Нийслэлчүүдийн 64 хувь нь хувийн машинаар зорчдог

Нийслэлчүүдийн 64 хувь нь хувийн машинаар зорчдог

Нийслэлчүүдийн 64 хувь нь хувийн машинаар зорчдог

Түгжрэлийг бууруулах цогц бодлогын нэгээхэн хэсэг нь нийтийн тээврийн парк шинэчлэлт, маршрут чиглэлийн өөрчлөлт. Нийтийн тээврийг шинэчлэх ажил хэдийн эхэлсэн бөгөөд сүүлийн үеийн тоноглол бүхий 1225 автобус иргэдэд үйлчлэх юм. Одоогийн байдлаар 415 автобусыг оруулж ирээд буй. Үлдсэн 810 автобусыг энэ ондоо багтааж оруулж ирэхээр ажиллаж байна.

Улаанбаатарын авто зам дээрх хөдөлгөөн, зорчилтын тоо нь 2.882 сая гэх тооцоолол гарсан бөгөөд үүний 1,846.3 мянга нь буюу 64 хувь зорчилт нь хувийн автомашинаар хийгддэг байна.

Хувийн машинтай иргэдийн:

  • 44 хувь нь ажилдаа явах
  • 25 хувь нь хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, авах
  • 17 хувь нь амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх зорилгоор хөдөлгөөнд оролцдог байх юм.

Тодруулбал, иргэд ажилдаа явах, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт зөөх, оюутан залуус хичээлдээ явах, төрийн үйлчилгээ авах, худалдаа, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх гол бүс нь Сүхбаатар дүүрэг болж, хотын төв хэсэг рүү хэт их бөөгнөрөл үүсэж байгаа юм.

Хотын гол дөрвөн өргөн чөлөө буюу Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөөний нийт 48.2 км замаар 1,042 автобус 107 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс хувийн авто машинаар хөдөлгөөнд оролцдог 1.846.3 мянган иргэнийг нийтийн тээврээр үйлчлүүлдэг болгохыг тулд автобусны парк шинэчлэлт хамгийн чухал арга хэмжээ болж байгаа юм. Иргэд тав тухтай, хурдан шуурхай автобусаар зорчихыг илүүд үзсэнээр зорьсон газартаа шуурхай хүрнэ.

Тиймээс нийтийн тээврийн хүртээмжийг нэмж, хөдөлгөөний эрчмийг сайжруулахын тулд эхний ээлжид дараах дөрвөн өргөн чөлөөний 13.7 км авто замыг өргөтгөж, гурван эгнээ болгох зайлшгүй шаардлагатай. Мөн нийтийн тээврийн хүртээмжгүй, гэр хорооллын алслагдмал бүсүүд рүү богино эргэлтийн автобус явуулснаар түгжрэл зургаан хувиар буурах тооцоолол гарсныг салбарын инженер, мэргэжилтнүүд онцолж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-08-30 66.181.180.115

Өдөржин хотоор холхидог халтуурын таксичид хэдэн хувийн эзэлдэг бол?

Avatar

Нэргүй 2023-08-30 213.87.137.180

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-30 202.131.227.82

Нийтийн тээврийн асуудлыг цогцоор нь тооцож шийдэж ирээгүй засгийн л алдаа даа.Өрийн албаныхан тансаг үнэтэй машинаар татвар төлөгчдийн мөнгөөр зорчихоос илүү нийтийн тээврээр зорчих үгэр дууриал үзүүлж ирсэн бол, тээврийн эргэлтийн зохион байгуулалт, шинэчлэлийг тухай бүртээ иргэддээ ээлтэй зохион байгуулж чадсан бол өнөөгийн асуудал 50 хувь буурах байсан даа

Avatar

Нэргүй 2023-08-30 202.131.238.26

автобусандаа багтахгүй юм чинь яалтай бил ээ. дээрээс нь автобус нь бохир, халаасны хулгайч ихтэй

Avatar

Зочин 2023-08-30 139.5.217.110

Автобус өглөө эрт болон оройн цагаар маш ховор, хүлээх хугацаа их, цэвэрлэгээ муу ялангуяа суудал нь их бохир гэх мэт хэцүү зүйл их байна. Уг нь эхний ээлжинд энэ үйлчилгээг сайжруулчихвал

Avatar

Нэргүй 2023-08-30 66.181.180.52

машинаа сар унаагүй хүмүүсийг урамшуул.

Avatar

Ер нь бол бензин хямд байна, автомашины татвар маш бага байна гэсэн үг 2023-08-30 59.153.114.122

Ер нь бол бензин хямд байна, автомашины татвар маш бага байна гэсэн үг

Avatar

иргэдандаа 2023-08-30 202.21.111.27

нийтийн тээврээр дандаа өндөр настан хүүхэд оюутнууд л явахиим автобус баазууд яаж ашигтай байх уу атаархуу монголчууд муугаа үзүүлэхгүй гээд л хувийн машин унасан болж шатаж явж байгаамдаа

Avatar

Нэргүй 2023-08-30 202.131.225.197

Autobus heterhii ih utaa ugaar utaa , humuusiin uner aimar bdag bolhoor oirhon ajildaa yavdag bairlal bair avaad alhaj bn daa

Avatar

Нэргүй 2023-08-30 202.72.245.121

метро л барих хэрэгтэй дээ. УБ шиг инээдтэй хот алга даа дэлхийд

Avatar

Бадарч тахар 2023-08-30 66.181.191.241

Тэгш сондгой явдаг хүрээгээ өргөжүүлж том болгох хэрэгтэй одоо дэндүү жижиг хүрээнд хэрэгжиж байна ! нийт хот даяар мөрдөх хэрэгтэй усан тэнэг Сүхбаатар сайд аа !!

Avatar

Нэргүй 2023-08-30 203.98.76.4

ТЭГШ / СОНДГОЙГООР ЯВАХ ЧИНЬ ХАРИН ЗӨВ ШИЙДЭЛ БАЙНА ШҮҮ. ХОЙШДОО ХЭВШҮҮЛМЭЭР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж