Нүүрсний сонсгол хийх хороог Х.Нямбаатар ахална

Нүүрсний сонсгол хийх хороог Х.Нямбаатар ахална

Нүүрсний сонсгол хийх хороог Х.Нямбаатар ахална

Нүүрсний сонсгол зохион байгуулах түр хороо өнөөдөр /2023.08.29/ хуралдаж, Түр хорооны даргаар Х.Нямбаатарыг томилов. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, миний бие УИХ-ын даргын захирамжаар Улсын Их Хурлын гишүүний хувиар Хянан шалгах түр хорооны гишүүнд томилогдсон. Хянан шалгах түр хорооны гишүүд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хяналт шалгалтын ажлыг явуулах үүрэг хүлээж байгаа. Хууль тогтоомжийн хувьд зөрчилдөөнтэй зүйл байхгүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Хянан шалгах түр хорооны дарга түр хорооны зохион байгуулалтыг л удирдаж явахаас бус, ганцаараа асуудал шийдэхгүй. Хянан шалгах түр хорооны гишүүд адил тэнцүү саналын эрхтэй оролцож, шинжээчээ сонгож, томилж, нотлох баримтуудаа шинжлэн судалж, нээлттэй хэлэлцүүлгүүдээ зохион байгуулна. Олон нийтэд далд байгаа мэдээллийг ил болгож, олон нийтийн хяналт дор тэдний хардаж буй асуудлуудыг ил болгоно. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх ажлын хүрээ, мөрдөн шалгах үйл ажиллагаа хоёр бол тусдаа зүйл. Хууль зүй, дотоод хэргийн сайдын үндсэн чиг үүрэг бол бодлого тодорхойлж, бүтэц тогтолцоог боловсронгуй болгох юм. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд хуулийн хүрээнд нүүрсний хэрэгтэй холбоотой мэдээллүүдийг авч байгаа. Энэ удаагийн Улсын Их Хурлын хийх ажлын томоохон хэсэг бол төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг засаглалынх нь хувьд цэгцлэх бөгөөд Улсын Их Хурлын намрын чуулганаар холбогдох хуулийг батлагдаасай гэж хүсэж байна. Энэ удаагийн сонсгол нь Төрийн өмчит компаниудыг цаашид алдаа дутагдал гаргахгүй байх тогтолцоог шинэчлэх, өмнө нь хийгдсэн бүх гэрээ хэлцлүүдийг олон нийтэд ил тод болгох явдал юм гэжээ.

Ингээд хорооны хуралд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Х.Нямбаатар Нүүрсний сонсгол зохион байгуулах түр хороог ахлахаар болсноор өнөөдрийн хуралдаан өндөрлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-29 98.37.80.18

Hulgaich Nyambaatar

Avatar

Нэргүй 2023-08-29 139.5.219.239

барах уу ? тэр Жонхуугаа тэр Луйварчидаа хэдэн арван наядаар нь идсэн хулгайч нарын учрыг олоод дийлээд гараад ирвэл хүндлэнэ ,дэмжинэ . худлаа попроод л алга болно доо. нэгдүүгээр хүнээсээ эхлээд шалгаад гаргаад ир . офтек гэрээнүүд ээ ил болго . тэгээд хулгайч нараар хохиролыг барагдуулчих даа.. ард түмэн дэмжинэ , хүндлэнэ шүү ..жанхуу зуурвал лайгаа сонгууль дараа үүрэх бно шүү

Avatar

Нэргүй 2023-08-29 213.87.139.129

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Халх 2023-08-29 203.91.115.55

Бүхнийг чадагч нямбаатараа гэж хаха

Avatar

Зочин 2023-08-29 103.57.94.190

Нямбаатар шиг шудрага ажилла. Хэт бүү улс төрж. Луйвар хулгай бүү бод.Бусдыг гүтгэж,дайрч доромжилж,нэр төрийг нь гутаах гэж бусармаг арга бүү хэрэглэ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж