“УБТЗ” ХНН: Улаанбаатар-Эрээн чиглэлийн олон улсын галт тэрэг аялж эхэлнэ

“УБТЗ” ХНН: Улаанбаатар-Эрээн чиглэлийн олон улсын галт тэрэг аялж эхэлнэ

“УБТЗ” ХНН: Улаанбаатар-Эрээн чиглэлийн олон улсын галт тэрэг аялж эхэлнэ

Ковид цар тахлын улмаас зогсоод байсан олон улсын галт тэргийг аялуулж эхлэх саналыг “”УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн энэ оны тавдугаар сард “Хятадын төмөр замууд” корпорацийн ерөнхий захирал Гуо Жусуегийн урилгаар БНХАУ-д айлчлах үеэрээ тавьсан юм.  Уг саналыг хятадын тал хүлээн авч албан ёсны хариу ирүүлсний дагуу УБТЗ-ын зүгээс Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэргийг 2023 оны наймдугаар сарын 29-ний өдрөөс аялуулж эхлэхээр боллоо.

Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн хурдан галт тэрэг өнөө орой 20.35 цагаас Улаанбаатараас хөдөлнө. Цаашдаа Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэг долоо хоног бүрийн Пүрэв, Ням гаригуудад тогтмол аялах болно. Мөн Улаанбаатар-Хөх хот-Улаанбаатар, Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн галт тэргийг удахгүй аялуулж эхлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж