Путин баривчлах шийдвэрээс хойш анхны айлчлалаа төлөвлөж байна

Хуучирсан мэдээ: 2023.08.30-нд нийтлэгдсэн

Путин баривчлах шийдвэрээс хойш анхны айлчлалаа төлөвлөж байна

Путин баривчлах шийдвэрээс хойш анхны айлчлалаа төлөвлөж байна

Олон улсын эрүүгийн шүүхээс өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг баривчлах шийдвэр гаргасан нь түүний хөлийг тушсан. Улмаар өнгөрсөн долоо хоногт Өмнөд Африкт болсон БРИКС-ийн чуулган гэх мэт томоохон хурлуудад биечлэн оролцож чадаагүй юм. Мөн ирэх сард Энэтхэгт болох "Их-20" бүлгийн чуулга уулзалтад ч оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл тэрбээр уг шийдвэрээс хойших анхны гадаад айлчлалаа Хятад улсад хийхээр төлөвлөж байна. Путин ирэх аравдугаар сард болох Хятадын "Бүс-Зам" олон улсын форумд оролцох гэнэ.

Үүнээс өмнө Хятадын дарга Ши Жиньпин өнгөрсөн гуравдугаар сард Москвад айлчилсан. Путин, Ши Жиньпин нар хоёр орны хооронд хязгааргүй нөхөрлөлийг зарласан ч Путин өнгөрсөн оны хоёрдугаар сард ОХУ-аас хөрш Украинд дайн эхлүүлсэн нь Ши Жиньпинийг барьц алдуулах дөхсөн. Гэхдээ Хятад улс нь хоёр талд тэнцвэрийг сайн хадгалж, дайныг зогсоох энхийн гэрээний санаачилгыг эхлүүлсэн.

ЭХ СУРВАЛЖ: THE NEW YORK TIMES 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж