Хятадын шинэ газрын зураг маргаан дэгдээв

Хятадын шинэ газрын зураг маргаан дэгдээв

Хятадын шинэ газрын зураг маргаан дэгдээв

Хятад улс Гималайн нурууны зүүн хэсэгт орших Аруначал Прадеш муж болон Аксай Чин өндөрлөгийг өөрсдийн нутаг дэвсгэр гэж харуулсан албан ёсны стандарт газрын зургийг гаргажээ. Шинэ газрын зурагтай холбоотойгоор Энэтхэг улс эсэргүүцлээ илэрхийлж байна.

Аруначал Прадеш мужийг Төвөдийн өмнөд хэсэг гэж зарлаж 11 газрынх нь нэрийг өөрчилсөн. Харин Аксай Чин өндөрлөг нь Гималайн баруун хэсэгт орших бөгөөд Хятадын хяналтад байдаг.

“Хятадын 2023 оны стандарт газрын зурагт Энэтхэгийн газар нутаг багтсантай холбоотойгоор бид өнөөдөр дипломат шугамаар эрс эсэргүүцлээ илэрхийллээ. Энэ мэдэгдэл нь ямар ч үндэслэлгүй тул няцааж байна. Хятадын талын ийм алхам нь хилийн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл учруулж байна” гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яам мэдэгдлээ.

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн долоо хоногт Йоханнесбургт болсон “BRICS”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон. Тэрбээр энэ үеэрээ Хятадын дарга Ши Жиньпинтэй ярилцаж, хилийн маргааны талаар санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

Гималайн нурууны бүс нутагт хоёр улсын цэргүүд 2020 оны зургадугаар сард мөргөлдөж байсан. Мөргөлдөөний улмаас Энэтхэгийн 20 цэрэг, Хятадын дөрвөн цэрэг амь үрэгдсэн бөгөөд үүнээс хойш цөмийн зэвсэгтэй хоёр хөршийн харилцаа эрс мууджээ. 3000 орчим км үргэлжлэх хилийн шугам өдгөө харьцангуй тайван байгаа хэдий ч Гималайн нурууны хоёр талд Энэтхэг, Хятадын олон мянган цэрэг байрласан хэвээр байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
11
БурууБуруу
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ард 2023-08-30 43.242.243.245

Шунал ихэдвэл юу болдог билээ… тэр л болоод байна.

Avatar

Нэргүй 2023-08-30 202.126.90.152

Хятад задраасай гэж бичсэн байна. Би ганцхан жишээ хэлэе. Чинжанд үргэлж л бослого тэмцэл болж байдаг. дарагддаг. Тэд хоорондоо үзээд иргэний дайн, задрал боллоо гэж бодох. дайн самууны хөлөөс дайжсан энгийн иргэд хүүхэд хөгшид жишээ нь 10 сая хүн Ховдын Булганаас хил дээр маань ирвэл яаж тогтооно гэж бодож байна? 3 өдөрт баруун аймгуудын чинь хүнсийг 3 сард Монголын чинь хүнсийг бардаг юм байгаа биздээ. Өнөөдөр жишээ нь хүчирхэг цэрэг армитай Турк улс Сири дүрвэгсдийг хил дээрээ арай чүү л ….

Avatar

Болдоггүй бор өвгөн. 2023-08-30 202.9.47.29

дураараа я.нханууд шүү..

Avatar

Нэргүй 2023-08-30 213.87.137.180

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-30 156.146.35.182

ЗӨВ ЗӨВ ХЯТАД АЛС ДОРНОДОО ТЭР ЧИГЭЭР НЬ БУЦААЖ АВАГ.

Avatar

Хятадынх бишлдээ 2023-08-30 192.82.65.180

Дан Төвдүүд амьдардаг Энэтхэгийн муж. Сарлаг хариулж амьдардаг. Гадаад хүмүүсийг тийшээ очдоггүй, учир нь дээрэм хулгай ихтэй гэж сонссон. Энэхтэг, Хятадыг нэвт дамжин гэрлүүгээ харих гэж манай лам нар л тэр мужаар явж Энэтхэг, Хятадын хилээр дамжин ирдэг гэж сонссон.Лам нар төвд хэлтэй тул замын зардлаа багасгах гэж. гэхдээ Төвд ямар хятадынх биш. Энэтхэгт харьяалагдаад удаж байгаа шдээ. Төвдүүд бидэнтэй адил царай, биетэй тул тааралдахаар хөдөөний хүн гэж андуурахаар лдаа. Энэтхэг өгөхгүйээ.

Avatar

Уншигч 2023-08-30 81.31.232.110

Удахгүй Монгол Улсын хилийн ойролцоох уул ус, байгалийн мин манайх гээд түрээд орж мэдэн шүү. болгоомжтой, анхаарууштай байхын м шүү.

Avatar

Алтай 2023-08-30 66.181.160.7

Хятад сайдаж болохгүй хөгийн давруун улс шүү. нэг гараараа илж нөгөө гараараа базах шиг хоёр үзүүртэй хорт могой шиг л улс . удахгүй Орос шиг задраасай

Avatar

Зочин 2023-08-30 202.126.90.92

хятад задарвал цөмийн з****г нь чиний толгой дээр дэлбэрчихвийдээ орос задараагүй , улам бие дааж амьдрах чадалтай болоод байна шүү илжэгээ . энэ хоёр улс потороо үймэрвэл монгол үгүй болно . танай тэр америк европ биднийг аврахуу илжэгээ

Avatar

Нэнси Пелоси 2023-08-30 202.9.46.70

Хятад задрах хэрэгтэй шүү.

Avatar

Бадарч тахар 2023-08-30 66.181.191.241

Хятад энэтхэг хоёр хоорондоо найз болчихвол Ази тив улсууд хүнд байдалд орно эзлэгдэнэ ! хоорондоо муу байгаа нь сайн хэрэг !

Avatar

Нэнси Пелоси 2023-08-30 202.9.46.70

тэр үнэээн

Avatar

Zochin 2023-08-30 66.181.161.138

XOOPONDOO YZEX XEREGTEI XEN DIILSENIIX N.

Avatar

уулын сүр 2023-08-30 66.181.190.82

өндөрт тэнэгрэнэ шд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж