Пригожиний оршуулгад Путин оролцсонгүй

Хуучирсан мэдээ: 2023.08.30-нд нийтлэгдсэн

Пригожиний оршуулгад Путин оролцсонгүй

Пригожиний оршуулгад Путин оролцсонгүй

Оросын хувийн хөлсний цэргийн "Вагнер групп" компанийн тэргүүн Евгений Пригожинийг оршуулах ёслол өчигдөр /2023.8.29/ хаалттай болсон бөгөөд Кремлийн тэргүүн Владимир Путин оролцсонгүй. Пригожин өнгөрсөн долоо хоногт онгоцны ослоор нас барсан. Түүнийг төрөлх Санкт-Петербург дахь Пороховское оршуулгын газарт оршуулжээ. 

Тэрбээр хоёр сарын өмнө Кремлийн эсрэг зэвсэгт бослого өдүүлэхээс өмнө Путины хууль бус ажлуудыг гүйцэтгэдэг ойрын хүмүүсийнх нь нэг байв. 62 настай Пригожиний өдүүлсэн зэвсэгт бослого нь Путины 20 гаруй жилийн төрийн эрх барьсан хугацаан дахь томоохон сорилтуудын нэг болсон. Зэвсэгт бослогын дараа Путин мэдэгдэл хийж, Пригожинийг эх орноосоо урвасан гэж цоллож байв.

Пригожиний  "Эмбраер Легаси 600" онгоц наймдугаар сарын сарын 23-нд Москвагийн хойд зүгт осолдсоноор түүнээс гадна есөн хүн нас барсан. Оросын мөрдөн шалгах хороо өнгөрсөн Ням гаригт Пригожин нас барсныг албан ёсоор баталгаажуулсан. Тус хорооноос Пригожиний нисэх онгоц унасан шалтгааныг осол байх магадлалтай гэж мэдэгдсэн ч нийгэмд түүнийг "өс авах аллага"-д өртсөн гэх цуурхал тархжээ. Кремлийн зүгээс Пригожиний үхэлд холбоогүй гэж мэдэгдсэн. 

ЭХ СУРВАЛЖ: DAILY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж