Нүүрсний сонсгол хийх түр хорооны хуралдаан өнөөдөр болж, даргаа сонгов. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хувьд цөөнхий төлөөлөл болж, түр хорооны гишүүнээр сонгодсон бөгөөд тэрбээр нүүрсний сонсгол зохион байгуулах түр хорооны дарга өөрийгөө нэр дэвшүүлсэн ч дэмжлэг авч чадалгүй бүдрэв. Эрх баригч намын хувьд нүүрсний сонсголыг "өөрсдөө" зохион байгуулахыг хүссэн, сонгууль дөхсөн энэ үед өөрсдөө "улс төрийн шоу" хийх сонирхолтой учраас Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар түр хороог даргалуулав.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Олон нийтэд нийгмийн сүлжээгээр дамжуулан 27 асуудлаар хандаж мэдээлэл хүргэсэн, үүнээс нууцын зэрэглэлтэй хоёр асуудлыг олон нийтэд дэлгэж чадаагүй, миний хувьд нууцлаад байх шаардлагагүй гэж үзэж байгаа ч олон улсын гэрээ учраас хэм хэмжээ зөрчиж тухайн асуудлыг нийтэд мэдээлээгүй. Иймд нүүрстэй холбоотой өөрт байгаа мэдээллийг Хянан шалгах түр хороонд өгөхөө илэрхийлэв. Мөн сөрөг хүчний хувиар Хянан шалгах түр хороог ахлан, ард түмний өмнө хариуцлага үүрье гэсэн үүднээс өөрийн нэрийг дэвшүүлснээ тодотгож, хараат бус байдлаар ажиллана” гэжээ.
Холбоотой мэдээ