Цагаан ордон Кремлийг чичлэв

Хуучирсан мэдээ: 2023.08.30-нд нийтлэгдсэн

Цагаан ордон Кремлийг чичлэв

Цагаан ордон Кремлийг чичлэв

"Вагнер" бүлгийн тэргүүн Евгений Пригожинийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хөнөөсөн гэж АНУ-ын засгийн газар үзэж байгааг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн мэт санагдах мэдэгдлийг Цагаан ордон өчигдөр /2023.08.29/ хийжээ.

Тодруулбал, Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мэдэгдэлдээ, "Кремль өрсөлдөгчөө устгадаг олон жилийн түүхтэй гэдгийг бид бүгд мэднэ. Энэ бол Кремлийн түүх. Хэрэв бид нэг алхам ухрахаад, эргэн харвал энэ бүхэн Оросын дотоод үйл ажиллагааны доголдолоос үүдэлтэйг харж болно. Оросын дайчин, өөрөө хүйтэн цуст алуурчин /Пригожин/ ОХУ-ын засгийн газар Украинд ямар ч шалтгаангүй дайн хийж байгаад маш их бухимдаж, Кремлийн бүтэлгүй бодлогыг шүүмжилсэн. Та түүнээс шууд сонссон. Тиймээс тэрээр дайн хэрэггүйг уриалж, Путинтай тохиролцоонд хүрэхээсээ өмнө Москваг чиглэн явсан. Гэрээ байгуулснаас хоёр сарын дараа тэр алагдлаа. Тиймээс энд юу болсон нь тодорхой байна" гэж мэдэгдэв. Мөн тэрбээр Пригожиний үхлийг урьдаас таамаглах боломжтой, урьдчилан мэдэж байсан" гэжээ.

Үүний зэрэгцээ Пригожиний үхлийн талаар АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт ярихдаа, "ОХУ-д Путины оролцоогүй зүйл олон байдаггүй" гэсэн.

Пригожин өнгөрсөн долоо хоногт онгоцны ослоор нас барсан. Түүнтэй хамт "Вагнер"-ын хоёрдугаар командлагч Дмитрий Уткин болон хэд хэдэн гишүүн нэг онгоцоор зорчиж явжээ. Одоогоор Пригожиний онгоц сүйрсэн шалтгаан тодорхойгүй байгаа ч мэргэжилтнүүд үүнийг Путины тушаалаар хийсэн гэж итгэж байна. Аврагчид 10 хүний цогцсыг олж, өнгөрсөн Ням гаригт хийсэн ДНХ-ийн шинжилгээгээр Пригожиний цогцсыг баталсан.

Ослын дараа хийсэн мэдэгдэлдээ Путин, Пригожинийг "хэцүү хувь тавилантай" хүн байсан хэмээгээд "амьдралдаа ноцтой алдаа гаргасан" гэдгийг онцолсон.

Пригожины үхлийн талаар албан ёсны тагнуулын дүгнэлт гарах эсэхийг Цагаан ордон мэдээлээгүй. 

ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж