Л.Янжмаа: УБТЗ-ын цэцэрлэгүүд 948 хүүхэд шинээр элсүүлнэ

Хуучирсан мэдээ: 2023.08.30-нд нийтлэгдсэн

Л.Янжмаа: УБТЗ-ын цэцэрлэгүүд 948 хүүхэд шинээр элсүүлнэ

Л.Янжмаа: УБТЗ-ын цэцэрлэгүүд 948 хүүхэд шинээр элсүүлнэ

УБТЗын Хүүхдийн секторын дарга Л.Янжмаагаас хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, түүний явцын талаар тодрууллаа.


Хэдхэн хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Хүүхдийн секторын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна вэ? 

-Манай Хүүхдийн сектор нийтдээ 27 цэцэрлэг, нэг сурагчын дотуур байртай. Эдгээр цэцэрлэгийн 126 бүлэгт 2-5 насны 4460 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэг. 2023-2024 оны хичээлийн жил бол ихээхэн онцлогтой. Монгол Улсын Засгийн газраас ч гэсэн боловсрол руу нэлээн түлхүү анхаарсан ийм онцлог жил. Тиймээс энэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд таван үндсэн чиглэлээр 28 нэгж ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар, 95 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Энэ сарын 30-ны өдөр гэхэд шинэ хичээлийн жилийн бүх бэлтгэл ажил 100 хувь дуусаад есдүгээр сарын 1-нд хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн болно.

Энэ жил танай харьяа цэцэрлэгүүд хэчнээн хүүхэд шинээр элсэж, сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх вэ?

-Дэвшин суралцаж байгаа 3237 хүүхэд байна. Шинээр хоёр настай 466, гурван настай 193, дөрвөн настай 134, таван настай 155 гээд нийт 948 хүүхдийг бүртгэж авсан. БШУЯ-наас өгсөн чиглэлийн дагуу сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхээр БГД-ийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хорооны хүүхдүүдийг нэмэлтээр авахаар төлөвлөсөн. Стандарт хүчин чадлынхаа хүрээнд улсын дундаж нэг бүлэгт 35 хүүхэд байна гээд заачихсан байдаг. Бидний тооцоолж байгаагаар өнгөрсөн жил 4460 хүүхдэд СӨБ эзэмшүүлсэн бол энэ жил Боловсролын яамтай хамтран ажиллах гэрээний хүрээнд 4688 хүүхэд авах тооцоотой байна.

Элсэлтийн бүртгэлийг ямар зохион байгуулалтаар явуулж байна вэ?

-Бүртгэлийг гурван үе шаттай зохион байгуулж байна. Нэгдүгээрт, төмөр замд ажилладаг ажилтны бүх хүүхдийг 100 хувь бүртгэж авна. Хоёрдугаарт, орон тоо гарвал төмөр замын ахмадуудын ач, зээг авна. Гуравдугаарт, хүүхэд хамгааллын бодлогоор ялгаатай хэрэгцээтэй, тусгай боловсрол шаардлагатай хүүхдүүд болон хүүхэд хамгааллын бодлогын хүрээнд харж асрах хүнгүй хагас бүтэн өнчин хүүхдүүдийг хамруулна.

Багшлах боловсон хүчин хүрэлцээтэй юу?

-Энэ сарын 23, 24-ний өдрүүдэд бүх сонгон шалгаруулалтаа хийчихсэн. Нийтдээ зургаан ажлын байранд 40 гаруй хүний сул орон тоонд сонгон шалгаруулалт хийгээд хүний нөөцөө бүрэн хангачихсан.  Тэгэхээр Хүүхдийн секторт хүний нөөцийн хомсдол харьцангуй бага.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж