"Maison Castel" брэндээс виноны соёл, зөв зохистой хэрэглээг бүтээлчээр олон нийтэд таниулах зорилгоор "Castel Moments" уралдааныг гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Гэрэл зураг, уран зураг, дижитал зураг зэрэг төрлөөр бүтээл хүлээн авч шалгаруулдаг байсан бол энэ жил төрлөө нэмэн "AI" технологи болон гар урлалын төрлүүдийг нэмж өгснөөрөө онцлогтой болсон юм.
"Castel Moments" уралдаанд нийт 80 гаруй оролцогчийн 160 гаруй бүтээл ирж, гурван шатны шалгаруулалтаар төрөл тус бүрээс цорын ганц ялагчдыг шалгаруулсан билээ.
Эхний шатны шалгаруулалтыг бүтээлийн өгүүлэмж, санаа, бүтээлч байдлаар Урлаг судлалын ухааны доктор, Уран бүтээлч М.Батзориг, Гэрэл зурагчин "Chayodu", Дижитал артист Г.Наранбаатар нар шүүсэн байна. Хоёрдугаар шатанд тэнцсэн бүтээлүүдийг "Maison Castel MN" фэйсбүүк болон инстаграм хуудсуудаар нийтлэн "like, reaction, share" тоогоор шилдэг бүтээлүүдийг шалгаруулсан. Эцсийн шатны шалгаруулалтыг мөн дээр дурдсан мэргэжлийн шүүгчид шүүсэн ба төрөл тус бүрд ялагчдыг тодруулсан байна.
Уран зургийн төрөлд оролцогч Г. Жамьяанпүрэвийн “Өрнөдөөс ирсэн бэлэг” бүтээл, гэрэл зургийн төрөлд А. Булганчимэгийн “Мэдрэмжээ нуулгүй илэрхийл” бүтээл, дижитал зургийн төрөлд М. Агарын “Grape-stomping girls” бүтээл, гар урлалын төрөлд Х. Алткагийн “Шилэн урлал” бүтээл, мөн "AI" төрөлд Б. Батзолбоогийн “Уруул дурлах амт” бүтээлүүд тус тус ялагчаар шалгарлаа.
"Castel" компанийн Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан захирал Монгол Улсад зочилсон ба тус тэмцээний гэрэл зургийн төрөлд А. Булганчимэгийн “Мэдрэмжээ нуулгүй илэрхийл” бүтээл шилдгийн шилдэг бүтээлээр тодорч Франц улс руу аялах эрхээр шагнагдсан байна. Тус аялал нь Франц улсын Парис хот болон мөн виноны эх орон Богду хотын шилдэг шилтгээнүүдээр зочлон усан үзэм хураахаас эхлээд вино үйлдвэрлэх бүх арга техник, технологитой танилцах боломжтойгоороо онцлогтой юм.
Нийт оролцогч нартаа талархал илэрхийлье! Дараа жилийн "Castel Moments" уралдаанаар дахин уулзацгаая.