023.08.29/ хийжээ.

Тодруулбал, Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мэдэгдэлдээ, "Кремль өрсөлдөгчөө устгадаг олон жилийн түүхтэй гэдгийг бид бүгд мэднэ. Энэ бол Кремлийн түүх. Хэрэв бид нэг алхам ухрахаад, эргэн харвал энэ бүхэн Оросын дотоод үйл ажиллагааны доголдолоос үүдэлтэйг харж болно. Оросын дайчин, өөрөө хүйтэн цуст алуурчин /Пригожин/ ОХУ-ын засгийн газар Украинд ямар ч шалтгаангүй дайн хийж байгаад маш их бухимдаж, Кремлийн бүтэлгүй бодлогыг шүүмжилсэн. Та түүнээс шууд сонссон. Тиймээс тэрээр дайн хэрэггүйг уриалж, Путинтай тохиролцоонд хүрэхээсээ өмнө Москваг чиглэн явсан. Гэрээ байгуулснаас хоёр сарын дараа тэр алагдлаа. Тиймээс энд юу болсон нь тодорхой байна" гэж мэдэгдэв. Мөн тэрбээр Пригожиний үхлийг урьдаас таамаглах боломжтой, урьдчилан мэдэж байсан" гэжээ.

Үүний зэрэгцээ Пригожиний үхлийн талаар АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт ярихдаа, "ОХУ-д Путины оролцоогүй зүйл олон байдаггүй" гэсэн.

Пригожин өнгөрсөн долоо хоногт онгоцны ослоор нас барсан. Түүнтэй хамт "Вагнер"-ын хоёрдугаар командлагч Дмитрий Уткин болон хэд хэдэн гишүүн нэг онгоцоор зорчиж явжээ. Одоогоор Пригожиний онгоц сүйрсэн шалтгаан тодорхойгүй байгаа ч мэргэжилтнүүд үүнийг Путины тушаалаар хийсэн гэж итгэж байна. Аврагчид 10 хүний цогцсыг олж, өнгөрсөн Ням гаригт хийсэн ДНХ-ийн шинжилгээгээр Пригожиний цогцсыг баталсан.

Ослын дараа хийсэн мэдэгдэлдээ Путин, Пригожинийг "хэцүү хувь тавилантай" хүн байсан хэмээгээд "амьдралдаа ноцтой алдаа гаргасан" гэдгийг онцолсон.

Пригожины үхлийн талаар албан ёсны тагнуулын дүгнэлт гарах эсэхийг Цагаан ордон мэдээлээгүй. 

ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2023-08-30 66.181.160.49

оросын тагнуулын байгууллага маш сайн ажиллаж байна гэсэн үг.

Avatar

хуульч 2023-08-30 88.125.82.223

хууль ёсны төр гэдэг нь ард түмэн сонгож баталгаажсан удирдлагыг хэлнэ. төрийнхөө эсрэг босно гэдэг нь ард түмний л эсрэг гэсэн үг тийм биз. рөийн эсрэг гэмт хэрэг нь аль ч улсад хүнд ялтай байдаг биш билүү ..

Avatar

Нэргүй 2023-08-30 213.87.137.180

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-30 202.21.107.49

Бүх юм ойлгомжтой ш дээ Энд нэг их эргэлзээд байх зүйл байхгүй Тэр их зэвсэгтэй хамгаалалтай хүнийг өөрийнхөө нутагт хаанаас хэн устгасан нь тодорхой

Avatar

Нэргүй 2023-08-30 66.181.160.124

хог сайтын янхантуяа ам хэлээ мэдэж гиншээрэй

Avatar

Нэргүй 2023-08-30 122.201.23.83

Үнэн л хэлсэн бн.

Avatar

Нэргүй 2023-08-30 192.82.64.153

Ялж чадахгүй бол даЙНАА ЗОГСОО ДОО пУТИН

Avatar

Нэргүй 2023-08-30 66.181.160.118

Энэ сурвалжлагч бүсгүй "мэргэжилтнүүд үүнийг Путины тушаалаар хийсэн гэж итгэж байна" гэж бичсэн атлаа "Цагаан ордон Кремлийг чичлэв" гэж ирээд өдөөн хатгасан гарчиг өгдөг нь ямар зорилготой юм бэ??? Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын хэлсэн үгэнд "Пригожиныг Путин алсан" гэж хэлээгүй л байна шдээ?!? Хувийн үзэл бодлоо хэвлэлээр ингэж түгээх нь сэтгүүлчийн ёс зүйд нийцэхгүй шүү111

Avatar

Нэргүй 2023-08-30 66.181.160.118

Fox News гэдэг чинь Д.Трампын талыг илтэд баримталдаг, хэт улс төрждөг TV шүү дээ!! Такер Карлсон гээд улангассан нөхрийн ТВ!!!

Avatar

Зочин 2023-08-30 66.181.160.8

Америсаад байх юм байхгүйээээ.. Путин, Пригожиныг нухна гэдгийг Орос цэцэрлэгийн хүүхдүүд ч мэдэж байсан шдэ …Харин яаж ? гэдэг нь л сонин байсан ..

Avatar

зочин 2023-08-30 103.212.117.11

..ҮНЭНДЭЭ ЭСГИЙ ХИЙХ ГАЗАР НОХОЙ ХЭРЭГГҮЙ ГЭДЭГ ШИГ БУСАД УЛСЫН ДОТООД АСУУДАЛ ТА НАРТ ЯМАР ХАМАА БАЙХАВ ДЭЭ…

Avatar

Нэргүй 2023-08-30 216.38.195.74

– ?

Avatar

Зочин. 2023-08-30 103.57.94.48

Байдан Трампын үйлийг нэг үзэж байна даа.. Америк ч өрсөлдөгчөө алдаг туршлагатай. Кеннедийн удмын нэр дэвшигч бас л буудуулах байх даа..

Avatar

зочин 2023-08-30 66.181.190.203

оросын дотоод үйл явдал өмхий амеоикуудад ямар хамаа байнаа.

Avatar

Нэргүй 2023-08-30 66.181.188.90

Чи Оросын өмнөөс боогоод үх л дээ хө, бас зүгээр ш дээ !

Avatar

Нэргүй 2023-08-30 202.55.188.43

Америкийн виз гарчуул гуяа алгадаад нисээд очно доо энэ. Оросод бол очоод онигор монголоид гээд зодуулаад ирнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж