ОХУ-ын амаргүй хөршүүд

ОХУ-ын амаргүй хөршүүд

ОХУ-ын амаргүй хөршүүд

ОХУ-тай хил залгаа орнуудын хувьд Украинд болж буй дайн тийм холын зүйл биш. Энэ нь зөвхөн Оростой ойрхон оршдог эсвэл Путин Зөвлөлтийн туган дор нэгэн цагт хамт байсан улсуудыг авах ёстой учраас биш юм.

ОХУ олон жилийн турш хөршүүд рүүгээ танк илгээж байсан түүхтэй. Түүхийн хуудаснаа бичигдсэн тэдгээр үйл явдал өдгөө бодит байдлын аймшигт өнгө аястай болжээ.

Хэрвээ Украин ялалт байгуулахгүй бол Оросын бусад хөрш бүгдээрээ заналхийлэлд байгааг ерөнхийлөгч Зеленский илэн далангүй хэлсэн. Путин ЗХУ-ыг дахин байгуулахыг хүсч байна гэж үзэгсэд ч бий. 30 жилийн өмнө тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд нэгдэж байсан нэгэн латви иргэн хэлэхдээ “Хэрвээ Путин Украинд ялалт байгуулчихбал энд ирнэ” гэж хэлжээ.

Энэ бол нийтэд өргөн тархсан итгэл үнэмшил. Украиныг яагаад дэмжих хэрэгтэйг Эстонийн ерөнхий сайд Кажа Каллас тайлбарлахдаа “Украин бол Эстонийн фронтын шугам. Украинчууд бидний төлөө тэмцэж байна” гэж хэлсэн. Эстони дах Оросын Элчин сайдын яамны гадна хэсэг Украиныг дэмжсэн агуулгатай зураг, үг хэллэгээр дүүрчээ.

Цаашилбал, Латвийн нийслэл Рига хот дахь ОХУ-ын Элчин сайдын яам байрладаг гудамжийг эрх баригчид “Украины тусгаар тогтнолын гудамж” гэж нэрлэсэн байна. Оросын дипломатчид өдөр тутамдаа цонхоороо Украины туг далбааг, өөрсдийг нь террорист гэж нэрлэсэн бичээсүүдийг харж байна. Тус улс нь НАТО-ийн нэр сүр доор байгаа тул зоригтой байдаг. ОХУ-ын түрэмгийллийн эсрэг НАТО асар их зэвсгийн болон дипломат тусламжийг Украинд үзүүлсэн.

“Украин улс НАТО-оос чамлахааргүй их дэмжлэг авч байгаа нь бидэнд аюул заналхийлсэн үед яах бол гэдэг айдсыг багасгалаа” гэж католик шашны Мария радиогийн Латви дахь захирал Янис Мельниковс хэлжээ.

Нөгөөтэйгүүр Украиныг дэмжих, дотооддоо цэргийн төсвөө нэмэгдүүлэх зэргээс шалтгаалаад Латвийн дотоодын эдийн засаг амаргүй үеийг туулж байна. Дайнаас хойш тус улсын инфляцийн түвшин санаа зовоохуйц түвшинд хүрсэн. Гэхдээ иргэд Украиныг чин сэтгэлээсээ дэмждэг хэвээр аж. Бүс нутгийн хаа сайгүй Украины далбаа намирч байдгаас үүнийг харж болно.

ОХУ-тай 1200 гаруй км хиллэдэг Финландад ч энэ байдал ажиглагддаг. Кремль 1939-1940 онд Финландад довтолж байсан түүхтэй. Олон 10 жилийн турш НАТО-д нэгдээгүй Финландын шийдвэрийг Оросын түрэмгийлэл өөрчилсөн юм. Төвийг сахисан байдал нь улс оронд ямар ч хамгаалалт болохгүй гэдэгт тэд итгэсэн тул дөрөвдүгээр сард НАТО-д элсжээ.

Өдгөө дайн эхлээд 18 сар болсон ч Хельсинкийн нисэх онгоцны буудал дээр “Украинаас дүрвэн ирэгсдэд зориулсан мэдээлэл” гэсэн бичиг байсаар байна. Мөн төв вокзал дээр нь Украины туг мандсаар байна.

Гэвч Сталины дайралт болон Кремльд захирагдаж байсан үеийн траума Балтийн жижиг орнуудад одоо ч байдаг. ЗХУ-ын үед Эстонийн нийслэл Таллин хот дахь "Виру" зочид буудлын дээд давхарт КГБ-ын ажилтнуудаас өөр хүн орох хориотой байв. 1991 онд тэд Эстонийг орхисон ч үнсний сав, чийдэн зэрэг зүйлд микрофон, дамжуулагч зэрэг хяналтын төхөөрөмжөө үлдээсэн гэдэг. Саяхныг хүртэл энэ мэт орхигдсон оффисуудыг хүмүүс сониуч зангийн үүднээс л авч үздэг байсан. Гэвч Украинд дайн эхэлснээс хойш бүх зүйл шинэ ноцтой байдалд оржээ.

Латви улсад ч бас КГБ-ын үлдэгдэл бий. Рига хотын Бривибас гудамж дахь 61 дүгээр байшин бол хэлмэгдүүлэлт, харгислалын ул мөр шингэсэн газар. Тэнд хувьсгалын эсэргүү үйл ажиллагаанд сэжиглэгдэж буй хүмүүсийг байцааж, эрүүдэн шүүж, тэр бүү хэл цаазалдаг байсан аж. Хувьсгалын эсэргүү үйл ажиллагаа гэдэгт шүлэг бичих, танилуудынхаа эсэргүү үйл ажиллагааг мэдээлэхгүй байх зэрэг орж байв.

Балтийн орнуудын удирдагчид Оросын аюул заналхийллийг олон жилийн турш сануулах гэж оролдсоор иржээ. Эстони улс 2007 онд томоохон кибер халдлагад өртөж байв. Учир юу вэ гэвэл Эстонийн эрх баригчид 1947 онд Дэлхийн хоёрдугаар дайны үед Таллин хотыг чөлөөлсөн цэргүүдийн дурсгалыг хүндэтгэсэн хөшөөг буулгажээ. Энэ шийдвэр нь орос хэлээр ярьдаг хүмүүсийн эгдүүцлийг төрүүлсэн ба удалгүй Эстонийн интернет нууцлаг саажилттай болсон. Энэ бол шинэ төрлийн дайны урьдчилсан үзүүлбэр байв. Тодорхой буруутан олдоогүй ч Кремлийн дараа дараагийн хакердалтууд бүхнийг тодорхой болгосон юм.

Үүний дараа ОХУ-ын арми 2008 онд Гүржид нэвтэрч, 2014 онд Крымийг өөртөө нэгтгэсэн.

Оросын түрэмгийллээс хойш Украины батлан хамгаалахын салбарт хамгийн их хувь нэмэр оруулсан гурван улс бол Эстони, Латви, Литва. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувиар тооцсон тооцоолол юм. Эстони улсын тусламж л гэхэд АНУ-ынхаас дөрөв дахин их байна. Үүнээс гадна тэд дотоодын батлан хамгаалах зардлаа ч нэмэгдүүлэх болжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-08-30 103.254.123.38

Оросууд бидний 3 зууны өмнөх алдааг давтаж байна Тэр үед Орос Манжын хатгалгаар Халх руу Засагт хааны (Донецк Луганск)будлианыг тохинуулана гээд Галдан бошигт орсон үр дүнд нь Халхыг Манжын өвөрт хийн өөрөө хаан ширээгээ Цэвээнравданд алдаж зүүнгарыг сулруулсан унаагүй ч 3 үеийн дараа зүүнгар уналтад орсон

Avatar

Болд 2023-08-30 66.181.189.21

Оросыг ер нь устгавал таарна

Avatar

Бат 2023-08-30 66.181.183.254

Орос ялагдахдаа тулвал Цөмийн Дайн эхэлж хүн төрлөхтөн сүйрэх Аюул нүүрлэх вий Энэ 95%-ийн магадлалтай

Avatar

Нэргүй 2023-08-30 66.181.182.208

ОРОС ӨӨРӨӨ Л АМАРГҮЙ ХӨРШ ШҮҮ ДЭЭ

Avatar

Нэргүй 2023-08-30 202.9.47.53

МАНАЙХ АЖ ҮЙЛДВЭР ХӨГЖСӨН БАРУУНД ҮНДЭСНИЙ СЭХЭЭТНҮҮДЭЭ БЭЛДЭЖ ТОМ ЗОРИЛГО ТАВЬСАН БАЙХАД ОРОСУУД БУЦААЖ ТАТ ГЭЖ ШАХААНД ОРУУЛЖ СУРГАЛТ ХАРИУЦСАН САЙДААС НЬ АВАХУУЛААД СУРСАНУУДЫГ НЬ ХҮРТЭЛ УСТГАЖ ДАРАМТАЛЖ ҮГҮЙ ХИЙСЭН. ОРОСУУД БАЙНГА Л ИХ ГҮРНИЙ ДЭЭРЭНГҮЙ ҮЗЛЭЭР МАНАЙД ХАНДДАГ ШҮҮ. МАНАЙ БИЗНЕСҮҮД ОРОСОД ОДОО Ч ОРЖ ЧАДАХГҮЙ Л БНА. ИЙМ НАЙРСАГ ХӨРШ ГЭЖ БАЙХУУ

Avatar

Нэргүй 2023-08-30 213.87.137.180

>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-30 66.181.160.127

битий шшаа ггичий мин

Avatar

Үнэн шүү 2023-08-30 59.153.87.56

Украин ялбал Монгол хожно. Оросуудын хөршүүддээ дээрэнгүй ханддаг хандлага нэг хэсэгтээ л дарагдана. Украины дайны эхэн үед оросын төрийн думын гишүүд юу гэж бидэн рүү дайрлаа. Америкийн биолабораторуудтай гэж ирээд л . Бараг л дараагийнх нь монгол шүү гэж хэлцгээсэн. Лавров, Миронов ч дуугай байгаагүй.

Avatar

Нэргүй 2023-08-30 202.126.89.1

Эргүүтээд бай, мунхаг орк о

Avatar

Нэргүй 2023-08-30 66.181.160.7

юугаа хуцаад байгаа өмхийрсөн г***й вэ

Avatar

Нэргүй 2023-08-30 66.181.160.38

Зайл троллоо

Avatar

Нэргүй 2023-08-30 66.181.160.118

"ОХУ-ын амаргүй хөршүүд" бишээ, харин ОХУ чинь өөрөө аюултай хөрш байхгүй юу?!! Галзуу баавгай шиг архиран дайраад байхаар хэн амар тайван амьдрах вэ дээ?? Хэрэв оросууд Украиныг эзэлбэл улам давраад Балтийн 3 улсыг, дараа нь дундад Азийн -стануудыг залгих гэж дайрна!!! Харин дараа нь Монголын ээлж ирж таарна даа?? СССР-ийн үед оросууд "Курица не птица, Монголия не заграница" гэж шоолдог байсан шүү!!!

Avatar

Нэргүй 2023-08-30 103.254.123.103

мөнх оршдог эзэнт гүрэн гэж байхгүй л болов уу. Харин хэр зэрэг удаан тогтнох вэ гэдэг нь асуудал. Орос шиг дайн байлдаан, аллага таллага хийвэл мөдхөн мөхөж л таарна даа. Хятад манай түүхийг мэддэг, судалдаг болохоор энэ тал дээр арай намдуу бодлого баримтлаад байгаа юм. Гэхдээ мэдэхгүй ямар засаг хэн гэгч нь гарч ирээд хөнтрөхийг гагцхүү тэнгэр мэдэж байгаа биздээ…

Avatar

Зочин 2023-08-30 66.181.160.28

Мөхөж яваа эзэнт гүрнийг дахин мандуулна гэж хэзээч байдгүй юм л дөө .. Монголчууд бид үүнийг сайн мэднэ… Харин Оросууд үүнийг ойлгохгүй л байх шиг байна . Украйнд ялагдаад , тартагтаа тулхаараа ойлгонолдоо , хөөрхийс… Хайшаа зайлхав дээ …

Avatar

Нэргүй 2023-08-30 66.181.160.7

монгол мөхөж байхад орос өөд нь татсан үнэгүй юм гэж байдаггүй балай шахуу юмнууд их байхын

Avatar

Путин 2023-08-30 202.9.46.70

Аугаа орос орон мандтугай. Украйн бол яахав. Тэгэсгээд байж л байг.

Avatar

өвгөн 2023-08-30 192.82.65.103

Фашист орос, фашист путлер сөнөтүгэй. Слава украйне

Avatar

өвгөн 2023-08-30 192.82.65.103

агуу украйны ард түмэн монголын төлөө ч тулалдаж байгаа юм шүү. Хэрэв украйне ялагдсан бол фашист оросын дараагийн бай нь монгол казахстан, молдав байх байлаа. Үүнийг фашист оросын төрийн думынханы үйлдэл ч хэлээд байгаа шүү

Avatar

Нэргүй 2023-08-30 202.126.90.115

бид түүх энэ тэрийг амархан мартах юм даа.. хачийн сапирсан хэдэн юм байсан шд 100 жилийн өмнө.. хэний ачаар одоо олон юм хуцаад явч бхйгааг мэдмээр юм даа

Avatar

Нэргүй 2023-08-30 202.131.245.243

Сала в кокаине! 😂😂😂

Avatar

Нэргүй 2023-08-30 107.189.28.199

Польшруу дүрвэсэн Украйны нацистууд Украйны тусгаар тогтнолын өдөр 8 сарын 24нд жирийн Польш залуусыг гудамжинд өдөж хоргоон заавал Слава Украйн гэж хэл гэж тулгаж зодсон байна.
Новшийн нацистууд дүрвэсэн улсдаа ч зүгээр мөрөөрөө байж чадахгүй юм даа.
https://youtu.be/Cia85NRE45g?si=COF0yF14h8wIkrpE

Avatar

Зочин 2023-08-30 66.181.160.28

Зааа шаааа чи муу …. Оросууд, Украйнчууд болж жүжиглээ биз ….Муу Оросуудыг мэдийшдээээээээ….

Avatar

Нэргүй 2023-08-30 202.9.46.7

Тролл чи Монголоос зайл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж