Пап Францисын айлчлалыг 23 орны сэтгүүлч сурвалжилна

Пап Францисын айлчлалыг 23 орны сэтгүүлч сурвалжилна

Пап Францисын айлчлалыг 23 орны сэтгүүлч сурвалжилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн ширээт улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад 2023 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд айлчлах юм. Тус айлчлал нь Монгол Улс Гэгээн ширээт улстай дипломат харилцаа тогтоосон 30 жилийн ойн хүрээнд болж байгаа юм. Айлчлалын хөтөлбөр ёсоор Пап Францис наймдугаар сарын 31-нд нутгаасаа мордож, Монгол Улсад есдүгээр сарын 1-нд газардах юм байна. Хол зам туулж ирж байгаа учраас тэрбээр ирсэн өдрөө амрахаар төлөвлөжээ. Есдүгээр сарын 2-нд түүнийг  Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр хүлээж авч, улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, олон нийтэд үг хэлнэ.  УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Пап Францист  бараалхана. Ингээд 16:00 цагт Гэгээн Петр, Паулын сүмд хамба, санваартан, сахил хүртсэн шашны зүтгэлтнүүдтэй уулзалт хийхээр төлөвлөсөн байна.

Харин айлчлалын гурав дахь өдөр 10:00 цагаас шашин хоорондын уулзалт хийх ба 16:00 цагт Степпэ Аренад Гэгээн мөргөлийн үйл ажиллагаа болох юм. Тус мөргөлд оролцохоор 3500 гаруй хүн урьдчилан бүртгүүлээд байгаа аж.  Айлчлалын сүүлийн өдөр 09:30 цагт  сайн үйлстнүүдтэй уулзалт хийснээр түүний айлчлал албан ёсоор өндөрлөх юм. Ингээд 11:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудал түүнийг үдэх ёслолын ажиллагаа болно.

Монгол Улсад айлчлах Пап Францисийг дагаж дэлхийн 23 орны 56 редакцийн 150 гаруй сэтгүүлч ирэх тооцоо гарсан байна.  Нийт сэтгүүлчдээс түүний албан ёсны  айлчлалыг сурвалжлах нь 46 редакцийн 75 сэтгүүлч байгаа бол үлдсэн нь Папын айлчлалыг даган хувиараа сурвалжлага хийх аж. Үүнд дэлхийн томоохон хэвлэлүүд багтжээ. Тухайлбал, "Associated Press", "New York Times", "Reuters" зэрэг хэвлэлээс гадна Итали, Испанийн хэвлэлүүд ирэх аж. Харин дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагуудаас 180 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан бүртгүүлсэн байна.

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого баримталдаг. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгыг хүлээн авч, ирж байгаа Пап Францисын айлчлал дэлхий дахины анхаарлын төвд байна.  Тус айлчлал улс төр, нийгэм, эдийн засаг, түүхийн өргөн цар хүрээ, өндөр өгөөжтэй айлчлал болно гэдгийг судлаачид онцолж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-30 91.20.55.165

монголоороо байцгаа. хаа хамаагүй ламтан залдаг нь яаж байгаа юм. удахгүй исламын шашинтан ирэх үү???

Avatar

Нэргүй 2023-08-30 213.87.137.180

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-30 202.9.41.19

Монголыг дэлхийн анхаарлын төвд оруулах ач холбогдолтой айлчлал мөн. Айлчлалд амжилт хүсье

Avatar

Нэргүй 2023-08-30 59.153.113.223

chutguruu

Avatar

Нэргүй 2023-08-30 59.153.112.118

улсын ерөнхийлөгчийн зиндааны хүн юмуу.

Avatar

Нэргүй 2023-08-30 59.153.112.118

тэр ямар статустай өвгөн бэ.

Avatar

Нэргүй 2023-08-30 59.153.113.223

chutguriin statustai d

Avatar

Нэргүй 2023-08-30 202.126.90.17

Монгол улс бух дэлхийн анхааралд ортсон гайхамшигтай айлчлал монголыг ганцсайн рекламдаж огно манай торийн тэргууний хамгийн сайн гадаад бодлогын амжилт даа

Avatar

Нэргүй 2023-08-30 66.181.181.69

монголыг рекламдана гэхээр яг ямар ашигтай юм??? монголыг хаа газрын тэнэмэл лам биш өөрсдөө хөгжлөөрөө рекламдах хэрэгтэй байхоо,олон шашины өрсөлдөөн нэг л өдөр гунигт явдалд хүргэчих вий гэж айх юмдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж