Булганы цагдаагийн гомдлоор шалгалтын ажлыг эхлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2023.08.29-нд нийтлэгдсэн

Булганы цагдаагийн гомдлоор шалгалтын ажлыг эхлүүлжээ

Булганы цагдаагийн гомдлоор шалгалтын ажлыг эхлүүлжээ

Булган аймгийн цагдаагийн алба хаагч О.Цэлмэг тус аймгийн цагдаагийн газрын дарга нар удаа дараа хууль бус үйлдэл гаргаж, цалингийн тодорхой хувийг хассан талаар болон бусад хууль бус асуудал үүсч байгаа талаар өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. Үүний дагуу олон хүн бухимдаж, хуулийн байгууллагын ажилтан, удирдлагууд хариуцлагагүй, ёс зүйгүй байж болохгүйг илэрхийлж буй. Цагдаагийн байгууллага ч тус санал гомдлын дагуу шалгалтын ажлыг эхлүүлээд байгаа аж.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Хурандаа Б.Батзоригоос тодруулахад "Цахим хуудаст нийтлэгдсэн цагдаагийн мэдээллийн дагуу ажлын хэсэг гарсан. Өнөөдрөөс хяналт шалгалт эхлээд байна.

Булган аймгийн цагдаагийн газрын Орхон сум хариуцсан хэсгийн төлөөлөгч, Цагдаагийн ахмад О.Цэлмэг нь энэ оны долдугаар сард цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын ашиг сонирхлын гэмт хэргийн зөрчил үйлдсэн эсэх, мөн алба хаагчдын эрх зөрчигдөж байгаа эсэх талаарх мэдээллийн утсанд гомдол гаргасан. Тухайн гомдол, мэдээллийн дагуу ажлын хэсэг томилж, тус аймгийн цагдаагийн газарт биечлэн ажиллаж, зөрчил гаргасан удирдлагуудыг ажлаас нь чөлөөлсөн юм билээ.

Одоо бол цахим хуудаст нийтлэгдсэн бичлэг дээрх бусад асуудлаар холбогдох хүмүүсийг шалгаж байгаа.

Өнгөрсөн долдугаар сарын шалгалтын явцад гомдол мэдүүлэгчийн мэдүүлсэн тодорхой асуудлууд үндэслэлтэй болж таарсан. Тухайлбал, алба хаагчдаас цалингийн суутгал авсан нь тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор Булган аймгийн цагдаагийн газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн тухайн газрын удирдах болон бусад үүрэг гүйцэтгэгч албан тушаалтнуудад хариуцлага тооцсон. О.Цэлмэгийн тухайд өчигдөр нийгмийн сүлжээнд албан тушаалтай холбоотой санал гомдлоо илэрхийлсэн байсан. Өчигдөр илэрхийлсэн санал, гомдолтой холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Гомдол мэдээллийг шууд дүгнэх боломжгүй. Дотоод хяналт шалгалт болон холбогдох хэлтсүүд уг гомдол дээр ажиллаж байгаа" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж